Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 489

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх,

иргэний нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Батболд /ҮД:2106/,

шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0070/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Лгийн Д-д холбогдох 170000010048 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

М Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Лгийн Д /РД:ЖЖ79113014/.

 

            Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтийн замд Dongfeng маркын ... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсоохын тулд давхаас бусад тохиолдолд 7.1, .73, 7.14, 7.16, а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Мгийн жолоодож явсан Тоёото Марк-2 маркын ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 1.969.000 төгрөгийн шууд, /2.399.000 төгрөгийн нийт/, жолооч Б.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Л.Дийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 30-ны орой 22-23 цагийн орчимд ... УНУ улсын дугаартай Dongfeng маркын автомашиныг жолоодож, найз Билэгсайханы хамтаар зүүнээс баруун тийшээ Хөвсгөл аймаг орохоор Улаанбаатар хотоос хөдлөөд явж байсан. Эмээлтээс ачаа ачихаар болсон. Тухайн замд гэрэлтүүлэг байхгүй байсан. Миний урд явсан шар өнгийн крантай автомашин зүүн гар тийшээгээ эргээд хашаа руу яваад орсон. Би уг машины ард талд зогсож байгаад эсрэг урсгалаас ирж байсан 2-3 автомашиныг өнгөрөөгөөд машин байхгүй болохоор нь зүүн гар тийшээгээ эргэж орж байхад эсрэг урсгалаас суудлын автомашин яах ийхийн зуургүй орж ирээд, машины баруун хойд дугуйны орчимд мөргөөд зогссон. Би шууд машнаасаа буугаад мөргөсөн машин дээр явж очоод жолооч талын хаалгыг татахад 40 орчим насны саарал цамцтай 1 залуу жолооны ард сууж байсан. Хүн зүгээр үү гэхэд 1 эмэгтэй миний шүд гарчихлаа гэж орилж байхаар нь 103 дууд гэж хэлээд би өөрийнхөө гар утсаар 102 руу дуудлага өгсөн. Машины хөдөлгөөн бага байсан. Зам нойтон бороо ороод зогссон. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан ойрын гэрэл дээрээ явсан. Зүүн гар тийшээ эргэх дохиогоо өгсөн байсан. ...хохирогч, болон иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг эхний ээлжинд даатгалаас төлүүлэхээр баримтаа бүрдүүлээд өгсөн, ирэх 7 хоногоос дансанд нь шууд орно гэсэн, зөрүү төлбөрийг би хувиасаа бүрэн төлнө, гэм буруу дээр маргахгүй ...” гэх мэдүүлэг /хх 94 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 03-ны ... орой 22-23 цагийн орчимд Улаанбаатар хот орохоор Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 1 дүгээр эгнээгээр 50-60 орчим км цагийн хурдтай ойрын гэрэл дээрээ явж байхад эсрэг урсгалаар машин ирж байгаа харагдсан, гэтэл гэнэт миний урдуур эсрэг урсгалд явсан ачааны чиргүүлтэй автомашин урсгал сөрөөд зам хөндлөн эргээд ороод ирэхээр нь сандраад орилоод түс хийгээд явсан. Би тухайн үед хамгаалах бүсээ зүүгээгүй явсан. Машины жолооны хүрд баруун гар талдаа байсан. Жолоочийн хажуу талын урд сандалд дүү Т хамгаалах бүсээ зүүгээд сууж явсан. Би 102, 103 руу утсаараа дуудлага өгсөн. ...арын сандалд сууж явсан 3 хүн унтаж явсан. Би жолооныхоо хүрдийг мөргөсөн байх гэж бодож байна. Машины хөдөлгөөн бага, зам нойтон, гадаа бороо орж харанхуй байсан, гэрэлтүүлэг байгаагүй, одоо бие зүгээр байгаа. Шүдэндээ дахин эмчилгээ хийлгэхээр байгаа. 980.000 төгрөг эмчилгээнд гаргасан. Баримтыг хэрэгт хавсаргасан. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 35 х/

 

            - Хохирогч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. “...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот орох замд осол гарсан. Хохирогчийн мэдүүлгээс харахад тухайн өдөр гадаа бороо орсон, харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Гэтэл гэнэт урдуур нь машин ороод ирсэн. Ямар нэгэн арга хэмжээ авах завдалгүй мөргөсөн гэсэн. Техникийн шинжээч хохирогч Мг замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэдгийг тогтоосон. Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт эмчилгээний болон бусад зардлын 849,500 төгрөгийн баримт байгаа. Энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж авна. Буйл нь эдгээгүй тул хохирогч 4 шүдээ суулгаж амжаагүй байгаа. 6 сарын дараа шүд суулгана гэсэн. 12 дугаар сард уг хугацаа нь дуусаж шүднүүдээ хийлгэнэ. Шүднүүдээ хийлгээд иргэний журмаар мөнгөө нэхэмжилнэ гэв. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            - Иргэний нэхэмжлэгч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Машины хохирол төлөгдөөгүй, хохирлыг барагдуулж өгнө үү. Мөргөлдсөн машины жолоочтой уулзаагүй байна. Машиныг засаж янзлаагүй. ...айлын хашаанд тавьсан байгаа. Ахдаа машинаа зөвшөөрөөд өгсөн. Манай ах М, эгч М хоёр хоёулаа жолооны үнэмлэхтэй. Осол болдог өдөр манай эгч М миний машиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. ... Машины хохиролд нийт 2,905,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 46 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

- Гэрч М.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр машиныг эгч М жолоодоод би жолоочийн хажуу талын урд сандалд суугаад аав болон аавын хоёр найз нар арын суудалд сууж явсан. Орой 22 цагийн орчимд Эмээлт рүү орж явсан. Бид нар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ явж байсан. Тухайн орой гадаа харанхуй, бороо зөөлөн орж байсан. Уг зам нь өргөн зам байсан. М эгч хэддүгээр эгнээгээр явж байсныг мэдэхгүй байна. Манай аав болон аавын хоёр найз бүгд унтаад явж байсан. Гэнэт нэг хар юм машины урдаас ороод ирэхээр нь сандраад юм бодохын зай өгөлгүй түс, тас хийгээд л явсан. Эгчийгээ харахад амнаас нь цус гарчихсан байсан. Осол аваар болсны дараа хажуугаар явж байсан машины жолооч нар аваарын гэрлээ асаагаач, ослын гурвалжингаа тавиач гэж хэлээд байсан учраас харанхуй байсан. Манай эгч юм ярьж чадахгүй байсан. ...”  гэх мэдүүлэг / хх 50-51 х/

 

- Гэрч Л.Цэрэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Архангай аймаг руу найз М, түүний охин Т, найз Р нарын хамтаар явсан. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот орохоор явсан. Машиныг Мын дүү М жолоодоод Мын охин Т жолоочийн хажуу талын урд сандалд суугаад Р, М бид 3 арын сандалд суусан. Бид нар Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1 зогсоод архи авсан. Бид 3 машиндаа архи ууж явсан. Би архи уугаад тасарчихсан байсан. Нэг мэдэхэд машин нэг зүйлтэй мөргөлдөх шиг болохоор нь сэрсэн. М архи уугаагүй эрүүл явсан. ...миний биед гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х/

 

- Гэрч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эмээлтийн замаар Ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явж байгаад ачаа ачиж буулгах газар руу орохоор зүүн гар тийшээгээ эргэж байхад баруунаас зүүн тийшээгээ явсан машин мөргөсөн. Машиныг Д жолоодоод би Дийн хүүхдийн хамт хажуу талд нь сууж явсан. Би осол болсны дараа машиныхаа цонхоор харахад мөргөсөн машины жолооны ард 40 орчим насны эрэгтэй хүн сууж явсан. Чигээрээ явсан машиныг хараагүй. Зүүн гар тийш эргэж орохдоо Д дохиогоо өгсөн. Эсрэг урсгалд орсон. Замын голд үргэлжилсэн цагаан зураас байсан. Би жолооч хүн. Машины хөдөлгөөн сийрэг байсан. ...” гэх мэдүүлэг /хх 63-64 х/

 

- Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би яг жолоочийн ар талд сууж явсан. Машины жолооны хүрд баруун гар талдаа байсан. Манай дүү, охин хоёр орилохоор нь би машинаасаа буугаад эхлээд дүүгээ жолооны ардаас буулгаж байхад нөгөө машины жолооч миний хажуу талд зогсчихсон “гайгүй юу” гээд асууж байсан. Дараа нь охиноо машинаас буулгасан. ...М зөвшөөрөлтэй машиныг жолоодож явсан. Машин нь манай дүү Мийн эзэмшлийнх. Миний биед гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг /хх 66-67 х/

 

- Гэрч Б.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машиныг Мын төрсөн дүү М жолоодоод Мын охин нь жолоочийн хажуу талын урд суудалд суугаад М, Цэрэнбаяр бид 3 хойд талын суудалд сууж явсан. Бид нар машиндаа айраг, архи ууж явсан болохоор хот руу орох үед унтсан байсан, гэнэт түс тас хийгээд явсан. Сэрээд харахад ачааны машинтай мөргөлдсөн байсан. ...Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 69-70 х/

 

- Шинжээчийн 8621 дугаар дүгнэлт:           

1.Б.Мгийн биед хэлэн доорх ясны хугарал, үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний хугарал, булгарал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15 хувь нөлөөлнө. /хх 75 х/

 

- Замын цагдаагийн албаны 367 дугаар дүгнэлт:

Хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг, бусад нотлох баримтууд дээр үндэслэн асуултын хүрээнд дараах дүгнэлтийг гаргаж байна. Dongfeng  маркын ... УНУ улсын дугаартай автомашины жолооч Л.Д нь М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25. “7.2 тэмдэглэлийг жолооч зогсоохын тулд давхаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16. а, б, в тэмдэгтүүдийг давахыг хориглоно“ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёото Марк-2 маркын ... УНЧ улсын дугаартай автомашины жолооч Б.М нь М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 87 х/

 

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-19, 80 х/

 

Хохирлын талаар:

- Хохирлын баримтууд /хх 41-43/

- Автомашинд үнэлгээ хийлгэсний төлбөр /хх 81 х/

- Автомашин журмын хашаанд байрлуулсны төлбөр /хх 82 х/

- “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх 79 х/

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

- Гэрч Э.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д бид хоёр гэр бүлийн баталгаатай. Гэр бүл болоод 11 жил болж байна. 2-13 насны 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэдтэй, 2 том нь сургуульд сурдаг. Бага хүүхэд цэцэрлэгт явдаг. Д 12 жил машин жолоодож  байгаа. Ямар нэгэн осол аваар гаргаж байгаагүй. Манай нөхөр хүнтэй эвтэй, найртай, ажилсаг зантай, гэр бүлдээ халамжтай ямар нэгэн муу зуршил байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 72 х /

- Л.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 95-96 х/

- Л.Дийн оршин суугаа хаягийн тодорхйололт /хх 97/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 99 х зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлжэн судлав.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны шөнийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт”-ийн замд “Dongfeng” маркын ... УНУ улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсоохын тулд давхаас бусад тохиолдолд 7.1, 7.3, 7.14, 7.16, а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж замын тусгаарлах хэсгийн үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсноор шулуун замаар явсан Тоёото Марк-2 маркын ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь уг авто машины баруун хойд дугуйн урд хэсэг рүү мөргөснөөс жолооч Б.Мгийн эрүүл мэндэд “хэлэн доорх ясны хугарал, үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний хугарал, булгарал, ...” бүхий хүнд хохирол /тээврийн хэрэгсэлд 1,969,000 төгрөгийн шууд, /2,905,000 төгрөгийн нийт хохирол// учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь.

 

Шүүгдэгч Л.Дийн “...2017 оны 06 дугаар сарын 30-ны орой 22-23 цагийн орчимд ... зүүн гар тийшээгээ эргэж орж байхад эсрэг урсгалаас суудлын автомашин яах ийхийн зуургүй орж ирээд, машины баруун хойд дугуйны орчимд мөргөөд зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 94 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Мгийн “...2017 оны 06 дугаар сарын 03-ны ... орой 22-23 цагийн орчимд Улаанбаатар хот орохоор Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 1 дүгээр эгнээгээр 50-60 орчим км цагийн хурдтай ойрын гэрэл дээрээ явж байхад эсрэг урсгалаар машин ирж байгаа харагдсан, гэтэл гэнэт миний урдуур эсрэг урсгалд явсан ачааны чиргүүлтэй автомашин урсгал сөрөөд зам хөндлөн эргээд ороод ирэхээр нь сандраад орилоод түс хийгээд явсан. 4 шүд гэмтсэн ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 35 х/,

Гэрч М.Тгийн “...Тухайн өдөр машиныг эгч М жолоодоод би жолоочийн хажуу талын урд сандалд суугаад .... Орой 22 цагийн орчимд Эмээлт рүү орж явсан. ... Гэнэт нэг хар юм машины урдаас ороод ирэхээр нь сандраад юм бодохын зай өгөлгүй түс, тас хийгээд л явсан. ...”  гэх мэдүүлэг /хх 50-51 х/

Гэрч Л.Цэрэнбаярын “... Би архи уугаад тасарчихсан байсан. Нэг мэдэхэд машин нэг зүйлтэй мөргөлдөх шиг болохоор нь сэрсэн. М архи уугаагүй эрүүл явсан. ...миний биед гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х/

Гэрч Б.Билэгсайханы “...Эмээлтийн замаар Ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ явж байгаад ачаа ачиж буулгах газар руу орохоор зүүн гар тийшээгээ эргэж байхад баруунаас зүүн тийшээгээ явсан машин мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 63-64 х/

Гэрч Б.Ргийн “...Машиныг Мын төрсөн дүү М жолоодоод Мын охин нь жолоочийн хажуу талын урд суудалд суугаад М, Цэрэнбаяр бид 3 хойд талын суудалд сууж явсан. Бид нар машиндаа айраг, архи ууж явсан болохоор хот руу орох үед унтсан байсан, гэнэт түс тас хийгээд явсан. Сэрээд харахад ачааны машинтай мөргөлдсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 69-70 х/

Шинжээчийн 8621 дугаар дүгнэлт:                  

1.Б.Мгийн биед хэлэн доорх ясны хугарал, үүдэн дээд зүүн 1, 2, 3, 4 дүгээр шүдний хугарал, булгарал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15 хувь нөлөөлнө. /хх 75 х/,

Замын цагдаагийн албаны 367 дугаар дүгнэлт:

Хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг, бусад нотлох баримтууд дээр үндэслэн асуултын хүрээнд дараах дүгнэлтийг гаргаж байна. Dongfeng  маркын ... УНУ улсын дугаартай автомашины жолооч Л.Д нь М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25. “7.2 тэмдэглэлийг жолооч зогсоохын тулд давхаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16. а, б, в тэмдэгтүүдийг давахыг хориглоно“ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёото Марк-2 маркын ... УНЧ улсын дугаартай автомашины жолооч Б.М нь М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 87 х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-19, 80 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Л.Дийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

            Л.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хохирлын талаар:

Хавтаст хэргийн 41-43 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар хохирогч Б.М нь шинжилгээний төлбөр, эм тариа, шүдний эмчилгээ зэрэгт нийт 849,500 төгрөг зарцуулсан, иргэний нэхэмжлэгч Б.Мий автомашинд  “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр нийт 2,399,000 төгрөгийн зардал тогтоогдсон, мөн хавтаст хэргийг 81-82 дугаар хуудаснуудад авагдсан баримтуудаар журмын хашааны төлбөр, шинжээчийн зардалд Б.Мэс 506,000 төгрөг зарцуулсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон тул Л.Доос баримтаар нотлогдож байгаа зардал 849,500 төгрөгийг хохирогч Б.Мд, 2,905,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.М-д тус тус олгуулж, уг хохирлыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгож, хохирогч Б.М шүдний эмчилгээгээ хийлгэсний дараа зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Л.Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  байдалд тооцогдоно харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Л.Дийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдтэй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Л.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4  дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.М овогт Лгийн Дийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Л.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

4.Л.Дийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Л.Доос 849,500 төгрөгийг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух Б.М /РД:.../-д, 2,905,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 21 дүгээр хороо ... тоотод оршин суух Б.М /РД:.../-д тус тус олгуулж, уг хохирлыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Л.Дид үүрэг болгож, хохирогч Б.М цаашид гарах шүдний эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Хэрэгт хураагдаж ирсэн 392741 дугаартай В, С, D, Е ангиллын Л.Дийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Лиценцийн төвд шилжүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ