Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 548

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: С.Батгэрэл,

 Шүүгдэгч: П  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

П т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

эрүүгийн 1705010330191 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн

авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, П ,

Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн

дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт

амьдардаг, оршин суух, урьд 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн

393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн

148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2

жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Шүүгдэгч П  нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн үед

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 36 дугаар байрны 21 тоотод хохирогч

П.Эрдэнэжаргалыг “уралдаанд орох мөнгө өгсөнгүй” хэмээн зодож эрүүл мэндэд нь

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч П ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын

шатанд өгсөн мэдүүлэгт нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч П.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...П  дахин

мөнгө цаасаа өгчихгүй яасан юм гээд хэрүүл хийгээд ширээн дээр байсан аягандаа цай

хийж авснаа аягатай цайгаа над руу шидсэн. Тэр үед би П т “би чамайг

зугаацуулах гэж ажил хийж байгаа юу” гэхэд тэр над руу аягатай цайгаа шидэхэд нь би

гараараа хаахад гаранд ойгоод газар аяга унаж хагарсан, хэрүүл хийж байх хооронд

хадам ээж хагарсан шилийг шүүрээр шүүрдэж авах гээд зогсож байтал уг шүүрийг

булааж аваад шүүрний ишийг эргүүлж тайлж авснаа ишээр нь миний гуя, шилбэ рүү

хүчтэй цохьсон, ээж нь болиочээ гэхэд ээжийнхээ хөл рүү мөн адил цохьсон. Дахиж хөл

рүү 2 удаа цохиход ээж нь босоод одоо боль П аа гэхэд би хойгуур нь буйдан

дээр гишгээд гар утсаа аваад орц руу гарч гүйсэн. Миний беийн 2 хөл хөхөрч няцарсан,

гар хавдаж хөхөрсөн байсан. Надад П т ямар нэгэн гомдол санал байхгүй,

нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12, 17-18,

Гэрч Ч.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...П  шүүрний иш

барьж Эрдэнэжаргалыг цохьсон нь үнэн, хичнээн удаа хаана, хаана нь цохисныг мэдэхгүй

байна, би бэрээ хамгаалж урдуур нь ороход намайг мөн нэг шүргээд авсан. Тийм хүчтэй

цохиулсан юм бол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

Шинжээчийн 12804 тоот дүгнэлтэд: “...П.Эрдэнэжаргалын биед баруун сарвуу,

баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх

гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн

ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 30/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/,

хохирогчийн өргөдөл /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-

н 39-48, 55-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч П  нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн үед

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 36 дугаар байрны 21 тоотод хохирогч

П.Эрдэнэжаргалыг “уралдаанд орох мөнгө өгсөнгүй” гэсэн маргаанаас үүдэн түүнийг

шүүрний ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох

нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч П.Эрдэнэжаргалын: “...Тэр үед би П т

“би чамайг зугаацуулах гэж ажил хийж байгаа юу” гэхэд тэр над руу аягатай цайгаа

шидэхэд нь би гараараа хаахад гаранд ойгоод газар аяга унаж хагарсан, хэрүүл хийж

байх хооронд хадам ээж хагарсан шилийг шүүрээр шүүрдэж авах гээд зогсож байтал уг

шүүрийг булааж аваад шүүрний ишийг эргүүлж тайлж авснаа ишээр нь миний гуя, шилбэ

рүү хүчтэй цохьсон, ээж нь болиочээ гэхэд ээжийнхээ хөл рүү мөн адил цохьсон. Дахиж

хөл рүү 2 удаа цохисон. ...Миний беийн 2 хөл хөхөрч няцарсан, гар хавдаж хөхөрсөн

байсан. Надад П т ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн

мэдүүлэг /хх-н 11-12, 17-18/, гэрч Ч.Одончимэгийн: “...П  шүүрний иш барьж

Эрдэнэжаргалыг цохьсон нь үнэн, хичнээн удаа хаана, хаана нь цохисныг мэдэхгүй

байна” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/, шинжээчийн 12804 тоот дүгнэлт, болон шүүх

хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон

тогтоогдлоо.

Шүүгдэгч П ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн

бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П  нь хохирогчийг “уралдаанд оролцох мөнгө өгсөнгүй” гэж

маргалдсаны улмаас түүнийг шүүрний цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт

тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон

тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн

шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Эрдэнэжаргалын биед хөнгөн

хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй

/хх-н 50/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул

түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй

гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг

үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч П т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял

оногдуулах санал гаргасан ба тухайн саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрснийг дурдах нь

зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч П  нь ажилгүй, цалин, орлогогүй байгаа нөхцөл

байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил

хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил

хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх

нь зүйтэй.

Шүүгдэгч П  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн

баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон

тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П ыг “хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч П ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч П т шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх

ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар

тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад

төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч П т хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР