Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/03296

 

 

 

 

оны 08 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/03296 Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л.Н, З.О, З.Т, Б.Г нарын нэхэмжлэлтэй Б ХХК, Б ХХК нарт холбогдох 2014.05.27-ны өдрийн №****дугаартай гэрээ, 2014.05.27-ны өдрийн №****** дугаартай гэрээг тус тус цуцалсан болохыг тогтоолгож, Б ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ***** дүгээр хороонд байрлах нэгж талбарын ********** дугаартай 1344 м.кв талбайтай Орон сууц, үйлчилгээний зориулалттай газрын эрхийн буцаан нэхэмжлэгч нарт шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч  Б ХХК, Б ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70.200 төгрөгийг улсын орлогоос, 70.200 төгрөгийг хариуцагч Б ХХК, Б ХХК нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.Н, З.О, З.Т, Б.Г нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО