Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/51

  2022         06             30                                         2022/ДШМ/51

..............т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Энхбат,

            Шүүгдэгч ..............,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ /цахимаар/

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ..............т холбогдох 2034001930412 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

Шүүгдэгч .............. нь  Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт ..............т Япон улсаас Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл оруулж ирж өгнө гэж хуурч 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас ..............т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ..............ийг хуурч, бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ийг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

            Эрүүгийн 2034001930412 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: ....Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн тухайд: Төв аймгийн прокурорын газраас ..............т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн 2034001930412 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй хэт нэг талыг барьж ..............ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт "Шүүгдэгч .............. нь ZVW30-.............. арлын дугаартай автомашин оруулж ирсэн болох нь тогтоогддог, гэхдээ уг автомашиныг ..............ийн нэр дээр бус .............. гэх хүний нэр дээр оруулж ирснийг .............. гааль дээрээс авч .............. өгсөн болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог" гэж дүгнэсэн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хохирогч .............. нь анх .............. рүү өөрөө машин захиалах хүсэлтэй байгаа тухай илэрхийлж холбогдсон бөгөөд захиалсан машин ирэх хүртэл ..............ийн нөхөр ..............ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байсан, мөн Ниссан икстриал маркийн ..............ийн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байсан зэргийг мэдүүлсэн, мөн ..............ийн охины фэйсбүүк хаягаар гаалийн бүрдүүлэлт хийгдсэн ZVW30-.............. арлын дугаартай усан цэнхэр өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг захиалсан захиалгын хуудас, гэрэл зургийг хүлээн авч үзсэн талаар тайлбарладаг.

Гэтэл анхан шатны шүүхээс тухайн тээврийн хэрэгслийг ..............т захиалсан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэхдээ гэрч ..............ийн өгсөн мэдүүлэг, гэрч М...............ийн өгсөн мэдүүлгийг анхаарч үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан "Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан" гэж үзэж байна.

Учир нь Гэрч ..............ийн өгсөн ZVW30-.............. арлын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Япон улсаас дуудлага худалдаагаар худалдаж аваад 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улс руу ачуулсан байна, ZVW30-.............. арлын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг Мөнхтайваны .............. гэх хүн анх худалдаж авсан боловч тухайн хүн худалдаж авахаа больсон учир өөр хүнд зарсан. .............. нь захиалсан бөгөөд Мөнхтайваны .............. гэх хүний нэрээр оруулж ирээрэй гэсэн юм гэх мэдүүлэг, /хх-ийн 109 дүгээр хуудас/,

Мөн ..............ийн дахин гэрчээр дахин өгсөн "................. манай байгууллагаар дамжуулж машин авдаг байсан юм, ...М............... нь ойролцоогоор 4-5 машин оруулж ирсэн байсан, ............................ хоёр хамт л захиалж оруулж ирдэг юм шиг байна лээ, ZVW30-.............. арлын дугаартай машины мөнгө гэж Япон улсаас Японы данс руу шилжүүлсэн, ...манай байгууллагын эрхээр автомашины дуудлага худалдаанд ордог. Тэгэхдээ эхлээд байгууллагын дансанд барьцаа 100,000 иенийг байршуулдаг" гэх мэдүүлэг,

М...............ийн гэрчээр өгсөн “ZVW30-.............. арлын дугаартай автомашиныг ..............захиалсан, гаалийн бүрдүүлэлтийг нь миний нэр дээр хийгээд би гаалийн хашаанаас аваад ..............надаас аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/ зэргээр тухайн тээврийн хэрэгслийг .............. нь 2018 оны 12 дугаар сард захиалсан, захиалсан тээврийн хэрэгсэл нь 2019 оны 3 дугаар сард Монгол улсад орж ирсэн болох нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж хохирогчийн мэдүүлэгт үндэслэж, дүгнэлт хийсэн, ингэхдээ бусад гэрчүүдийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн энэ хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 3-т заасан "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" гэх хуулийн заалтыг үндэслэн анхан шатны шүүхээс гэрчүүдийн мэдүүлгээс тухайн тээврийн хэрэгсэл захиалгаар орж ирсэн гэх хэсгийг авч дүгнэлт хийсэн атлаа .............. ..............ийн машиныг захиалсан цаг хугацааны хувьд тохирч байгаа байдал, .............. нь автомашин захиалгаар оруулж ирдэг ажил угаасаа эрхэлдэг байсан зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хэрхэн үгүйсгэсэн талаар үндэслэлийг заагаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

.............. нь Япон улсаас тээврийн хэрэгсэл захиалгаар оруулж ирдэг ажлыг эрхэлдэг болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүхээс түүнийг "хуурч, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн" гэж дүгнэхдээ чухам ямар бичиг баримт ашигласан эсэх, ямар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан "гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах саналыг хүлээн авах боломжгүй" гэж дүгнэлт хийхдээ мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4-т заасныг зөрчсөн байна. Учир нь өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй талаар ямар баримтаар няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлтэд дурдах, үгүйсгэсэн болон нотолсон баримтын агуулгыг дурдах тухай дээрх заалтыг зөрчсөн, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 3-т зааснаар "хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Залилах" гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан судлахад шүүгдэгч .............. нь ..............тэй япон улсаас тээврийн хэрэгсэл захиалан оруулж ирэхээр амаар тохиролцон 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ZVW30-.............. арлын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг М...............ийн нэрээр .............. дуудлага худалдаагаар худалдан авч захиалсан, тухайн тээврийн хэрэгсэл нь 2019 оны 3 дугаар сард Монгол улсад орж ирсэн, захиалсан тээврийн хэрэгсэл орж ирэх хүртэл ..............т ..............ийн Ниссан икстриал маркийн тээврийн хэрэгслийг унуулж хэрэглүүлж байсан, нөхөр ..............ийн эзэмшлийн “Нэт капитал” ББСБ-ийн өмчлөлийн ..............УНЕ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг мөн шилжүүлэн унуулж байсан зэрэг нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна. Ийнхүү тээврийн хэрэгсэл захиалгаар оруулж ирэх хэлцэл байгуулсан, хэлцэл биелэгдэх хүртэл өөр тээврийн хэрэгслүүдийг ..............ийн шаардсаны дагуу түр унуулж байсан, захиалсан тээврийн хэрэгсэл Монгол улсад орж ирсэн, гаалийн хашаанд ирсэн талаар мэдэгдэж байсан зэрэг нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Дээрх нөхцөл байдал нь ..............ийн дээрх тээврийн хэрэгсэл Япон улсаас захиалан оруулж ирэх хэлцэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу гэмт хэргийн шинжгүй болохыг бүрэн харуулж байна.

Түүнчлэн залилах гэмт хэргийн гол шинж нь ... эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах, буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг гол шинжийг үгүйсгэж байгаа юм. Ингэхдээ .............. нь ..............т тээврийн хэрэгслийг ирэх хүртэл буюу 2018 оны 2 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл ..............УНЕ улсын дугаартай приус 30, .............. СЭА улсын дугаартай Ниссан икстриал маркийн тээврийн хэрэгслийг эзэмшилд нь шилжүүлсэн, 10,000,000 төгрөгийг буцаан төлөх талаар баталгаа бичиж өгсөн, 10,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 25-нд буюу Эрүүгийн  хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол  гарахаас  өмнө төлж барагдуулсан, түүнчлэн .............. СЭА улсын дугаартай Ниссан икстриал маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч ..............эд 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл тээврийн хэрэгслийг эзэмшсэн төлбөрт 7,500,000 төгрөгийг ..............ийн өмнөөс шилжүүлсэн бөгөөд ..............т хохирол учраагүй, харин ч 1 жил шахам хугацаанд бусдын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй эзэмшиж ашигласан байдаг бөгөөд ..............ийн дээрх үйлдлүүд нь "Залилах" гэмт хэргийн үндсэн шинж болох "эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан шилжүүлэхгүйгээр хариу төлбөргүйгээр өөрийн болгох санаа зорилготой байх шинжийг бүрэн үгүйсгэж байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд: 3.1 .............. нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт бичгээр гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг мөрдөгч 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай" мөрдөгчийн тогтоол үйлдэгдсэн байна. Гэтэл 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хохирогч ..............ээс гомдол мэдээлэлтэй холбогдуулан тайлбар авсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1-т заасан "Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол мэдээллийг хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулна" 1.3-т "хохирогч, гэрчээс мэдүүлэх авах" гэх заалтыг зөрчсөн буюу гомдол мэдээлэл гарахаас өмнө тааварлаж ..............ээс мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул уг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ..............ийг хохирогчоор тогтоох тогтоол гаргаж, мөн өдрөө хохирогчоос мэдүүлэг авсан зэрэг хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 01 хуудас, 80-81 дүгээр хуудас/ Түүнчлэн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг зөвшөөрсөн хяналтын прокурор нь хэн болох нь тодорхойгүй, гарын үсгийн тайлалгүй бөгөөд прокурорын тамга тэмдэг дарагдаагүй, тогтоох хэсгийн 2 дахь заалтад "Төв аймгийн хяналтын прокурорт 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 00 минутад мэдэгдсэнийг дурдсугай" гэж тусгасан боловч гомдол мэдээллийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, 2 дугаар сарын 13-ны өдөр мөрдөгчид шилжүүлсэн байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйл, 30.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус зөрчиж хууль бусаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байх тул уг тогтоолд үндэслэж хийсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль бус байна.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй байхад хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тогтоолыг мөрдөгчийн зүгээс удаа дараа гаргаж, 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг мөрдөгч гаргасан бөгөөд 10 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах санал гаргаж, хяналт тавьж буй прокурор нь тухай бүр хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж байсан бөгөөд хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах үндэслэлд "хохирол учирсан эсэхэд шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай" гэж дурдан хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж байсан боловч хэрэгт ямар ч шинжээчийн дүгнэлт авагдаагүй байх тул эдгээр хугацаа сунгасан тогтоол нь үндэслэлгүй гарч байсан болохыг харуулж байна. 2020 оны 2 дугаар сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 2021 оны 10 дугаар сарын 21 хүртэл үндэслэлгүйгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж миний үйлчлүүлэгч ..............ийг удаа дараа дуудан мэдүүлэг авч, баримт шаардан авах, хохирол төлбөрөө хэзээ төлөх гэж байна гэх зэргээр дарамталж байсан болох нь хэргийн материалаас харагдаж байна. /хх- ийн 181-194 дүгээр хуудас,

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ..............ээс анх гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд уг мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-т заасан "мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно" гэх заалтыг ноцтой зөрчиж мэдүүлэг авсан байна. Тодруулбал ..............ийг гэрчээс асуусан мэдүүлгийн тэмдэглэл /хх-ийн 91-93/ асуултууд: .............. гэдэг хүнийг яаж таньдаг бэ, Та болсон явдлын талаар ярина уу, .............. таны ямар данс руу хэдэн төгрөг шилжүүлсэн юм бэ, Та одоо ..............т хэдэн төгрөг өгөх ёстой юм бэ, Икстриал эзэмшигчийн тухай дэлгэрэнгүй ярина уу, Танд .............. 10,000,000 төгрөг шилжүүлсэн, та тэр мөнгөнөөс 7,500,000 төгрөгийг .............. гэдэг хүн рүү шилжүүлсэн юм бол одоо 7,500,000 төгрөгийг та .............. гэдэг хүнээс авч ..............т өгөх ёстой юм бишүү, Та ..............т 7,500,000 төгрөгийг нь хэзээ өгөх юм бэ" гэх зэргээр хөтөлж, тулган асуусан байх тул уг мэдүүлэг авсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийг зөрчсөн болох нь харагдаж байна.

Дээрх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн ..............э, М..............., .............. нарын мэдүүлгээс зарим хэсгийг авч шийдвэрийн үндэслэл хэсэгт дүгнэсэн атлаа бусад хэсгийг яагаад үгүйсгэсэн талаар дүгнээгүй, ..............ээс гэрчээр мэдүүлэг авахдаа хөтөлж тулгаж асуусан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4, 1.5-д заасан үндэслэлд нийцэж байх тул шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, ..............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5, 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу анхан шатны шүүх нь хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ..............т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн бүрдэл хангагдсан. Зүйлчлэл тохирсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч .............. тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: Приус 30 машиныг Японоос оруулж ирсэн. .............. өөр машин авна гэсэн. Надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралд гаргасан саналдаа: Гомдлоо дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч ..............т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..............т холбогдох 2034001930412 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч ..............т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч .............. нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн иргэн ..............ээс Япон улсаас Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл захиалж авчирч өгнө гэж 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч тээврийн хэрэгслийг өгөлгүй 10 сая төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

Хохирогч ..............ийн: "... би ..............гэх хүнтэй утсаар ярьж надад машин хэрэгтэй байна, худалдаж авах машин байна уу гэж асуусан. Тэгтэл ..............Япон улсаас машин ирж байгаа чамд гайгүй сайн машин олж өгье гэж хэлж байсан. Тэгээд надад Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл захиалж өгөхөөр болоод эрх авахад эхлээд 3 сая төгрөг хэрэгтэй гэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь ..............над руу залгаад машинаа ачуулахаар болсон 7 сая төгрөг шилжүүлээрэй гэхээр нь  нөхөр .............. цалингийн зээл аваад 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7 сая төгрөг түүний Хаан банкны 5027591564 дугаарын данс руу шилжүүлсэн. ..............өнөөдрийг хүртэл надад машин авчирч өгөөгүй, машин ачих гэж байна, машин замдаа явж байна, хил дээр ирчихлээ, гаалийн хашаанд байна гэх зэргээр худал хэлж, зохиомол байдал бий болгож хэлсээр 1 жилийн хугацаа өнгөрсөн. Ариунцэцэгээс машинаа авахаар тухайн гаалийн хашаанд очоод залгахаар утсаа авахгүй алга болчихдог. Утсаа залгаж байгаад ярингуут машин чинь  ирнэ гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд ..............надад түр унаж бай гээд .............. СЭА улсын дугаартай Ниссан икстриал маркийн тээврийн хэрэгслийг өгөөд байж байтал нөгөө машиных нь эзэн гэж Сэлэнгэ аймагт оршин суух .............. гэх хүн ирээд машинаа аваад явсан. Дараа нь надад ..............УНЕ улсын дугаартай Тоёота пруис 30 маркийн тээврийн хэрэгслийг хэсэг хугацаанд унуулсан боловч “Нэт капитал” ХХК-аас нөхрийнхөө нэр дээр лизингээр авсан байсан гээд ирээд аваад явсан. Би .............. машин авахаар 10 сая төгрөг өгөх гэж банкнаас нөхрөөрөө зээл авхуулахад одоо жил гаран зээл, зээлийн хүү төлөөд дээрээс нь худалдаж авсан машингүй, мөнгө ч үгүй хохирсон." /хх 81-82/, 

"... Би ер нь сүүлдээ мөнгө ч үгүй, машин ч үгүй үлдэх нь гэж айгаад л бичиг хийлгэсэн юм. Би тэр Ариунцэцэгийн хэлээд байгаа гаалиар орж ирсэн приус 30 маркийн автомашиныг нь бодитоор хараагүй. Харин 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ариунцэцэгийн хүүхдээс ZVW30-.............. арлын дугаартай усан цэнхэр өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зургийг явуулсан. Би .............. өгсөн 10 сая төгрөгөөсөө 2,500,000 төгрөгийг дансаар авсан. Үүний дараагаар 2 хувааж төлнө гээд нотариатчаар ороод 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,750,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч одоог хүртэл төлөөгүй. Сүүлд нэг удаа мөнгөө төлөх хугацаа чинь өнгөрчихлөө гээд залгасан чинь  чи тэр цагдаатайгаа ярь, надтай ярих эрхгүй, шийддэг газраараа шийдүүлье гэж хэлсэн. Би гомдолтой байна 7,500,000 төгрөгөө авмаар байна." /хх 83-84/,

"..............ZVW30-.............. арлын дугаартай автомашиныг өгч унуулах нь битгий хэл харуулаагүй. ..............надад шинэ автомашин нэг ч өгөөгүй. Унаж байсан хуучин автомашинуудаа түр унаж бай гээд өгөөд байсан. Би автомашиныг нь авахгүй гэж болсон асуудал огт байхгүй. ..............намайг Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш одоог хүртэл цувуулж 5 сая төгрөг өгсөн." /хх 86/,

Шүүгдэгч ..............ийн: " .............. бид хоёр 10 жилийн нэг үеийн хүн байгаа юм. 2018 оны 9 дүгээр сард .............. над руу залгаад “Тоёота приус 30 маркийн автомашин 10-12 сая төгрөгийн үнээр захиалъя гэхээр нь би чи эхлээд урьдчилаад 3 сая төгрөг над руу шилжүүл гэсэн чинь шилжүүлсэн. Ер нь  Япон дахь үнэ нь 10-12 төгрөгтэй байдаг. Монголд орж ирсэн гаалийн татварыг  .............. өөрөө өгөх ёстой байдаг. Тэрнээс хэд хоногийн дараа миний данс руу .............. 7 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Япон улсаас ZW30-.............. арлын дугаартай усан цэнхэр өнгөтэй приус 30 маркийн автомашин захиалаад Монгол улсад орж ирсэн. Тэр үед 2013 оны хар өнгийн Ниссан икстриал маркийн автомашин намайг унаад явж байхад .............. би наад Ниссан икстриалыг чинь авъя гэсэн. Тэгэхээр нь би ..............т Ниссан икстриал маркийн автомашиныг нь унуулсан. Тэгээд би өөрөөсөө Ниссан икстриалын эзэн рүү 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 3 сая төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн. Дээрх мөнгөнүүдийг Ниссан икстриалын эзэн .............. рүү шилжүүлсэн. Тэгээд ..............эд .............. өөрөө автомашинаа өгчихсөн. Тэрний дараагаар миний унаж байсан приус 30 маркийн автомашиныг авахаар болсон чинь .............. “Нэт капитал” руу залгаад надаас авсан приус 30 маркийн автомашиныг “Нэт капитал” руу хураалгачихсан. Би 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр .............. рүү 2,500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би Ниссан икстриалын мөнгө болох 7,500,000 төгрөгийг өгчихсөн, 12,500,000 төгрөгийг өгөөгүй байсан юм. Тэгээд тээврийн хэрэгслийн нэр шилжээгүй. Харин приус 30 автомашины  хувьд “Нэт капитал”-ын нэр дээр байсан. Эдгээрийн талаар .............. бүгдийг нь мэдэж байсан. Би өөрийн Хаан банкны 5026965690 дугаарын данс руу 3 сая төгрөг 1 удаа, 7 сая төгрөг 1 удаа нийт 10 сая төгрөг шилжүүлэн авсан үнэн. Дээрх мөнгөнүүдийг машин авахад нь зарцуулсан." /хх 91-93, 90/,

".............. нь Япон улсаас приус 30 маркийн цэнхэр өнгийн машин 10 сая төгрөгт намайг гуйж байгаад надаар дамжуулан захиалсан. Би ямар ч ашиг нэмэхгүйгээр Япон улсаас 10 сая төгрөгт машиныг нь оруулж ирээд гааль дээр авчирсан. Гааль тээврийн зардлыг .............. төлж авахаар тохирсон байсан. Тэгээд гааль дээр машин нь ирэхээр нь би гаалийн бичгийг нь ..............т өгсөн. Тэгсэн хэд хоногийн дараа .............. нь надтай уулзаад .............. гэх хүний намайг зараад өг гэж үлдээсэн байсан Ниссан икстриал маркийн машиныг авъя энэ машинаа зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг машиныг ..............т 10 сая төгрөгт нь бодож өгсөн. Уг машиныг .............. нь 10 cap унасан. Би уг машиныг заруулсан ..............эд 7,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. .............. нь Ниссан икстриал маркийн машиныг 10 cap унаж байгаад эзэн ..............эд нь авахаа болилоо гэж хэлээд аваачаад өгсөн байсан. Би ..............т 2,500,000 төгрөгийг нь өгсөн байсан. Сүүлд нь 7,500,000 төгрөгийг зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулж төлсөн." /хх 134/,   

Гэрч ..............ийн: "Өнгөрсөн оны 2019 оны 3 дугаар сард ..............тэй Улаанбаатарт хотод тааралдаж машинаа зарах гэж байгаа талаар ярилцсан. Тухайн үед .............. би таны машиныг авъя надаа үлдээчих гэж хэлсэн. Машиныг аваад 6 дугаар сараас өмнө мөнгийг чинь бэлэн болгоод өгнө гэж хэлсэн. Ингээд 2019 оны 6 cap болох үед ..............тэй утсаар холбогдож ярилцах үед манай эхнэрийн данс руу 7,500,000 төгрөг цувраад орсон. Би 8 дугаар сард амралтаа аваад хотод явж байхад миний машин Төв аймагт явж байсан сураг гарсан. Тэгэхээр нь би Төв аймаг орж машинаа хайж олоод жолоочтой нь уулзсан. Тухайн үед бичиг баримтыг нь үзсэн чинь миний нэр дээр гэрчилгээ нь хэвээрээ байсан. Миний машиныг .............. гэгч эмэгтэй нөхөртэйгөө унаад явж байсан. Эдгээр хүмүүстэй уулзах үед ..............т 10 сая төгрөг өгч машин захьсан байсан тэгээд машинаа нэхсэн чинь .............. энэ машиныг өгсөн гэж хэлсэн. .............., .............. нарын дунд ярилцсан зүйл байсан юм байна лээ. .............. гэгч хүнд ямар учраас машин энд ирсэн талаар тайлбарлаж хэлээд явсан. Машин ..............т үлдсэн. Энэ явдлаас хойш ..............тэй утсаар холбогдож ярилцаж байгаад 2019 оны 11 дүгээр сард Төв аймаг орж .............., Н .............. бид нар бүгд уулзсан. Тухайн үед .............. надад хэлэхдээ та машинаа аваад яв, мөнгийг чинь өгч чадалгүй удаасан учраас машинаа зараад мөнгөө олж ав, би өөрөө ..............тэй тооцоо, учраа олчихно гэж ярилцаад өнгөрсөн. Н .............., .............. нар өөрсдөө ямар ч байсан учраа олцгоо гэж хэлээд явсан. Би автомашинаа Улаанбаатар хотод 13 сая төгрөгт хувь хүнд утсаар холбогдож ярилцаж байгаад зарсан." /хх 96-98/,

Гэрч М.Одбаатарын: "Ариунцэцэгийн нөхөр Төрмөнх болон түүний хадам эгч Буянжаргалын Тунгалаг нар нь манай байгууллагын харилцагч нар байсан юм. Эдгээр хүмүүс анх нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 8 250 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 2.9 %-ийн хүүтэй зээл авч байсан бөгөөд энэ зээл 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хаасан байдаг. Зээл авснаас хойш зээлээ төлөх хугацаандаа зээл төлөөгүй 4 сарын хугацаа өнгөрсөн. Тэгээд яагаад төлөхгүй байгаа шалтгааныг тодруулахаар барьцаа хөрөнгийг шалгахад барьцаа хөрөнгийг өрөндөө өгч бусдад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул манай байгууллагаас барьцаа хөрөнгийг Төв аймагт .............. 10 сая төгрөг зээлдүүлсэн байсан эхнэр, нөхөр хоёроос хурааж авсан. Төрмөнх, ..............нар нь энэ эхнэр, нөхөр хоёроос Япон улсаас тээврийн хэрэгсэл оруулж ирж өгнө гэж хэлээд 10 сая төгрөг авсан байсан. Энэ мөнгөө өгч чадахгүй болохоороо өөрсдийн нэр дээр авсан ..............УНЕ улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өгсөн байсан. Иймд байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг зөрчсөн байсан үндэслэлээр зээл төлөгдөх хүртэл хугацаанд барьцаа хөрөнгийг .............., Ш............... гэх хүмүүсээс би өөрөө хурааж авсан. Нэт Капитал ББСБ-ын барьцаанд ..............УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллагаар дамжуулж Тунгалаг, Төрмөнх нар нь лизингээр авсан байдаг. Шинэ машин байсан юм... Зээлийн төлөлт oгт хийгдэхгүй байсан тул зээлийн гэрээний дагуу барьцааг хурааж авахаар болоод Төрмөнхийг эхнэр Ариунцэцэгийн хамт тус машинтай Төв аймагт явж байхад нь тээврийн хэрэгслийг хураах гэсэн боловч Ариунцэцэгийн ээжийнх нь бие муу эмнэлэгт байгаа гэсэн тул 14 хоногийн хугацаа олгож зээлээ төл гэдгийг хэлсэн. Тухайн үед машиныг нь хурааж аваагүй. 14 хоногийн дараа гэхэд зээл төлөгдөөгүй байсан төдийгүй зээлийн барьцаа хөрөнгийг .............. гэх өөр хүнд шилжүүлж өгсөн байсан. " /хх 104-106/,

Гэрч ..............ийн: " ZYW30-.............. арлын дугаартай приус 30 маркийн автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Япон улсаас дуудлага худалдаагаар худалдаж аваад 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улс руу ачуулсан байна. ZYW30-.............. арлын дугаартай Приус 30 маркийн автомашиныг Мөнхтайвангийн .............. гэх хүн анх худалдаж авсан боловч тухайн хүн нь худалдаж авахаа больсон учир хүнд зарсан бөгөөд яг хэн гэдэг хүнд зарсныг санахгүй байна улсын дугаар авсан эсэхийг мэдэхгүй байна. Мөнхтайвангийн .............. гэх хүний захиалгаар анх орж ирсэн. .............. нь захиалсан бөгөөд .............. гэх хүний нэрээр оруулж ирээрэй гэсэн юм. Би ..............ийг 2012 оноос хойш ажлын шугамаар таних болсон бөгөөд садан төрлийн холбоо байхгүй. 2018 оны 11 дүгээр сард автомашин захиалаад 30-35 хоногийн дотор Монгол улсад орж ирэх боломжтой. Энэ шилжүүлсэн 465.000 иен бол зөвхөн Япон улс дахь автомашины үнэ." /хх 108-109, 110-111-112/,

Гэрч М...............ийн: "ZYW30-.............. арлын дугаартай приус 30 маркийн машиныг ..............захиалсан юм шиг байна лээ. Миний нэр дээр гаалийн бүрдүүлэлтийг хийлгээд би гаалийн хашаанаас аваад манай гэрийн гаднаас ..............аваад явсан. Тэр машиныг хааш нь хэнд зарсныг мэдэхгүй." /хх 116-117/ гэх мэдүүлгүүд, хохирогч ..............ийн Хаан банкны данснаас 2018 оны 4 дүгээр сарын 10-нд 3,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 11-нд 7,000,000 төгрөг гарсан талаарх хуулга /хх 8-9/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос ..............ийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч ..............т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ “..............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5, 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу анхан шатны шүүх нь хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч ..............нь ..............т ZYW30-.............. арлын дугаартай приус 30 маркийн машиныг захиалж өгсөн гэдэг боловч уг машиныг ..............ийн нэрээр бус М...............ийн нэрээр оруулж ирсэн талаар гэрч ..............э “" ... ZYW30-.............. арлын дугаартай приус 30 маркийн автомашин... Мөнхтайвангийн .............. гэх хүний захиалгаар анх орж ирсэн. .............. нь захиалсан бөгөөд .............. гэх хүний нэрээр оруулж ирээрэй гэсэн юм. " /хх 108-112/, гэрч С...............ийн ZYW30-.............. арлын дугаартай приус 30 маркийн машиныг ..............захиалсан юм шиг байна лээ. Миний нэр дээр гаалийн бүрдүүлэлтийг хийлгээд би гаалийн хашаанаас аваад манай гэрийн гаднаас ..............аваад явсан. Тэр машиныг хааш нь хэнд зарсныг мэдэхгүй." /хх 116-117/ “ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч .............. нь хохирогч ..............т зориулж уг машиныг захиалсан гэдэг нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэхдээ эдгээр гэрч нарын мэдүүлгийг үнэлсэн  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан "Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан" гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ... улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4-т заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” зэргийг тусгасан байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдсон байна.

Шүүгдэгч ..............ийн хохирогчид төрүүлсэн, түүнийг Япон улсаас автомашин оруулж ирдэг гэх итгэл үнэмшилд тулгуурлан түүнээс Приус 30 маркийн автомашин оруулж өгнө гэж хуурч мэхлэн 10 сая төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “хуулийн зүй, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Хохирогч .............. Төв аймгийн Цагдаагийн газарт 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр өргөдөл гаргажээ. /1хх-н 2-3/

2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоолоор Бүртгэлийн М-0481 дугаартай гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /1 хх-н 001/

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолоор ..............ийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байна. /1 хх-н 80-82/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.3-т мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хохирогч, гэрчээс мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй тул мөрдөгч 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Мөрдөгч нь хохирогчоос мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 203400193 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах мөрдөн шалгах ажиллагаанд “хохирогчоос мэдүүлэг авах” ажиллагаа багтаж байх тул 203400193 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйл, 30.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ..............т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцогчдоос шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлт гаргаагүй мөн гэрч оролцоогүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ..............ээс эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4, 1.5-д заасныг зөрсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “..............ийг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр ялаар шийтгэсүгэй” гэж ялын төрөл буюу “торгох” гэж бичээгүй байх тул шийтгэх тогтоолын 2 дахь заалтад торгох ялаар гэж нэмж өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ийг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй” гэнийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ийг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй боло

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД                                               Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ