Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 546

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Иргэний нэхэмжлэгч: С.Дарханбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: А.Энхбуйр, П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус

шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн

прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг

журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

О , Ч  нарт

холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201626022896 дугаартай хэргийг 2017 оны 11

дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О ,

Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй,

халх, дээд боловсролтой, Монгол судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам

бүл-2, эхийн хамт, оршин суух,

ял шийтгэлгүй,

2. Шүүгдэгч: Оросын холбооны улсын иргэн, Ч ,

Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд

боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, “Минэкс Дриллинг” ХХК-д гүйцэтгэх захирал

ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт,

оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ч , О  нар нь бүлэглэн

Т.Энхбаатараас ногоон өнгийн 2 бортогтой, нийт 64 килограмм жинтэй, химийн хорт

бодис болох мөнгөн усыг бусдад зарж борлуулах зорилгоор хууль бусаар олж аван,

2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар

хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын орчим О йн эзэмшлийн

47-39 УБН улсын дугаартай тоёота приус маркийн авто машин болон Г.Цэвээндоржийн

эзэмшлийн 80-00 УБН улсын дугаартай Рэнж Ровер автомашинуудаар тээвэрлэсэн гэмт

хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч О йн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ

хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч С.М.Ч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг

өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмэх зүйл байхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Дарханбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Шүүгдэгч

О  нь манай компанитай 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээ

байгуулан 47-39 УБН дугаартай приус автомашинаа манай компаний нэр дээр шилжүүлж

3.500.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс хойш хоёр удаа зээлээ сунгаж 2016 оны 10 сараас

2017 оны 10 сарыг хүртэл зээлээ төлөөгүй. Тухайн зээлийн хүүний орлого орж ирээгүй.

3.500.000 төгрөгийн үндсэн зээл дээр хүүгээ нэмээд 6.230.000 төгрөгийн хохирол учирсан.

Манай компаний зүгээс өөрийн компаний эзэмшлийн автомашиныг авах хүсэлттэй

байна. Машин цагдаагийн байгууллагад битүүмжилсэн байгаа” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Дарханбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...О

нь 47-39 УБН улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машиныг барьцаалж 2016

оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөгийн 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлээ

хугацаандаа төлөөгүй учир нийт 6.230.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх 1-н

203-204, хх 2-н 172-173/,

Геологийн судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн

ХФ2017/0088 тоот дүгнэлтэд: “... Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн

1 ширхэг улаан тагтай хуруу шилэнд байгаа мөнгөлөг өнгийн зүйлд мөнгөн усны

чанарын шинжилгээг металл зэстэй амальгам үүсгэх чанарын урвалд үндэслэн

шинжилгээ хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх 1-н 222/,

Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 9/105

дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан металл ногоон өнгийн

савны багтаамж болон ямар эд зүйл хадгалах, савлах зориулалт бүхий сав болохыг

тодорхойлох боломжгүй. Металл савнаас авсан мөнгөлөг шингэн зүйл нь мөнгөн ус гэх

бодис болно. Уг металл савтай зүйлийг үйлдвэрийн аргаар савлагдсан эсэх, савлагааг

задалж хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Мөнгөн ус гэх бодисыг хаана, ямар аргаар

үйлдвэрлэсэн болохыг тогтоох боломжгүй. Мөнгөн усыг хуулийн хүрээнд судалгаа,

шинжилгээ, техник технологи, уул уурхайн салбарт ашигладаг бөгөөд Монгол Улсын

Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаартай тогтоолоор

ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон. Уг

бодисыг зохих байгууллагаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хадгалж,

тээвэрлэнэ” гэсэн дүгнэлт /хх-н 224/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, Хэрэг

учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 3-5/, эд зүйл

хураан авсан тухай тэмдэглэл /хх 1-н 15-17/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт

хавсаргах тогтоол /хх 1-н 20, 230/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 1-н

21-22, 28-29, 32-3, 38, хх 2-н 89-95/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 23, 35-37/, эд мөрийн

баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 62-100/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-

н 156, хх 2-н 25/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 157-

173 хх 2-н 129-131/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 1-н 228-229/, битүүмжлэгдсэн

эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 2-н 162-163/, шүүгдэгч нарын урьд ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 2-н 194-195/, хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлүүлэх хүсэлт /хх 2-н 186-187/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Скуратов Максим Ч , О  нар нь бүлэглэн

Т.Энхбаатараас ногоон өнгийн 2 бортогтой, нийт 64 киллограмм жинтэй, химийн хорт

бодис болох мөнгөн усыг бусдад зарж борлуулах зорилгоор хууль бусаар олж аван,

2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар

хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын орчим О йн эзэмшлийн

47-39 УБН улсын дугаартай тоёота приус маркийн авто машин болон Г.Цэвээндоржийн

эзэмшлийн 80-00 УБН улсын дугаартай Рэнж Ровер автомашинуудаар тээвэрлэсэн гэмт

хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн

хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын

дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн”

гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Скуратов Максим Ч , О  нар нь гэмт хэрэг

үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан

журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд

ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2

дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг

хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг

дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн

хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн

гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох

нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хэргийг

хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл

хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд

болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн

судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий

ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д

зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад

хамрагдах үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргажээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан саналыг

шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх

санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул

шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн

хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт

зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, 2017 оны 10 дугаар сарын 23-ны

өдрийн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолоор битүүжлэгдсэн 2 ширхэг ногоон

өнгийн баллонтой, 64 килограмм Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Монгол

улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар мөнгөн усны хүний

эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь төслийн агуулахад

хадгалагдаж байгаа мөнгөн усыг улсын орлого болгох, О йн Самсунг Галакси

S-4 маркийн гар утсыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө

битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 47-39 УБН улсын дугаартай приус 20 маркийн

машин нь “Шинэ далбаа” ХХК-ний эзэмшлийнх болох нь нотлох баримтаар тогтоогдож

битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Мөн эд

мөрийн баримтаар хураагдан ирсэн уг автомашины түлхүүр 1 ширхэг, төмөр түлхүүр 1

ширхэг, 47-39 УБН улсын дугаартай приус 20 маркийн машины тээврийн хэрэгслийн

гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Шинэ Далбаа ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201626022896 тоот хэргээс 1702000000066 дугаартай хэргийг тусгаарласан

болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О , Ч  нарыг “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар олж авсан,

тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар

зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч О , С.М.Ч  нарыг 02 жилийн хугацаагаар тус тус

тэнсэж, тэдгээрт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг

хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн

уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт

зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны

өдрийн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 2 ширхэг

ногоон өнгийн баллонтой, 64 килограмм Байгаль орчин, аялал жуулчлалын яамны

Монгол улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар мөнгөн усны

хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг буурулах нь төслийн

агуулахад хадгалагдаж байгаа мөнгөн усыг улсын орлогт оруулж, О йн

Самсунг Галакси S-4 маркийн гар утсыг өөрт нь буцаан олгож, 47-39 УБН улсын

дугаартай приус 20 маркийн машины түлхүүр 1 ширхэг, төмөр түлхүүр 1 ширхэг, мөрдөн

байцаагчийн тогтоолоор битүүмжилэгдсэн 47-39 УБН улсын дугаартай приус маркийн

автомашиныг битүүмжлэгдсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч “Шинэ

Далбаа” ХХК-д олгосугай.

5. Шүүгдэгч О , С.М.Ч  нар нь бусдад төлөх төлбөргүй,

шүүдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч С.М.Ч ид 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 221

дүгээр захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга

хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч О , С.М.Ч  нарт тус тус оногдуулсан 2 жилийн

хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж

ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах

гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол

хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О , С.М.Ч  нарт хувийн

баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР