| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/04331/И |
| Дугаар | 183/ШШ2024/03224 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/03224
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/03224
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **** дүгээр хороо, Бага тойруу, Жи Жи цамхагийн ***** дүгээр давхарт байрлах, К ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ********дүгээр хороо, ***** дугаар байрны ****** тоотод оршин суух, Ө овогт Э ын М /РД:*****/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** дугаар хороо, *** дугаар хороолол, тохилог ***** дугаар байрны ******тоотод оршин суух, Ө овогт Э ын У /РД:********/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 347.162.849,10 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, Т.Г, хариуцагч Э.М, нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э ын М нь К ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2019/10/103 тоот зээлийн гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, жилийн 45,6 хувийн хүүтэй авсан юм. Зээлдүүлэгч нь 2019.10.2-нд 70.000.0000 төгрөг, 2019.10.15-нд 10.000.000 төгрөг, 2019.10.22-нд 20.000.000 төгрөгийг тус тус буюу нийт 100.000.000 төгрөгийг зээлдэгчийн харилцах дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн зээл олгох үүргээ бүрэн биелүүлсэн болно. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацааг сунгах тухай зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн талууд тохиролцсон 2020 оны 1 дүгээр сарын 2-ны ЗНГ19/10/103 тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулж тухайн үеийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 54.750.000 төгрөгийн зээл төлөх хугацааг 3 сараар, 2020 оны 5 дугаар сарын 22-ны ЗНГ19/10/103 тоот Зээлийн нэмэлт гэрээгээр дахин 3 сараар буюу 2020 оны 9 дүгээр сарын 2-ныг хүртэл сунгасан. Үндсэн зээл 57.750.000 төгрөг, зээлийн хүү 76.862.476,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.664.960 төгрөг, нийт 146.277.436,58 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 16-ны байдлаар үндсэн зээл 74.372.602,74 төгрөг, зээлийн хүү 106.480.376,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.032.433,75 төгрөг, нийт 200.885.412,52 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулсан ЗГ19/10/13,ЗГ20/2002 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт зээлдэгч нь нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 347.162.849,10 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа : Энэ зээлийг аваад хүүгээ төлж чадахгүй их удаан явсны улмаас зээл гуйж, гарын үсэг зурсан. Зээл болгож гаргаад буцаагаад, шилжүүлж байсан. Хүүг багасгаад өгч болох уу. Боломжтой бол шинжээч томилж өгөөч. Би өөрөө эдийн засгийн талаар мэдэхгүй байна. Би анхны зээлийн хүүгээ зээл болгоод л өгөөд байсан юм. Авсан үндсэн зээлээ хүүтэй нь төлөхөд бол асуудал алга гэв.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ЗГ19/10/103 дугаар зээлийн гэрээ, зээлийн гэрээний төлөлтийн хуваарь, ЗНГ19/103 дугаар зээлийн нэмэлт гэрээ, ЗГ20/02/002 дугаартай зээлийн гэрээ, ЗНГ20/02/02 дугаар Зээлийн нэмэлт гэрээ, БГ19/10/103 дугаар зээлийн гэрээ,2020.02.06-ны өдрийн БГ20/02/002 дугаар Зээлийн барьцааны гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.08.16-ны өдрийн тооцоо хийсэн баримт, 2023.08.16-ны өдрийн тооцоо хийсэн баримт, 2019.12.18-ны өдрийн Э.М н өргөдөл, 2020.05.22-ны өдрийн Э.М н өргөдөл, Э.М н иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.12.15-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2023.03.31-ний өдрийн 101/ШЗ2023/08316 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2023.04.21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2023.06.09-ний өдрийн 182/ШШ2023/01784 дугаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023.08.08-ны өдрийн 3623 дугаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2023.08.16-ны өдрийн итгэмжлэл,2019.10.02-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2019.10.15-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2019.10.22-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020.02.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, ЗГ19/10/10 дугаар зээлийн гэрээ, 2021.09.20-ны өдрийн Э.М хүсэлт, 2020.05.22-ны өдрийн шилжүүлгийн баримт зэргийг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Шүүхийн журмаар К ХХК, Х ХК нараас баримт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК хариуцагч Э.М , Э.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 347.162.849,10 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анх 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, эхлээд 70.000.000 төгрөгийг авсан. Дараа нь хүүгээ төлж чадахгүй байсны улмаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэмэлтээр гэрээ байгуулж 60.000.000 төгрөг авсан. Тус 60.000.000 төгрөгөөс зээлийн хүүд 40 гаруй сая төгрөг төлөөд өөрөө 10 гаруй сая төгрөгийг авсан санагдаж байна. Түүнээс хойш дахиж ямар ч төлөлт хийж чадаагүй. 2 дахь зээлээр өмнөх зээлийн хүүг төлсөн. Миний дансанд мөнгө орж ирэнгүүт шууд хүүг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 100 сая хүрэхгүй мөнгө үлдсэн. Тиймээс миний хувьд үндсэн зээлээс 90.000.000 төгрөгийг хүүтэй нь төлөхийг зөвшөөрнө гэж маргаж байна.
К ХХК 2019 оны 10 сарын 02-ны өдөр Э.М тэй ЗГ19/10/103 дугаартай зээлийн гэрээгээр 100.000.000 төгрөгийг жилийн 45.6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгосон, 2020 оны 01 сарын 02-ны өдөр ЗНГ19/10/103 тоот зээлийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 54.750.000 төгрөгийг 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн 2020 оны 4 сарын 02-ны өдөр хүртэл 3 сараар сунгасан, 2020 оны 5 сарын 22-ны өдөр ЗНГ19/10/103 тоот зээлийн нэмэлт гэрээгээр 54.750.000 төгрөгийг 2020 оны 5 сарын 22-ны өдрөөс эхлэн 2020 оны 9 сарын 02-ны өдрийг хүртэл 3 сараар сунгаж, 2019.10.02-ны өдөр БГ19/10/103 зээлийн барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, *****-р хороо, *****-р хороолол, /19032/ Б.Шарав гудамж, ****** байр ******** тоот 75.15 м.кв **** өрөө орон сууцыг барьцаалсан.
2020 оны 02 сарын 06-ны өдөр зохигч ЗГ20/02/002 тоот зээлийн гэрээгээр 60.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, жилийн 45.6 хувийн хүүтэй олгосон, 2020 оны 5 сарын 22-ны өдөр ЗГН20/02/002 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 60.000.000 төгрөг дээр нэмэлт санхүүжилт 40.000.000 төгрөг олгож, нийт үлдэгдэл 100.000.000 төгрөг болгон 2020 оны 5 сарын 22-ны өдрөөс 2020 оны 9 сарын 02-ны өдрийг хүртэл 3 сараар сунгаж, 2020 оны 02 сарын 06-ны өдөр Э.У ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ****-р хороо, Токиогийн гудамж, ***** байр, *** тоот, 94 м.кв ***** өрөө орон сууцыг барьцаалжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч 2019.10.02-ны өдөр 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээ дагуу 2019.10.02-ны өдөр 69.300.000 төгрөг, 2019.10.15-ны өдөр 9.900.000 төгрөг, 2019.10.22-ны өдөр 12.100.000 төгрөг, нийт 91.300.000 төгрөгийг /хх-ийн 70-72, 100-103 дугаар тал/, 2020.02.06-ны өдрийн зээлийн гэрээгээр 2020.02.06-ны өдөр 59.400.000 төгрөг, 2020.05.22-ны өдөр 39.600.000 төгрөг нийт 99.000.000 төгрөгийг хариуцагч Э.М н дансанд нэхэмжлэгч К ХХК шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч К ХХК зээлийн гэрээгээр 190.300.000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч Э.М зээлийн гэрээний үүрэгт 70.877.397 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд К ХХК нь Э.М д 200 сая төгрөгийн зээлээс 9.700.000 төгрөг дутуу шилжүүлсэн, 9.700.000 төгрөгөөс хүү тооцож байгаа нь буруу, 9.700.000 төгрөгөөс 1 сард хүүнд /3,8 хувийн хүү/ 368.600 төгрөгийг суутгаж авсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 11 сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 сарын 16 хүртэл 45 сар 14 хоногийн хүү /368.600х45/ 16.587.000 төгрөгийг хүүнд тооцож суутган авсныг шүүх үндсэн зээлээс хасч тооцов.
Шүүх хариуцагч Э.М г ЗГ19/10/103, ЗГ20/02/002 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд зээл хүүнд төлсөн гэх 70.877.397 төгрөгийг үндсэн зээлээс хасч, одоо 119.422.603 төгрөгийн үлдэгдэлтэй ба хариуцагч Э.М н үндсэн зээл 119.422.603 төгрөг, үндсэн зээлээс илүү төлсөн хүү 16.587.000 төгрөг хасч, одоо 102.835.603 төгрөгийн үндсэн зээл төлөх үүрэгтэй байна гэж үзэв.
Хариуцагч Э.М 2019 оны 10 сарын 02-ны өдөр Э.М тэй ЗГ19/10/103 дугаартай зээлийн гэрээгээр 91.300.000 төгрөгөөс үндсэн зээлийн үүрэгт 29.463.000 төгрөг, хүү 1 сарын 3,8 хувийн буюу сарын 1.119.594 төгрөгийн хүү төлөх бөгөөд 2020 оны 9 сарын 8-ны өдөр буюу сүүлийн хүү төлсөн өдрөөс хойш 2023 оны 8 сарын 16 хүртэл 35 сарын хүүнд 39.185.790 төгрөг, нийт үндсэн зээл, түүний хүү 68.648.790 төгрөг, 20 хувийн нэмэгдүүлсэн хүүнд 13.729.758 төгрөг нийт 82.378.548 төгрөг төлөх,
2020 оны 02 сарын 06-ны өдөр зохигч ЗГ20/02/002 тоот зээлийн гэрээгээр олгосон 99.000.000 төгрөгөөс 73.372.603 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба 1 сарын хүү 3,8 хувийн 2.788.158 төгрөг, 2020 оны 6 сарын 26-ны өдрөөс 2023 оны 8 сарын 16 хүртэл 38 сарын хүү 105.950.038 төгрөг, нийт үндсэн зээл хүүгийн үлдэгдэл 179.322.641 төгрөг, үүний нэмэгдүүлсэн хүү 35.864.528 төгрөг, нийт 215.187.169 төгрөг төлөх тус тус үүрэгтэй байна .
Иймд хариуцагч Э.М г үндсэн зээл 102.835.603 төгрөг, үндсэн хүү 145.135.835 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49.594.286 төгрөг, нийт 297.565.724 төгрөг төлөх үүрэгтэй ч шүүх Иргэний хуулийн 282 зүйлийн 232.8.Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар үндсэн зээлийн хүүг 50 хувь багасгаж, 145.135.835 төгрөгийн 50 хувь 72.567.915 төгрөгөөр багасгав.
Шүүх нэмэгдүүлсэн хүүг хасах боломжгүй зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага тул хариуцагч Э.М гээс үндсэн зээл 102.835.603 төгрөг, хүү 72.567.915 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49.594.285 төгрөг, нийт 224.997.804 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-нд олгож, үлдэх 122.165.045 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч К ХХК хамтран хариуцагчаар Э.У ыг татаж зээлийн гэрээний үүрэгт шаардсан бөгөөд Э.У д зээл олгоогүй, тэрээр барьцааны гэрээний оролцолгч байх тул Э.У аас зээлийн гэрээний үүрэг шаардсан хэсийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зохицуулсан тул хариуцагч Э.М зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Э.У ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ****-р хороо, Токиогийн гудамж, ***** байр, ***** тоот, 94 м.кв ***өрөө орон сууц, Э.М н өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******-р хороо, ******-р хороолол, /19032/ Б.Шарав гудамж, **** байр ****** тоот 75.15 м.кв *******өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.8-д зааснаар хариуцагч Э.М гээс 224.997.804 төгрөг гаргуулж, К ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 122.165.045 төгрөг, хариуцагч Э.У д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Э.Мөнгөлдэй зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Э.У ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ****-р хороо, Токиогийн гудамж, ***** байр, ***** тоот, 94 м.кв **** өрөө орон сууц, Э.М н өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *****-р хороо, ****-р хороолол, /19032/ Б.Шарав гудамж, *****байр ****** тоот 75.15 м.кв ***** өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.963.965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М гөөс 1.282.939 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО