| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/05371/И |
| Дугаар | 102/ШШ2024/04330 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/04330
| 2024 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2024/04330
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ....,
хариуцагч: Б....т холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгч ..,
хариуцагч .. нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... ....бид хоёр 2008 онд гэр бүл болсон. ...Хөвсгөл аймагт амьдардаг байсан учраас бид хамтдаа Хөвсгөл аймагт хэсэг амьдарсан. Таарч тохирохгүй байсан учраас би Сэлэнгэ аймагт гэртээ ирээд 2009 оны 08 сарын 14-ны өдөр төрсөн хүү У.... төрүүлсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү ... миний асрамжид үлдээж, эцэг ...тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэв.
3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй. Бид 2008 оны 11 сарын 03-ны өдөр гэр бүл болсон. 2008 оны 11 сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 02 сард муудалцаад ...гэр рүүгээ яваад түүнээс хойш тусдаа амьдарч байгаа. 2009 оны 08 сарын 14-ны өдөр төрсөн хүү ... миний төрүүлсэн хүүхэд мөн. Иймд гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна… гэв
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх /хэргийн 3 дугаар тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5 дугаар тал/
Хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /хэргийн 6 дугаар тал/
2024.05.30-ны өдрийн 00129 ... /хэргийн 7-8 дугаар тал/
2024.08.14-ний өдрийн №00262 Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хэргийн 9 дүгээр тал/
Нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 20 дугаар тал/
2024.09.09-ний өдрийн Сэлэнгэ аймаг Сайхан сум Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /..... эрүүл бойжиж байгаа тухай/ /хэргийн 22 дугаар тал/
. тодорхойлолт /У.Ган-Эрдэнэ 10а ангид сурдаг/ /хэргийн 21 дүгээр тал/ баримтууд.....
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 16, 24 дүгээр тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа... гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч маргаагүй.
4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 онд танилцаж гэр бүлийн харилцаатай, хамтын амьдралтай байсан, 2008 оны 11 сарын 25-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2009 оны 08 сарын 14-ний өдөр хүү У..... төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-5,20-21 дүгээр тал/
5. Нэхэмжлэгч хариуцагч нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, хариуцагч өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай болсон, энэ гэрлэлтийн харилцаагаа хэн аль нь цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч маргаагүй нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
6. Зохигч талуудыг тусдаа амьдарсан үеэс хүү У..... эхийн асрамжид байгаа, хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй.
7. Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн хүү У.....эхийн асрамжид үлдээж, эцгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 1116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар .....нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн хүү .....н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 08 сарын 14-ний өдөр төрсөн хүү .... сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тайлбарласугай.
7. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ