Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0067

 

 

 

 

 

  2024           01           17                                    128/ШШ2024/00    

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э*******

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар   

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын *******сын ахлах байцаагч Л.А*******, Б.З*******, П.У  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Н      

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/ тоот “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгу*******ах.  

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагч Б.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс “Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/ тоот Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгу*******ах” шаардлагаар маргаж байна.  

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:   

2.1.Б.У*******гаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасны дагуу тэтгэврийн байцаагч Д.Б******* 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тэтгэвэр тогтоолтын 0116037 дугаартай хуудас олгожээ.

2.2.Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/ дугаар актын 4 дэх заалтаар Б.У*******д илүү олгосон 12,786,000 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэврийг анх тогтоосон нийгмийн даатгалын байцаагч Д.Б*******аар хариуцу*******ан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс “Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/ тоот Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгу*******ах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яву*******сан.   

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие Д Б******* нь 1966 онд төрсөн бөгөөд *******сад нийт 33 жил ажилласнаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагчаар 25 жил ажиллаж, 2021 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг ажиллаж байх үед буюу 2019 оны 10 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын ажлын хэсэг манай аймагт ирж сумдын байцаагч нарын ажлыг шалгаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/ дугаар актыг гаргасан байдаг /актын огноо буруу тавигдсан/. Тус актын хавсралтын 6-д Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Б*******ы У******* /РД:РЙ/-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай ху*******ийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон /нас барсны дараа АЖТДШНТ Ху*******ийн дагуу тооцу*******сан/ гэж үзэн буруу олгосон 12.786.000 төгрөгийг тухайн үеийн Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Тухайн актыг би 2020 оны 02 дугаар сард гардан авч, иргэн Б.У*******д мэдэгдэж байсан бөгөөд Б.У******* энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0709 дугаар шийдвэрээр Нийгмийн Даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/ дугаартай актын Б.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан ба тус шийдвэрийг би Б.У*******гаас авч аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст өгсөн. Ингээд би өөрийгөө төлбөр төлөхөөс чөлөөлөгдсөн гэж ойлгож явтал Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 72 тоот албан бичгээр дээрх акттай холбогду*******ан намайг 2022 оны 2 дугаар *******иралд багтаан 12,786,000 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдэл ирүүлсэн.

Би өөрийгөө тус мөнгийг төлж барагду*******ах үндэслэл байхгүй, шүүхээс актын Б.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тухай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэнд тайлбарлахад “...шүүх зөвхөн Б.У*******г төлбөрөөс чөлөөлсөн, таныг чөлөөлөөгүй" гэх агу*******гатай тайлбарыг хэлээд миний татгалзлыг хүлээж аваагүй. Улмаар би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргахад цахимаар Хувь өргөдлөөр акт хүчингүй болгодоггүй т******* журмын дагуу шийдвэрлэхийг сану*******ан хэллээ. Мөн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын тасгийн дарга М*******т актын барагду*******алтад анхаарч ажиллахыг сану*******лаа.” гэсэн хариуг ирүүлсэн. Уг хариуг би 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан.

Ингээд би Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6916 тоот захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар татгалзаж, нэхэмжлэлийг дахин хэрхэн гаргах талаар шүүгчийн захирамждаа дурдсан байсан. Тиймээс би Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагч нарын 2018 оны 32/ тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгу*******ахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Маргаан бүхий акт тавигдсан үйл явдлын тухайд: Тариалан сумын иргэн Б.У*******гийн нөхөр Д.Б******* нь ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд хамрагдахаар баримт бүрдүүлж байх үедээ 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зуурдаар нас барсан байдаг. Эхнэр Б.У******* нь нөхрөө нас барснаас хойш 7 хоногийн дараа нөхөн даатгалын баримтыг бүрдүүлж, надтай хамт ажилладаг эрүүл мэндийн даатгалын байцаагчид өгсөн ба Тунгалаг байцаагч тухайн үед аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс асуухад "ху*******ь гарснаас хойш нас барсан бол нөхөн даатгалд хамрагдаж болно" гэж хэлсэн т******* баримтыг хүлээн авч, аймаг руу яву*******сан. Ингээд Д.Б*******д 9 жил 6 сарыг нөхөн олгосон 17******* тоот баталгаажилтын хуудас Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 12 дугаар зүйлийн 12.3-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасны дагуу Б.У******* өнчирч хоцорсон 3 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байдаг. Нэгэнт Д.Б*******ы ажилласан жилийг 9 жил 6 сараар тооцсон хүчин төгөлдөр баталгаажилтын хуудас байсан т******* би түүнд үндэслэж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон. Ингээд тэтгэвэр тогтоосноос хойших хугацаанд Б.У******* нь 12,786,000 төгрөгийн тэтгэвэр авсан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний 32/ тоот актын дагуу тухайн мөнгийг би төлж барагду*******ах ёстой болсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Миний хувьд одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэврээс өөр орлогогүйн дээр төлөхөөс татгалзах дараах үндэслэлүүд байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб хуудасны асу*******т хари*******тын б*******анд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ах тухай ху*******ь мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүйгээр нас барсан иргэдийн нас барахаас өмнөх 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн Даатгалын шимтгэлийг нөхөн тооцно” гэсэн мэдээлэл 2020 онд ч байдаг байсан. Мөн https://news.mn/r/129124/ сайтад тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгч байсан мэдээлэл одоо ч байсаар байна. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай ху*******ь мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүйгээр нас барсан иргэдийн нас барахаас өмнөх 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох уу? Тооцно. Улсын Их Хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр "Ажилласан жил, тэтгэврийн Даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай ху*******ь"-ийг баталсан. Тэгэхээр энэ хугацаанаас хойш нас барсан иргэдийн хувьд түүний нас барахын өмнөх онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох эрх зүйн үндэслэлтэй. Энэ тохиолдолд нас барагчийн гэр бүлийн хүмүүс нь тухайн иргэний нас барахын өмнөх 1990-2000 онуудын ажилла усан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ахтай холбогдсон баримт бичгийг бүрдүүлнэ. Тэдгээрийн энэхүү бүрдүүлсэн баримтыг үндэслэн тухайн нас барагчийн нас барахын нь өмнөх 1990-2000 онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож болно.”

Талийгаач Д.Б*******ы хувьд тухайн ху*******ь батлагдсан 2012 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр амьд сэрүүн байсан бөгөөд түүнээс хойш 1 жилийн дараа гэнэтийн ослоор нас барсан байдаг. Талийгаач нь 1990-2000 онд нийгмийн шилжилтийн үеэр энэ ху*******ьд хамрагдсан бусад хүмүүсийн л адил өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй явсан хүн юм. Нас барсан хүний ажиллаж байсан байдлыг иргэний хэргийн шүүхээр тогтоодог. Ийнхүү тогтоолгох шалтгаан нь үлдэж хоцорсон үр хүүхэд, асран хамгаалалтад байсан хөдөлмөрийн чадваргүй хүнд ху*******ьд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад оршдог. Үүний нэгэн адил Б.У******* нь тухайн үед үйлчилж байсан ху*******ь журмын дагуу нас барсан нөхрийнхөө баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд үүнийг нь ч төр өөрөө баталгаажу*******ж ирүүлсэн. 2012 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ах тухай ху*******ь батлагдаж, иргэд нөхөн даатгалд хамрагдаж эхэлсэн. Тухайн үед бид ху*******ийн шаардлагын дагуу иргэдийн баримтыг хүлээн авч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү яву*******даг байсан ба аймгийн Нийгмийн даатгал хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хянаж баталгаажу*******ан баталгаажилтын хуудсыг олгодог байсан. Энэ журмын дагуу Д.Б*******ы материалыг дээд газруудаас хянаж баталгаажилтын хуудсыг яву*******сан. Гэтэл албан ёсоор баталгаажу*******сан баримтад т*******гуурлаж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон байцаагч би их хэмжээний өрөнд ороод байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгээр "Харин тухайн иргэн нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүлийн болон бусад холбогдох этгээд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ах тухай ху*******ь"-ийн дагуу тухайн нас барсан иргэний 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцу*******сан бол үүнийг хүчингүйд тооцно." гэсэн зааврыг аймгуудад өгсөн болохыг 2019 оны шалгалтын үеэр би мэдсэн. Гэтэл энэ заавар ирснийг аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийнхэн ч мэдээгүй байсан. Суманд нийгмийн даатгалын ху*******ь тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байцаагч руу ерөнхий газраас шууд заавар, бичиг илгээдэггүй, заавал аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжу*******ж яву*******даг. Дээрээс тийм заавар ирснийг бидэнд хэлэхгүй бол бид өмнө өгсөн заавар, зөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг. Гэтэл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэс ерөнхий газрын зааврыг сумын байцаагч нартаа мэдэгдээгүй, өөрсдөө ч мэдээгүй байхад би яагаад ганцаараа энэ хариуцлагыг хүлээх ёстой болохыг ойлгохгүй байна. Сумын нийгмийн даатгалын байцаагч дангаараа тэтгэвэр тогтоодоггүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2010 оны 163 Дугаар тушаалаар батлагдсан "Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-д заасан. Баталгаажилтын хуудас нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Нийгмийн Даатгалын газрын даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгааждаг, захиргааны актын нэг хэлбэр юм.

Харин тус захиргааны актыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгээр хүчингүй болгож байгаа нь ху*******ь бус гэж үзэж байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ах тухай ху*******ь нь манай *******сын нийгэм, цаг үеийн байдлаас болж ажилгүй байсан иргэдийг нөхөн даатгалд хамру*******ж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн ач холбогдол бүхий ху*******ь байсан хэдий ч түүнийг хэрэгжүүлж эхлэхэд ху*******ь эрх зүйн зөрүүтэй тодорхойгүй байдлын *******маас үүссэн энэ мэт хохирлыг байцаагч төлж байгаа нь буруу юм.

Иймд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэх огноо бүхий 32/ тоот "Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай" актын 4 дэх хэсгээс надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Миний бие Хөвсгөл аймгийн Тариалан суманд нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаад 2021 оны 11 сард тэтгэвэрт гарсан. 2019 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгасан. Тариалан сумын тэжээгчээ алдсан тэтгэвэр авагч н.У******* нь Нийгмийн даатгалын ху*******ийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасан заалтыг зөрчсөн гээд 12 сая 786 мянган төгрөгийн акт тавьсан. Актыг тавихдаа н.У*******гийн тэтгэврийг нь 11 сард зогсоогоод акт удахгүй ирэхээр танилцу*******ъя халамж руу ор гэсэн. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр актаа хүлээж аваад н.У*******д танилцу*******ахад н.У******* төлөх боломжгүй, шүүхээр явна гээд ингээд шүүхэд хандсан. Анхан шатын шүүхээс н.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, баталгаажилтын хуудас хүчин төгөлдөр гэсэн шийдвэрийг хувилж авч ирсэн. Миний гаргасан шийдвэр хүчингүй болсон байх гээд бодоод байж байсан. Би 2021 оны 11 сард тэтгэвэрт гараад 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсээс та энэ актаа 2 дугаар *******иралд багтаан барагду*******на уу гэсэн бичиг ирсэн. Ингээд би 5 сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл бичсэн.

Улсын нийгмийн даатгал дээр очиж төлөх боломжгүй т******* актыг хүчингүй болгож өгөөч гэтэл хувь хүний өргөдлөөр өр төлбөрийг хүчингүй болгохгүй гэхээр нь 2022 оны 7 дугаар сараас эхлээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхэд хандаад 2 жил орчим болж байна. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатын шүүхээр ороод дараа нь давж заалдах шатны шүүхээр ороод дахин хэлэлцүүлгээр анхан шатны шүүхэд ирсэн байна.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ху*******ь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хэрэгжсэн. Хэрэгжиж байх явцад манай сум 2 байцаагчтай байсан. Би өөрөө 4 багаа хариуцаад, надтай хамт ажиллаж байсан Тунгалаг гэдэг байцаагч маань 2 баг хариуцаж байсан н.У******* бол сумын төвийн иргэн байгаа. Өмнө нь Тунгалагтай у*******заж байсан гэсэн. Нөхрийнхөө юмыг бүрдүүлье гэхэд нь 78120 төгрөгөө л бэлдэж ирээрэй гэсэн. Тэгээд л бэлдэж ирэх хооронд нөхөр нь 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр осолд ороод, ослын *******маас нас барсан. 9 дүгээр сарын 11-ний өдөр 7 хоногийн дараа ажилласан жилээ авчихсан байсан. Тунгалаг байцаагч бид хоёр өөр өөр өрөөнд суудаг байсан. Ажилласан жилийн бүрдүүлсэн материал авсныг огт мэдээгүй. Тунгалаг материал бүрдүүлэх гэж ирэхэд нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс асуусан байгаа. Одоо нас бараад 7 хонож байна. Энэ иргэнд ажилласан жил өгөх үү гэсэн чинь ху*******ь мөрдсөнөөс хойш нас барсан иргэнд ажилласан жил олгож болно гэж хэлсэн гэж байгаа юм. Тэгээд материалыг нь бүрдүүлээд Тунгалаг аймаг руу яву*******аад, аймгаас Ерөнхий газар хянаж шалгаад баталгаажилтын хуудас ирсэн байсан. Ингээд 4 дүгээр сарын 8-ны өдөр баталгаажилтын хуудас ирсэн байсан. Тунгалаг бол У*******г 6 сард баталгаажилтын хуудсаа авсан гэж ярьж байсан. Нас барсны дараа ажилласан жилийн тэтгэмжээ авсан гэдгийг огт мэдээгүй.

2015 оны нэг сард энэ хүн өргөдлөө өгсөн. Тэр үед нь нөхрийгөө нас барахаас өмнө авсан юм уу, нас барсны дараа авсан юм уу гэдгийг огт асуугаагүй. Тухайн үедээ нас барсны дараа л авсан гэж ойлгосон юм шиг байгаа юм. Тэгээд ингээд нас барснаас хойш жилээ авчхаад тэжээгчээ алдсаны тэтгэмж 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тогтоогдоод нийтдээ 57 сар авсан байсан. 4 жил 9 сар аваад 12 сая 786 мянган төгрөгийн акт тавьсан.

Ажилласан жилийн тэтгэврийг би өгөөгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны сайтын асу*******т хари*******тын б*******анд нас барсан иргэнд ху*******ь мөрдсөнөөс хойш ажилласан жил олгоно гээд Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ху*******ь мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадахгүй нь өнгөрсөн иргэдэд нөхөн тооцож жил болох боломжтой гээд бичсэн байсан. Нас барагдсан гэр бүлийн хүмүүс бол 1990-2000 оны амьд байх хугацааных нь жилийг авч болно гэсэн байсан.

Ийм мэдээллийг албан ёсны сайтын асу*******т хари*******тын б*******андаа байнга байршу*******сан байсан. Нийгмийн даатгалын баталгаажилтын хуудас 9 жил 6 сараар баталгаажиж ирэхэд нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын гарын үсэгтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын гарын үсэгтэй албан ёсны баталгаажу*******чихсан хуудас ирсэн байсан. Баталгаажу*******алтын хуудсыг нь аваад л шууд тэтгэврийг нь тогтоогоод явчихсан. Ерөнхий газар өөрсдөө албан ёсоор баталгаажилтын хуудсаа өгсөн байсан. Баталгаажилтын хуудас нь албан ёсны захиргааны акт мөн.

Би акт тавихдаа 2014.05.23-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 1/811 тоотод нас барсан иргэнд 2014 оны 5 сар хүртэл олгосон жил байх юм бол хүчингүйд тооцох тухай тоот яву*******сан байдаг. Шалгалтын үеэр манай нийгмийн даатгалын хэлтсийнхэн огт үзээгүй, би ч үзээгүй байсан. Дараа нь бүх сумдын байцаагч нар хүчингүйд тооцсон гэсэн тэр бичгээ хэвлэж өгч байсан. Би энэ бичгийг үзээгүй байсан. Нийгмийн даатгалын хэлтэс авч хэрэгжүүлээгүй байсан.” гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д зааснаар нэхэмжлэгч хэн аль нь шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Энэ үүргийг шүүхээс ч сану*******сан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч сану*******сан. Ингэж удаа дараа сану*******аад байхад хариуцагч худал тайлбарыг өгч байна гэж үзэж байна. Яагаад гэхлээр одоо нэхэмжлэгчид хандаж энэ актыг гаргаагүй юм. Та нар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэйгээ шүүхээр явахгүй яасан юм бэ гэж яриад байна. Гэтэл энэ хүн юу гэдэг вэ гэхээр 2022 оны 12 дугаар сард болсон шүүх хуралдаан дээр Д.Б******* төлнө гэж хэлсээр байгаад шүүхийн шийдвэрээ гаргу*******чихдаг. н.У*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг дээр түрүүн шинжлэн судлу*******сан байгаа энэ акт У*******д холбоогүй юм. н.У******* төлөхгүй шүү. Д.Б*******д төлөх ёстой гэж шүүхэд тайлбар мэдүүлэг гаргаж байгаад ингээд тухайн шүүхийн шийдвэрийг гаргу*******сан байдаг. Ингээд зөрүүтэй байдлаар тайлбар мэдүүлэг өгч байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Актад Д.Б*******ыг төл гэсэн агу*******га байхгүй, Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст төлөх ёстой гэж тайлбарлаад байна. Гэвч захиргааны актыг харахаар Нийгмийн даатгалын хэлтэст гэм буруутай албан тушаалтныг олж тогтоон төлүүлэх гэдэг агу*******га чиглэл байхгүй байна. Өөрсдөө хавсралтынхаа 6 дахь хэсэгт Д.Б*******аар төлүүлнэ гээд заагаад өгчихсөн байгаад байна. Хэрэв чиглэсэн этгээд нь тодорхойгүй Д.Б*******аар төлүүлэхгүй гэж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий ху*******ийн 47.1.4-д заасан захиргааны актыг гүйцэтгэх этгээд нь тодорхой бус гэдэг үндэслэл рүү хамаарахаар байна.

Үнэхээр Д.Б******* төлөхгүй, ер нь хэн төлөх нь тодорхойгүй гэж тайлбарлаад байгаа бол Захиргааны ерөнхий ху*******ийн 47-д зааснаар илт ху*******ь бус захиргааны актад тооцу*******ах саналтай байна. Түүнчлэн хариуцагч нарын тухайд хэлэх юм бол 2019 онд Захиргааны ерөнхий ху*******ь мөрдөгдөөд эхэлчихсэн байсан.

Захиргааны ерөнхий ху*******ийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ёстой. Мөн ху*******ийн 24.4-д тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгу*******лага нарийвчлан шинэчлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан.

Тэгэхлээр нэгэнт нийгмийн даатгалын санд чинь хохирол учирчихжээ. Тэр учирсан хохирол нь хавсралтын 6 дахь хэсэгт зааснаар н.У******* илүү тэтгэвэр авчихсан юм байна. Мөн 12 сая 786 мянган төгрөгийн илүү тэтгэврийг авчихсан юм байна. Үүнийг нөхөн төлүүлэх ёстой юм байна гэдгийгээ тогтоочхож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай ху*******ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ёстой гэдгийг энэ хүмүүс тодорхойлчихсон тохиолдолд хэн төлөх вэ гэдгийгээ угаасаа тодорхойлох үүрэгтэй. Тэр үүргийнхээ хүрээнд Д.Б******* төлнө гээд тогтоож өгсөн.

Шүүх Б*******д баталгаажилтын хуудас олгосон нэг асуудал байна. н.У*******д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгосон бас асуудал юм байна гээд 2 тусдаа асуудал гэдгийг шүүхээс тодру*******чихлаа. н.Б*******д баталгаажилтын хуудас олгосон асуудал дээр Д.Б*******ыг гэм буруутайд тооцох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл энэ ажиллагаанд Д.Б******* ерөөсөө огт оролцоогүй гэдгийг анхаарч үзээсэй гэж үзэж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон асуудал дээр Д.Б******* гуай оролцож байгаа юм. Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 8 дугаар зүйлийн 8.1-д тэтгэвэр тэтгэмжийг нийгмийн даатгалын байгу*******лага тогтооно гэж заасан байдаг. Байцаагч тогтооно гэдэггүй. Байцаагч тогтооно гэдэг нь юуг хэлдэг вэ гэхлээр сумын нийгмийн даатгалын байцаагч иргэдээс холбогдох баримт бичгийг нь хүлээж авна. Ингээд авсан баримт бичгээ буюу тэр хувийн хэргийг үүсгээд аймаг руу яву*******даг. Аймаг дээр тэтгэвэр тогтоолтын байцаагч гэдэг хүн хүлээж аваад хянаж үзнэ. Болж байна гэвэл цаашаагаа дараагийн үйлчилгээний тасаг руугаа яву*******на, болохгүй байна гэх юм бол Б******* руу буцаана. Үйлчилгээний тасгийн дарга тэрийг хянаж үзнэ. Болж байна гэвэл хяналтын тасаг руугаа яву*******на. Болохгүй байна гэх юм бол дахиад л буцаана. Хяналтын тасгаас мөн л адил давхар хяналт шалгалтуудыг яву*******на. Ингээд гарын үсгээ зурна. Үүний дараа санхүүгийн хэлтэс дээр нь олгох гээд байгаа тэтгэвэр нь үнэн зөв байна уу, үгүй юу гээд тэр мөнгөн дүн дээрээ шалгалт хийгээд болж байвал хэлтсийн дарга нь хамгийн сүүлд хянаж үзээд гарын үсэг зурснаар тэтгэвэр тогтоох гэдэг процесс явагддаг.

Өөрөөр хэлбэл, хамтын шийдвэр хамтын хяналтын үр дүнд тогтоогддог ажиллагаа. Гэтэл энэ буруу тогтоосон тэтгэвэр байна гээд зөвхөн тэр иргэнээс баримт бичгийг хүлээж авч байгаа хамтын шийдвэрийн үр дагаврыг ганцхан байцаагч хүлээнэ ээ гэж байгаа нь бол өөрөө үндэслэлгүй юм. Хамтын шийдвэр гаргасан бол хамтын хариуцлагын асуудал л яригдах ёстой гэдэг зүйлийг нэмж тайлбарлаж хэлмээр байна. Энийг анхаарч үзээсэй гэж бодож байна. Нэгэнт н.У*******д тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгосон нь буруутай байна гэж үзэж байгаа тохиолдолд яг энэ нөхцөл байдлаас аваад үзэх юм бол хамтын хариуцлага хүлээхээр байгаа юм. Гэтэл одоо сая шүүх хуралдаан дээр ч тодру*******сан. Яг юун дээр алдаа гарчихсан юм бэ гэхлээр баталгаажилтын хуудас чинь өөрөө буруу юм гэдэг зүйлийг яриад байдаг. Гэтэл тэр баталгаажилтын хуудас гэдэг юм чинь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаад байдаг. Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газраас авагдсан баримтаар Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар баталгаажилтын хуудас өөрөө хүчин төгөлдөр баримт. Хүчин төгөлдөр баримтыг үндэслээд нийгмийн даатгалын хэлтсийнх нь тэтгэвэр тогтоож байгааг бас буруутгаж үзэх нь өөрөө эрс үндэслэлгүй болчхоод байгаа юм. Нэгэнтээ Ерөнхий газрынх нь даргын шийдвэрээр, Үндэсний зөвлөлийнх нь даргын шийдвэрээр олгочхоод байхад энэ асуудал дээр Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийнхнийг буруутгаад байх нь ч өөрөө үндэслэлгүй асуудал байгаад байгаа юм. Журмыг шинжлэн судлу*******сан. Тэр журмын 4.4 дээр Нийгмийн даатгалын ерөнхий газар хянаад баталгаажу*******аад, баталгаажилтын хуудсаа хэвлээд гарын үсгээ зураад яву*******ж байгаа. Журмын 4.4 дээр нийгмийн даатгалын төв байгу*******лага нь аймаг дүүргийн нийгмийн даатгалын байгу*******лагаас ирүүлсэн иргэдийн бүртгэлийг нийгмийн даатгалын нэгдсэн мэдээлэл, Иргэний бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй т*******ган шалгаад гэж байгаа юм. Тэр хүн нас барсан нь үгүй юү гэдгийг нь шалгах чиг үүрэг Нийгмийн даатгалын ерөнхий газарт өөрсдөд нь байсан байдаг. Өөрсдөө Иргэний бүртгэлийн ерөнхий газраасаа нас барсан байна уу, үгүй юу гэдгийг т*******ган шалгах чиг үүргийг хэрэгжүүлээгүй дээр л ер нь алдаа гараад энэ баталгаажилтын хуудас ирчихсэн юм байна гэж би хувьдаа хэргийн нөхцөл байдлаас харахаар дүгнэгдээд байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

6.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын тухай ху*******ь, Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай ху*******ь, Зөрчлийн тухай ху*******ь, Төсвийн тухай ху*******ь болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад ху*******ь тогтоомж, гүйцэтгэлийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2015-2018 оны хооронд Шинээр тогтоогдсон тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад т*******гуурлан шалгах шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Шалгалтыг тус газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, *******сын ахлах байцаагч Л.Ариунт*******га ахлан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын мэргэжилтэн *******сын ахлах байцаагч Д.Эрдэнэчимэг, Б.З*******, П.У нар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийт 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн болно. Шалгалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай ху*******ийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтад "Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй" гэсэн заалтыг үндэслэн тухайн үед иргэн Б.У*******д Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоогдсон байсан.

Иргэн Б.У******* нь түүний гэр бүлийн хүн болох талийгаач Д.Б*******ы Ажилласан шил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай ху*******ийн дагуу 1991-2000 оны хооронд нөхөн тооцу*******сан баталгаажилтын хуудсыг тэтгэвэр тогтоох анхан шатны баримт болгон бүрдүүлж өгсөн бөгөөд Д.Б*******ы нөхөн тооцу*******сан 9 жил 6 сарыг холбогдох ху*******ь тогтоомжийг зөрчиж нөхөн төлсөн болох нь тогтоогдсон т******* үндэслэлгүй олгосон тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай ху*******ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн гэм буруутай албан тушаалтаар төлүүлэхээр шийдвэрлэж ажилласан.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ху*******ь болон Нийгмийн даатгалын тухай ху*******ь тогтоомжтой холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад Даатгу*******агч нас барсан тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болдог т******* нас иргэдийн хувьд нөхөн даатгалд хамрагдах эрх нь дуусгавар болсон. /Нийгмийн Даатгалын тухай ху*******ь 1995 оноос өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа./

Хоёр. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 1/811 тоот албан бичгээр нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүл болон бусад холбогдох этгээд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ху*******ь"-ийн дагуу нас барсан иргэний 1990-2000 оны онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалыг шимтгэлийг нөхөн тооцу*******ахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцу*******сан бол үүнийг хүчингүйд тооцно гэж аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд чиглэл гаргаж хүргүүлсэн.

Гурав. Нас барсан байхад түүний нөхөн даатгалыг өргөдөл болон бусад холбогдох баримт бичгийг 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бүрдүүлж өгсөн байдаг. /Өргөдөл дээр байгаа даатгу*******агчийн гарын үсэг дээр Б******* гэж илт ху*******ь бус үйлдэл хийгдсэн хавсаргав/

Дөрөв. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай ху*******ийн 7 дугаар зүйлийн 7.2-д Ажилласан хугацааг нөхөн тооцу*******ах, нийгмийн Даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн өргөдлөө энэ ху*******ийн 7.1-д заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө. гэж заасан.

Тав. Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 26 дугаар зүйл. Нийгмийн Даатгалын байцаагчийн эрх, хариуцлага 26.3 дах зүйлд "Шимтгэл төлөхтэй холбогдсон ху*******ь бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хаху*******ь авах, "ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задру*******ах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид ху*******ь тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан

Зургаа. Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 23 дугаар зүйл. Нийгмийн Даатгалын байгу*******лага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны зарчим Нийгмийн даатгалын байгу*******лага өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын Байцаагч ху*******ь дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгу*******агч, ажил олгогчийн ху*******ь ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална.

Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн ажлын хэсгээс Тариалан сумын байцаагч асан Д.Б******* нь Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгээр чиглэлийг тус тус зөрчиж Нийгмийн даатгалын санд хохирол учру*******сан т******* Улсын байцаагчийн 32/ тоот актыг үндэслэлгүй гэж үзэх шалтгаан байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

6.Хариуцагч Б.З******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газар нь Нийгмийн даатгалын ху*******ь тогтоомжийн 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд зохион байгу*******алтын хэрэгжилтийг хянаж ажилладаг. Даатгу*******агч иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл эв санааны нэгдлээр дахин хуваарилалтын зарчмаар шимтгэл төлж байгаа иргэдийн мөнгийг тэтгэвэр авч байгаа иргэдэд тавьж олгодог. Өөрөөр хэлбэл эргэлтийн зарчмаар явж байдаг. Өнөөдөр яг энэ зарчмаа бид нар баримтлаад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өөрөө *******сын бүртгэлд бүртгэгдчихсэн. Манай байгу*******лагын харьяа боловч албан ёсоор ху*******ийн этгээдээр бүртгэгдчихсэн ийм байгу*******лага байгаа. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн хяналт шалгалтаар нийлээд 5-6 төрлийн акт бичигдсэн. 2 иргэн, *******сын байцаагч Адьяасүрэн гэж хүн дээр хэлтэс дээр нас барсан иргэн дээр нөхөн даатгал даатгу*******сан тэтгэвэр тогтоосон асуудал байгаа учраас энийг гэм буруутай албан тушаалтнаар хариуцу*******бал сан хохиролгүй бол гэдэг үүргийг хэлтэст бол өгсөн. Тэрнээс биш бид нар гэм буруутай гэдгийг Б*******, У******* гэх асуудлыг бид нар хөндөөгүй.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өөрсдөө 2 удаагийн албан бичгээр хавтаст хэрэгт хавсаргачихсан байгаа. Д.Б*******ыг төл гэдэг ийм чиглэл өгсөн байгаа. Бидний бичсэн акт нь гэм буруутай албан тушаалтнаар. Тэтгэвэр тогтоолгох процесс маш маргаантай байдаг. Яагаад гэвэл материалыг нь хэн бүрдүүлсэн, иргэн өөрөө бүрдүүлсэн үү, эсхүл хуурамч бүрдүүлсэн юм уу, манайд хүлээлгэсэн өгсөн баримтыг хянаагүй юм уу гэх маш маргаантай асуудлууд байдаг учраас хэлтсийн дотоод зохион байгу*******алтын асуудал. Хэлтэст чиглэсэн асуудал байсан учраас У*******гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын байгу*******лагын дотооддоо шийдэх асуудал байна гэж шийдвэрлэсэн.

Б.Б******* байцаагчийн хувьд 2014 оны 1/811 тоот тушаалыг үзээгүй гэж гомдол гаргадаг. Манайх 21 аймаг 9 дүүрэгт шуудангаар аливаа бичиг хэргийг хүргэдэггүй. Энэ бичиг яг албан ёсоор яг хавтаст хэрэгт нотлох баримтаар орсон. Манайх цахим хэлбэрээр ажилладаг. 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших бүх мэдээ, мэдээллээ цахимаар болон цаасан хэлбэрээр өгч байна. Одоо 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зар мэдээ дээр хүртэл яваад очиход бичиг баримтын үзлэг хийвэл одоо хүртэл энэ бичиг байж байгаа. Энэ бичиг баримтыг судалж цаашлаад аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс сумдын байцаагч нарыг мэргэжил арга зүйгээр хангах анхан шатны чиг үүрэг нь хэлтэст байдаг. Тийм учраас хэлтсийг энэ асуудлаа төлөөч гэдэг асуудлыг гарсан зөрчлийг таслан зогсоогоод хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Яг энэ хэргийн материалд Д.Б******* байцаагчийг төл гэх шийдвэрийг хэлтэс өөрсдөө гаргасан.

Би У*******тай холбогду*******ж байсан 2 шатын шүүх, Д.Б*******тай холбогду*******ж байсан 2 шатын шүүх дээр бүгд дээр нь хэлж байсан. Д.Б******* байцаагчид хэлж байсан. Та энэ гомдлоо хэлтэстээ өг, хэлтсээ шүүхэд өгөөч гэж. Яагаад гэвэл бид өөрсдөдөө олгосон чиг үүргээ хэрэгжүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нас барсан иргэдэд нөхөн даатгалыг тооцу*******сан бол үүнийг хүчингүйд тооцно. Мөн дээрх чиглэлийг баримталж ажиллахдаа тэтгэвэр, тэтгэмж тогтоохдоо иргэнийг нас барсны гэрчилгээнд заагдсан хугацаа болон программд заасан хугацааг та нар хянаж ажиллах нь зүйтэй гэсэн юм. Гэтэл талийгаач Б******* гэдэг хүний тэтгэврийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу амралтын өдөр материалыг нь хүлээж авч тэтгэвэр тогтоосон байдаг. Тэтгэвэр тэтгэмж хянах үүрэг 30 хоног байдаг. Тэтгэврийн материалыг хүлээж авч байгаа хүн нийгмийн даатгалын баталгаажилтын хуудас нь журамд заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэртэй ижил хүчин төгөлдөр бичиг баримтаар заачихсан байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын дэвтрийг шалгадаг, батламжийг ч гэсэн бид нар шалгаж байдаг. Тэтгэвэр тогтоох процесс материалыг хүлээж авахдаа байцаагч алдаа гаргасан юм байна. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс мэдээллийг бүртгэж авахдаа нас барсан гэх анхан шатны материалыг харж бүртгэж авч байгаа. Анхан шатны бичиг баримт манай Нийгмийн даатгалын ерөнхий газар дээр ирдэггүй. Яг мэдээллийн баазад ору*******ахдаа сумаас ирж байгаа материалыг хүлээж авсан материалыг нь харж байгаад эрх нь үүсэж, нөхөн даатгалд хамрагдах эрхтэй хүмүүсийг мэдээллийн баазад бүртгэх эрх нь Нийгмийн даатгалын хэлтэст байдаг. Гэм буруутай байх магадлалтай хүмүүсийг өөрсдөдөө дотооддоо тогтоогоод асуудлаа шийд гэсэн *******сын байцаагчийн акт байгаа учраас манай *******сын байцаагчийн акт хүчин төгөлдөр. У*******гийн хүүхдүүд нь жоохон хүүхдүүд. Өнөөдөр яг тэтгэвэр тогтоолгох үедээ У*******гийн хүүхдүүдийг 7, 8 настай, дөнгөж төрсөн 1 ойтой хүүхэд байсан байх гэдгийг санаж байгаа байх. Тэгэхээр тэд нар 19 нас хүртлээ тогтоогдох юм бол тэр хэмжээгээр санд хохирол учрах гээд байсан учраас зөрчлийг таслан зогсоох эрх үүргийнхээ хүрээнд ажилласан гэж үзэж байна.” гэв.

7.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:“Хамтын хариуцлага байна.Бүгд шалгах ёстой байсан байна.Хэн хэн нь хариуцлагагүй хандсан асуудал байна гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ху*******ьд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий *******сын байцаагчийн актыг захиргааны байгу*******лагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.         

2.Нэхэмжлэгчээс “... ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ах тухай ху*******ь нь манай *******сын нийгэм, цаг үеийн байдлаас болж ажилгүй байсан иргэдийг нөхөн даатгалд хамру*******ж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн ач холбогдол бүхий ху*******ь байсан хэдий ч түүнийг хэрэгжүүлж эхлэхэд ху*******ь эрх зүйн зөрүүтэй, тодорхойгүй байдлын *******маас үүссэн хохирлыг байцаагч төлж байгаа нь буруу гэж”, хариуцагчаас “Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгийн чиглэлийг тус тус зөрчиж Нийгмийн даатгалын санд хохирол учру*******сан” гэж тус тус маргажээ.

3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хариуцагч нар нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ь, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай ху*******ь, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн хэрэгжилтийн хүрээнд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015-2018 онд шинээр тогтоогдсон тэтгэврийн хувийн хэрэг, санхүүгийн болон холбогдох бичиг баримт, нэгдсэн мэдээллийн сангийн өгөгдөл, анхан шатны баримтыг шалгаж хяналт, шалгалтыг яву*******сан байна.

4.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2019 /2018 он гэж алдаатай бичигдсэн/ оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” 32/ дугаартай актыг үйлджээ.

5.Маргаан бүхий актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 4 дүгээр зүйлийн 4.7, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.3, 14 дүгээр зүйлийн 41.2, 22 дугаар 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.4 дах заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол илүү авсан бол илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх” Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Нийгмийн даатгалын байгу*******лагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасныг үндэслэн нэр бүхий 8 хүнд илүү олгосон нийт 29,364,714 /хорин есөн сая гурван зуун жаран дөрвөн мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцу*******ан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6.Дээрх маргаан бүхий актын 1-р хавсралтын 6-д Б.У******* гээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай ху*******ийн 12 дугаар зүйлийн 12.3 дах заалтыг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон гэж үзэж, 12,786,000 /арван хоёр сая долоон зуун наян зургаан мянга/ төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцсан байцаагч Д.Б******* гэжээ.

7.Маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/ дугаартай актыг эс зөвшөөрч хүчингүй болгу*******ахаар иргэн Б.У*******гаас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8.Хариуцагч нараас актаар тогтоосон төлбөрийг буруутай албан тушаалтнуудаар төлүүлэхээр шийдвэрлэсэн болохоос байцаагч ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Б*******аар төлүүлэхээр шийдвэрлээгүй гэж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь маргаан бүхий актаар тогтоосон иргэн Б.У*******тай холбоотой төлбөрийг тухайн үед байцаагчаар ажиллаж байсан Д.Б******* төлөх ёстой гэж, Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч нар нь маргаан бүхий актадаа иргэн Б.У*******тай холбоотой төлбөрийг хариуцсан Д.Б******* гэж бичсэнээс үзвэл надаар төлүүлэхээр акт тогтоосон гэж үзэхээр байгаа юм миний бие ганцаараа шийдвэр гаргаж тэтгэвэр тогтоогоогүй т******* би хариуцах үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

9.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргаан бүхий актаар тогтоосон иргэн Б.У*******тай холбоотой төлбөрийг хэн төлөхтэй холбоотой асуудлаар маргаж байна гэж үзэхээр байна.

10.Маргаан бүхий актын хавсралтад иргэн Б.У*******тай холбоотой хэсэгт хариуцсан байцаагч Д.Б******* гэж бичсэнээс үзвэл уг төлбөрийг нэхэмжлэгч Д.Б*******аар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

11.Хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Б******* нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын байцаагчаар ажиллаж байхдаа иргэн Б.У*******д тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 дүгээр албан бичгээр ирүүлсэн чиглэлийг тус тус зөрчсөн гэжээ.

12.Нийгмийн даатгалын тухай ху*******ийн /1994 оны/ 18 дугаар зүйлийн 18 дугаар зүйл.“Шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоох”, 1.“Шимтгэл төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 1/“даатгу*******агч нас барсан, нас барсанд тооцогдсон;” гэж тус тус заажээ.

13.Нийгмийн даатгалын ерөнхий газар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 1/811 дүгээр албан бичгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт хүргүүлсэн байна.

14.Дээрх албан бичигт: “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай ху*******ь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн зарим заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах чиглэлийг хүргүүлж байна.Үүнд:

1.“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай ху*******ь”-ийн дагуу 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ахаар ху*******ьд заасан баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлсэн боловч баталгаажу*******алтын хуудас авсан болон аваагүй байхдаа нас барсан иргэний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ь”-ийн 12 дугаар зүйлд заасан болзол нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгоно.

2.Харин тухай иргэн нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүлийн болон бусад холбогдох этгээд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай ху*******ь”-ийн дагуу тухайн нас барсан иргэний 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцу*******сан бол үүнийг хүчингүйд тооцно.

Дээрх чиглэлийг хэрэгжүүлэхдээ тухайн иргэний нас барсны гэрчилгээнд бичигдсэн нас барсан огноог, иргэд (даатгу*******агч)-аас гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ах өргөдлийн огноо болон нөхөн даатгалын бүртгэлийн программ огноотой т*******ган шалгаж, шийдвэрлэж ажиллах нь зүйтэй.” гэжээ.

15.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Б*******ыг дээрх албан бичгээр чиглэл өгсөөр байхад иргэн Д.Б******* нь 2013 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр нас барсан байхад 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б*******аас гэх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ах өргөдөл холбогдох материалыг хүлээн авч, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай ху*******ь”-ийн дагуу нас барсан иргэн Д.Б*******д 9 жил 6 сарын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******сан нь Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийг тус тус зөрчсөн гэжээ.

16.Дээрх нас барсан иргэн Д.Б*******д 9 жил 6 сарын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******сан баталгаажу*******алтын хуудсыг үндэслэн иргэн Б.У*******д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна.

17.Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл, нас барсан иргэн Д.Б*******ы 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ах өргөдөл, холбогдох материалыг анх Ч.Тунгалаг гэх нийгмийн даатгалын байцаагч хүлээн авсан байна.

18.Дээрх баримтуудыг үндэслэн иргэн Д.Б*******д 9 жил 6 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон талаарх 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 17******* дугаартай Баталгаажилтын хуудсыг олгосон байна.

19.Баталгаажу*******алтын дээрх хуудаст Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Нийгмийн даатгалын Улсын ерөнхий байцаагч, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажу*******сан байна.

20.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Д.Б*******ыг иргэн Д.Б******* нас барсан байхад түүний нэр дээрх гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******ах өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч түүнд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцу*******сан гэж үзэх үндэслэлгүй байна.

21.Мөн дээрх иргэн Д.Б*******д ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон Баталгаажилтын хуудас болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн иргэн Б.У*******д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор материалыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн нэхэмжлэгч Д.Б*******ын үйлдлийг буруутгах боломжгүй юм.

22.Иргэн Б.У*******гийн тэтгэвэр тогтоолын хуудсыг 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэгч Д.Б******* үйлдсэн байх бөгөөд түүнийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар хянаж баталгаажу*******сан байна.

23.Дээрхээс үзвэл, иргэн Д.Б*******д ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон, мөн иргэн Б.У*******д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон зэрэг үйлдлүүд нь зөвхөн нэхэмжлэгч Д.Б*******ын буруутай үйл ажиллагаануудаас болсон гэж үзэхээргүй байх т******* хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актаар иргэн Б.У*******тай холбоотой төлбөрийг нэхэмжлэгч Д.Б*******аар хариуцу*******ан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

24.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:“Хамтын хариуцлага байна. Бүгд шалгах ёстой байсан байна. Хэн хэн нь хариуцлагагүй хандсан асуудал байна гэж үзэж байна.” гэжээ.

25.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/ дугаартай актаар иргэн Б.У*******тай холбоотой 12,786,000.00 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Д.Б*******аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх т******* ямар албан тушаалтан, байгу*******лагаар төлүүлэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх т*******  захиргааны байгу*******лагаас шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:   

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн /1994 оны/ 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагч нарын 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/ дугаар актын  4 дэх заалтын Д.Б*******д холбогдох хэсэг болон дээрх актын 1-р хавсралтын Б.У*******д холбогдох хэсгийн хариуцсан байцаагч Д.Б******* гэснийг захиргааны байгу*******лагаас шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгу*******лагаас шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн *******сын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг *******сын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ

                                 

                                    ШҮҮГЧ                             Т.МӨНХ-ЭРДЭНЭ

                           

                             ШҮҮГЧ                              А.ГАНЗОРИГ