Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 547

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Х ,

хохирогч Т.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан

Х ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн

1705010970184 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч

хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, өдөр Улаанбаатар хотод

төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл

4, оршин суух, урьд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 01-ний

өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 9 сар

11 хоногийг тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148

дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр

зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн

Шүүгдэгч Х  нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4

дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас

маргалдаж улмаар Т.Сүхбаатарын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х  мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 05-

ны өдөр би гадуур ажилтай явж байгаад орой гэртээ иртэл манай энхэр “гадаа юм хийж байгаа

хүмүүс тагтны төмрийг тасдчих шиг боллоо, юм тас тас гээд дуугараад байна, миний хөгшин

гарахгүй бол болохгүй байх” гэж хэлэхээр нь гарч хартал ажил хийж байсан хүмүүс явсан

байсан. Маргааш орой 18-19 цагийн орчимд гэртээ иртэл манай цонхны доор 2 хүн юм хийж

байсан. Би тэдэн дээр очоод “та юм хийхдээ хүний эд хөрөнгө тасддаг юм уу, уг нь миний эд

хөрөнгө юм байгаа” гэж хэлсэн. Тэгтэл Сүхбаатар гэх хүн шатан дээр сууж байгаад эргэж

хараад намайг “үхэх гээд байна уу, чи яасан шальчигнасан хүүхэн шиг залуу вэ” гэж хэлэхээр

нь би “та юу яриад байгаа юм бэ, хүний юм эвдэлчихээд ийм юм ярьж болдог юм уу” гэж хэлсэн.

Тэгтэл Сүхбаатар гэх хүн төмөр дээрээсээ үсэрч бууж ирээд “ална шүү, би чамайг хэвтүүлнэ

шүү” гэж хэлээд ам руу салаавч хийгээд байсан. Надад Сүхбаатар дээр очиход зодоон хийх

ямар ч бодол байгаагүй. Тэгээд бид нар хэрэлдсэн. Миний урдаас “ална шүү” гээд хүрээд

ирэхээр нь биеэ хамгаалсан. Надад Сүхбаатартай манай юмыг эвдэлчихлээ гэж хэл ам хийх

ямар ч бодол байгаагүй. Хэрвээ Сүхбаатар тухайн үед надад учир байдлаа хэлээд уучлалт

гуйсан бол надад түүнтэй маргалдаж муудалцах шаардлага байгаагүй. Би Сүхбаатарыг 2 удаа

алгадсан буруугаа ойлгож байна. Энэ зүйл Сүхбаатарын өөрийнх нь таарамжгүй харьцаанаас

болсон. Би гэртээ зүгээр амьдарч байхад Сүхбаатар манай юмыг эвдэлчихээд өөртэй нь

уулзахаар миний ам руу салаавч хийгээд хэл амаар доромжилсон. Намайг Сүхбаатарыг

алгадсаны дараа Сүхбаатар явсан. Би гэртээ ороод “хүнтэй муудчихлаа, эвгүй юм болоо” гэж

бодоод эргээд гараад иртэл надтай тааралдаад “чамайг би хэвтүүлнэ за юу” гэж хэлсэн.

Хүмүүст сайндаж, муудах зүйл олон байдаг. Учраа олоод явж болдог. Надад залуу насандаа

алдаж эндсэн зүйл байдаг. Гэхдээ хүн алдсан гээд муу хүн гэж үзэж болохгүй. Би гэмт хэрэг

хийснээсээ хойш 22-23 жил хүнтэй муудалцаагүй тухайн үед Сүхбаатарын таарамжгүй,

харьцааны соёлгүй байдлаас болж ийм асуудал үүссэн. Тэгээд ярилцахаар “би чамаас мөнгө

нэхнэ” гэж хэлдэг. Байцаагч надад “та хохирогчид мөнгө л өгөх юм байна лээ” гэж хэлсэн.

Сүхбаатарын ажил хийж байгаад тасдсан төмөр нь салхи гарахаар тагт нүдээд дуугараад

байдаг. Би энэ асуудлаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Цагдаад өргөдөл бичиж өгсөн.

Сүхбаатарыг цагдаагийн байгууллагаас дуудахаар очдоггүй. Хэдийгээр би өөрийгөө хамгаалсан

үйлдэл хийсэн ч гэсэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч

байна. Хэрвээ Сүхбаатарыг эвдэлсэн юм аа янзлаад өгвөл би хохирол төлбөрийг нь

барагдуулна. Надад хүнийг хохироох бодол санаа анхнаасаа байгаагүй, одоо ч байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Сүхбаатар мэдүүлэхдээ: “Би Баянгол дүүрэгт айлын

гадна пасад хийж байсан. Тэгэхэд Х ын доод айлын захиалагч маань дээд айлтайгаа

хамт гадна пасад хийлгэе гэсэн санал тавьсан. Би зөвшөөрөөд ажлаа хийх гэтэл “би дээд

айлын хүнтэйгээ тохирч чадахгүй байна” гээд ганц айлаараа гадна пасадаа хийлгэх болсон.

Ингээд ажлаа хийж эхэлж байхад Х  цонхоороо толгойгоо цухуйлгаад “наад пасадаа

дээш нь хийгээч” гэж хэлж байсан. Тэгэхэд захиалагч маань гадаа байж таарсан ба “хөгшөөн

үүнээс дээш хийж болохгүй нь, хэмжээ нь ингэж таарч байна” гэж хэлсэн. Биднийг гадна

пасадны ажлыг хийж байхад дээд давхрын айлын тагтны төмөр саад болсон. Тэгтэл захиалагч

маань “наадахаа тайрч байгаад ажлаа хийчих” гэж хэлсэн. Би түүнд “надад үүнийг тасдах

тасдагч байхгүй, миний тасдагч жижигхэн” гэж хэлэхэд “надад төмөр тасдагч байгаа, наадахаа

тайрч аваад надад өгчих” гэж хэлсэн. Би захиалагчийн хэлсний дагуу дээд давхрын айлын

тагтны төмрийг тасдаж аваад захиалагчид өгсөн ба манай туслах түүнтэй хамт нөгөө төмрийг

өргөж захиалагчийн грашид аваачиж хийсэн. Би дээд давхрын тагтны төмрийг захиалагчийнхаа

хэлсний дагуу тасдсан. Би дээд давхрын айлын тагтны төмрийг тасдахдаа тухайн айлтай

захиалагч айлаа тохиролцсон гэж бодоод тайрсан. Хэргийн материалтай танилцахад Х

100 хувь худал мэдүүлэг өгсөн байна. Би хараалын муу үг хэлдэггүй. Надад хүнтэй хэрэлдэх

бодол байдаггүй. Тухайн үед намайг дээд давхрын айлын тагтны төмрийг тасдчихаад пасадны

ажлаа хийж байтал Х  гарч ирээд “та хүний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй хүрлээ” гэж

хэлэхээр нь би “чи доод давхрын айлтайгаа учраа ол, ах нь мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд

намайг ажлаа хийж байтал Х  “яадаг новшнууд вэ, хүний эд хөрөнгийг дураараа тасддаг

хөгийн новшнууд вэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би дуугүй ажлаа хийж байсан. Тэгтэл Х

хараагаад байхаар нь би шатнаас буугаад “чи доод давхрын айлтайгаа учраа ол, ах нь доод

давхрын айлын чинь хэлснээр тасдсан” гэж хэлсэн. Тэгтэл Х  бүр их уурлаад байхаар нь

“чи энүүхэний төлөө үхлээ юу” гэж хэлсэн. Х  миний ам руу салаавч өгөөд бид

маргалдсан. Нэг мэдэхэд би газар унасан байсан. Нэг сэргэхэд намайг хэдэн талаас маань

өшиглөж байсан. Би гараараа нүүрээ хамгаалаад газар хэвтэж байсан. Намайг 10 гаруй удаа

өшиглөсөн. Нэг мэдэхэд манай туслах ажилтан ирээд Х ыг надаас салгасан. Х

гартаа машины түлхүүр бариад “нүдийг чинь сохолчихно шүү” гээд байхаар нь би айгаад

“надаас зүгээр л холдож үз” гэж хэлсэн. Тэгээд Х  гэртээ орсон. Би гадаа хэвтэж байгаад

босоод захиалагч айл руугаа ороод болсон асуудлын талаар хэлж тэр айлын охиноор гэрэл

зургаа авхуулсан. Би захиалагч айлд байхдаа үүдэн шүдээ унасныг мэдсэн. Би тэндээс гарч

яваад Хангарьтай тааралдсан. Тэгтэл Х  “би өрсдөг хүн шүү” гээд машины түлхүүрээ

гарынхаа салаанд хийгээд “өрөөсөн нүдийг чинь сохолно шүү” гэж хэлсэн. Би түүнээс бушуухан

холдохыг л бодож байсан. Надад гадна пасадны ажил хийж байхдаа Х ийн тагтны

төмрийг тасдаад ямар болсон талаар гэрэл зураг байна гээд 5 хуудас баримт гаргаж өгч байна.

Энэ баримтаар Х ын худал мэдүүлэг өгч байгааг мэдэх боломжтой. Миний үүдэн шүд

хиймэл шүд байсан бөгөөд Х ад цохиулсны улмаас хугарсан. Надад шүдний эмчилгээнд

1.000.000 төгрөг хэрэгтэй. Би одоо хүртэл шүдээ хийлгээгүй. Мөн компьютер томографийн зураг

авхуулсан. Эход харуулсан 200.000 төгрөг болон ажлын бүтээмж алдагдуулсны төлбөрт

300.000 төгрөг нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би энэ хэрэг явдлаас хойш ажил

хийгээгүй. Би Х ын гэрийн тагтны хаалтыг захиалагчийн хүсэлтээр тасдсан. Хэргийн

материалтай танилцахад захиалагч маань намайг дураараа Х ын тагтны төмрийг

тасдсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Х  мөн худал мэдүүлөг өгч байна” гэв.

Шүүхээс шүүгдэгч Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан

мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Х , хохирогч Т.Сүхбаатар нар хоорондоо маргалдаж улмаар

Т.Сүхбаатарыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт

цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Т.Сүхбаатарын “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс би 017 дугаар

байрны 1 давхарын айлын гадна пасадны ажлыг хийж гүйцэтгэхээр болсон юм.

Пасадны ажил хийж байхад уг захиалга өгсөн айлын дээд талын айлын тагтны гаднах

төмөр тээглэхээр нь захиалагч тайрч болноо гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө уг төмрийг

тайрчихсан байгаа. Гэтэл маргааш нь буюу 10 дугаар сарын 10-ны өдөр орой 18 цагийн

үед дээд айлынх нь залуу гэх Х  гэгч нь ирээд тагтны төмөр яагаад тайрж байгаа

юм бэ гэхээр нь би захиалагчаас асуу гэтэл нөгөөх залуу уурлаад байсан. Би тэгэхээр

нь энүүхэн юмны төлөө чи үхлээ юу гэхэд миний аманд салаавч чихээд би ухаан

балартаад унасан. Намайг унасан байхад толгой руу болон цээж рүү өшиглөөд байсан.

Би гараараа нүүрээ хамгаалаад байж байхад гар луу өшиглөөд байсан. Би болио гэж

хэлтэл нүдийг чинь сохолчихно шүү гээд гартаа машины түлхүүр барьчихаад дайраад

байсан. Тэгтэл манай туслах Цогбадрах намайг салгасан. ... Тэгэхээр нь би шүд

унагаасан байнаа гээд шүдээ үзүүлсэн. Тэгээд гэртээ шууд харьсан. ... Х  намайг

ганцаараа зодсон. Өмнө нь харж байгаагүй танихгүй залуу байсан. ... Миний биед

тухайн үед толгойд хавдартай нүдэндээ хөхөрч хавдсан. Цээж, нуруу хөндүүр, баруун

дээд талын хиймэл 2 шүд унасан. Хажуу талынх нь шүдний бүрээс унасан байсан. Шүүх

эмнэлэгт үзүүлсэн. ... Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн

мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хуудас/

Гэрч Д.Ганбатын “... Нэг өдөр орой засвар хийж байсан залуу над руу яриад би

танай байрны залууд цохиулчихлаа гэхээр нь би хөдөө явж байсан за за гэсэн.

Маргааш нь зодуулсан байдалтай ирээд нүд нь хөхөрсөн байсан. ... Танай дээд айлын

залууд зодууллаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

Гэрч Г.Цогбадрахын “...Тэгээд тэр айлынх нь бүдүүн биеэрхүү залуу ирээд

Сүхбаатартай юм яриад байсан. Би юу яриад байгаа нь сайн сонсоогүй. ... Сүхбаатар

шатан дээрээс бууж ирээд тэр хоёр хэрэлдээд байсан. Хоёулаа гараа шамлаад үзэх

гээд байх шиг байсан. Сүхээ бол тэр залууг цохиогүй л дээ. Сүхээг тэр залуу нэг удаа

цохиод газарт унахад нь нүүр гэдэс рүү нь өшиглөж байсан. Сүхээ гэдсээ бариад

халтираад чи муу ёстой хогийн залуу байна гээд үглээд байсан. Би өөрийнхөө янзалж

байсан хөөсийг хийж байгаад болиод очиж тэр залууг боль гэхэд тэр залуу болиод

гэртээ орсон. ... Нүд нь хавдсан байсан. Өөр гэмтэл сайн анзаарч хараагүй ээ” гэсэн

мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны

өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №12924 дугаартай актад

“1.Т.Сүхбаатарын биед дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулралт,

дээд уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, зовхинд цус хуралт, шанаа, шуунд

зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт.

/хэргийн 14 дүгээр хуудас/

Шүүгдэгч Х ын яллагдагчаар өгсөн “Би прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж

яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад сонсгож буй зүйл, ангийг хүлээн зөвшөөрч

байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон

тогтоодсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Х  нь иргэн Т.Сүхбаатартай тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас

маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэм буруугийн

санаатай хэлбэрээр учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч, шүүгдэгчийн мөрдөн

байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Сүхбаатар нь өөрт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт

1.500.000 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогч Т.Сүхбаатарын нэхэмжилсэн тархины томографийн зураг авхуулсан 120.000

төгрөг, “Люкс мед” эмнэлгээр үйлчлүүлсэн рентген, эхоны төлбөр нийт 35.000 төгрөг нь зэрэг нь

түүнд гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй хамааралгүй тул энэ төлбөрийг шүүгдэгчээс

гаргуулах үндэслэлгүй байна.

Мөн хоёр шүдний эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, ажиллаагүй хугацааны хөлс

300.000 төгрөг зэрэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хохиролд тооцох боломжгүй

байна.

Харин хохирогч Т.Сүхбаатар нь иргэний нэхэмжлэлээ нотлох баримтуудаа бүрдүүлэн

иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч

Х  баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус

тус дурдвал зохино.

Шүүгдэгч Х ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг ял хүндрүүлэх нөхцөл байдал

тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Х ийн гэмт буруутай болох нь тогтоогдсон тул хэрэгт авагдсан

нотлох баримтуудыг үндэслэн хууль зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар

шийдвэрлэж, уг ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага

болгон

ТОГТООХ нь:

1. Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Х ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

Х оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар эдлүүлэхээр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман

цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

Х  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус

тус дурдсугай.

6. Хохирогч Т.Сүхбаатарын нэхэмжилсэн тархины томографийн зураг авхуулсан 120.000

төгрөг, “Люкс мед” эмнлэгээр үйлчлүүлсэн рентген, эхоны төлбөр нийт 35.000 төгрөгийг

нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч Т.Сүхбаатар нь бусад иргэний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн

иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х  авсан хувийн

баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ