| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/05290/И |
| Дугаар | 102/ШШ2024/04264 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/04264
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/04264 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ..... нэхэмжлэлтэй.
хариуцагч: .....т холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгч .
хариуцагч . нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: ...бид 2009 танилцаад 2012 оны 4 сарын 18-ны өдөр хүү . төрсөн. Гэр бүлийн баталгаа байхгүй хамтран амьдарч байсан. Хариуцагч хол ажилладаг, маргаан их байсан, гэр бүлдээ цаг зав зарцуулдаггүй байсан шалтгаанаар 2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Энэ үеэс эхлэн хүү миний асрамжид байгаа. . ойр зуурын мөнгө явуулдаг байсан. Хүүхдийн хэрэглээ өндөр болж санхүү хүрэлцэхгүй байгаа тул эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй. Хүү одоо 13 настай, . суралцаж байна. Хариуцагч талаас хүүдээ мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй. Бид хоорондоо ярилцаад хүүхдийн тэтгэлгийн мөнгийг хадгаламж нээгээд 18 нас хүртэл хадгалахаар тохиролцсон...гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...нэхэмжлэгчийн ярьсан зүйл үнэн. Хүү . төрүүлсэн эцэг мөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна маргахгүй. Хүүхдийн наад захын хэрэглээний зүйлийг авч өгч тусалдаг хүүтэйгээ байнга харилцаатай байдаг. Бид ярилцаад тэтгэлэгийн мөнгийг хадгаламж нээгээд хадгалахаар тохиролцсон байгаа... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
.иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 3-4 дүгээр тал/
.төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5 дугаар тал/ баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 13 дугаар тал баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч ...хүүхдийн тэтгэлэг тогтоолгох... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...2019 оноос хойш тусдаа байх болсон үеэс хүү миний асрамжид байна. Хүүхэд өсөж том болоод хэрэглээ өсөж байх тул эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна... гэж тайлбарласныг, хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
3.Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2009 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан, хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний дундаас 2012 оны 04 сарын 18-ны өдөр хүү ... төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5, 13 дугаар тал/
4. Хариуцагч гэр бүлээсээ хол өөр орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг шалтгаанаар гэр бүлдээ цаг зав зарцуулдаггүйгээс талууд таарамжгүй харилцаатай болж улмаар 2019 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, хариуцагч өөр гэр бүл хүүхэдтэй болсон учир цаашид энэ гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, тэднийг тусдаа байх болсон үеэс хүү .... эхийн асрамжид байгаа, хариуцагч 2012 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн хүү .....өрүүлсэн эцэг мөн болохыг, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд талууд хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй, хариуцагчийг үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байхгүй, хариуцагч энэ талаар ямар нэг хүсэлт тайлбар гаргаагүй.
6. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү ... эцэг .... сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн, 12 настай хүү ..... 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ... сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ