Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0272

 

2024            03           27                                         128/ШШ2024/0272

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би,  Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******н дүгнэлттэй  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Р*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Р******* тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр С******* ХХК-д холбогдуулан 0******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.  

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Р*******гийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт “...Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах...”, “Шийдвэрлэх нь” хэсэгт “...6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу...” гэж өөрчлөлт оруулах” дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Р*******гээс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй̆, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******н дүгнэлттэй  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Р*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******гаас гаргасан “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Р*******гийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт “...Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шийтгэл оногдуулах...”, “Шийдвэрлэх нь” хэсэгт “...6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу...” гэж өөрчлөлт оруулах” дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Р******* зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА