| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02725/И |
| Дугаар | 102/ШШ2024/04248 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/04248
|
2024 оны 09 сарын 09 өдөр |
Дугаар 102/ШШ2024/04248 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2021 оны 06 сарын 02-ны өдөр талууд дээрх гэрээг үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үндэслэлээр нар үүргийг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн байна.
4.Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
5.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг эс зөвшөөрч маргаж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох үүрэгтэй.
6.Нэхэмжлэгчийн ...зээлийн гэрээний үүргийг “орон сууцаа барьцаанаас чөлөөлөхөд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлж туслаач, энэ зээлийг хаагаад өгөөч” гэх хариуцагч . гуйлтаар нэхэмжлэгч .... хариуцагч . Хаан банкны .тоот дансанд 20180 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн... гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, тайлбар нотлогдоогүй гэж үзэв.
7. Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд, зохигч талуудын тайлбар баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагч нарт 20180 000 төгрөг шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн, хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлж хариуцагч үүргээс чөлөөлөгдсөн үйл баримт нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Тодруулбал хариуцагч О. шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2023 оны 06 сарын 19-ны өдрийн 3105 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОДОРХОЙЛОХ хэсгийн хариуцагч нарын тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн тайлбар хэсэгт . мөнгө зээлээч гэх гуйлтаар 2021 оны 01 сарын 20-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 20 298 300 төгрөг зээлсэн. Ээж буцаагаад 2021 оны 01 сарын 22-ны өдөр буюу 2 хоногийн дараа 10 000 000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр төлж байсан... гэх тайлбар, 2023 оны 12 сарын 18-ны өдрийн дугаар . Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал ХЯНАВАЛ хэсгийн 10.4 ...Мөн БНХАУ-ын иргэн С. иргэн . . дугаарын данс руу 2021 оны 06 сарын 02-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 20 180 000 төгрөг шилжүүлжээ... гэх баримтууд, хариуцагч .... 2021 оны 1 сарын 21-ны өдөр .зээлийн болон баруьцааны гэрээ байгуулсан, 20 180 000 төгрөг төлбөрөө авсан. Дүүгийнхээ дансаар авсан хэн шилжүүлснийг мэдэхгүй энэ миний данс биш... гэх тайлбар баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар үгүйсгэгдэж байна.
8. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч нараас 20 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
10.2024 оны 04 сарын 12-ны өдрийн дугаар 0355 нэхэмжлэгчээс .олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч .нараас 20180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч . . нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ