Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/53

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         06             30                                         2022/ДШМ/53

 

 

.............. нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Одгэрэл,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ..............гийн давж заалдах гомдлоор шүүгдэгч .............. нарт холбогдох 2234000850084 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монголд улсын иргэн

2. Монгол улсын иргэн

Яллагдагч .............. нь ..............тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ..............ийн бэлчээрээс түүний өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан нядалж, улмаар 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас .............., .............. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: шүүгдэгч.............., .............. нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ийг 3 /гурав/ жил хорих ялаар, шүүгдэгч ..............г 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............д оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч ..............д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..............д оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч ..............д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............. нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгч ..............ийг Увс аймгийн Өндөрхаан сумын 3-р багийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч ..............г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............. нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ..............д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч ..............д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............. нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "..............ТӨА" улсын дугаартай "Хьюндай портер" маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1,740,800 /нэг сая долоон зуун дөчин мянга найман зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ..............ээс 870,400 /найман зуун далан мянга дөрвөн зуу/ төгрөг, шүүгдэгч ..............гээс 870,400 /найман зуун далан мянга дөрвөн зуу/ төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж,

 

Эрүүгийн 1907001360583 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хяналтын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, "..............ТӨА" улсын дугаартай "Хьюндай портер" маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Боржигон овгийн ............../РД:............../-д буцаан олгож, шүүгдэгч .............. нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч .............. давж заалдах гомдолдоо: Миний бие .............. нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Миний бие 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө өөрийн эцэг ..............тэй бүлэглэж Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвгэрт байрлах иргэн ..............ийн бэлчээрээс түүний өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх үеээс миний бие хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3,800,000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулсан.

 

Анхан шатны шүүхээс намайг болон миний эцэг ..............ийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад 2 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Ингэхдээ .............. надад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосон.

Миний бие эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 26-р хороонд амьдарч байгаа боловч тус хязгаарлалтаас гадуур буюу Сонгинохайрхан дүүрэг дотроо хуваариа хөдөлмөр эрхэлж ажиллаж байгаа бөгөөд эхнэр хүүхдээ тэжээн тэтгэх, амьдрах ажиллах боломжоор хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байгаа болно. Иймд шүүхийн тогтоолд заасан 26-р хорооны нутаг дэвсгэрээр тогтоож гэснийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралд оролцсон прокурор М.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна гэв

           

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .............., .............. нарт холбогдох 1907001360583 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч .............., .............. нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч .............., .............. нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн ..............ийн бэлчээрээс түүний өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлан нядалсан үйл баримт нь

 

  Хохирогч ..............ийн гэрчээр өгсөн “...Өчигдөр би малаа эргээд хаваржаан дээрээ очсон. Манай малчин Гэндэн 3 тооны үхэр алга болсон байна. Ойр хавиар хайгаад олдохгүй байна гэж хэлэхээр нь би үхрээ тоолсон. Хар халзан эр үхэр, ягаан халзан үнээ, ягаан халзан гуна алга болсон байсан. Хар халзан эр үхрээ 2,000,000 төгрөг, ягаан халзан үнээгээ тугалах дөхсөн байсан болохоор 2,500,000 төгрөг, ягаан халзан гунан үхрээ 1,800,000 төгрөгөөр үнэлж байна.” /хх 28-29/,

дахин өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр гэх газраас 3 тооны үхэр хулгайд алдсан юм. Тэгээд тухайн үхэр алга болсон газраас үхрээ хайж явж байтал Налайх дүүргийн цагдаагийн хүмүүс надтай ирж уулзаад манай халтар халзан гуна, ягаан халзан үнээ, улаан гуна 3 тооны үхэр Налайх дүүргээс хүмүүс хулгайлсан байна гээд надтай уулзсан... Би өмнө нь 2019 оны 3 дугаар сарын дөнгөж эхээр байх Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн нутагт хээр тааралдаад л надаас зарах үхэр байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа наймаа хийж болно гэж хэлж байсан. Тэрнээс биш яг энэ үхрийг тэдэн төгрөгөөр аваарай гэж тохиролцож, зүсэлж өгсөн асуудал байхгүй... Тийм зүйл байхгүй, миний малыг хүүхдээрээ хулгайлуулж авсан байсан...Хохирол төлбөрийг маань бүрэн барагдуулсан. Ямар нэгэн тохиролцоо хийсэн асуудал байхгүй.” /хх 21-25/,

           

          Шүүгдэгч ..............ийн: “...Өнөө өглөө манай хүүхэд .............. над руу утсаар залгаад үхэр авчраад хийчихлээ гэхээр нь ... би үхэр махалсан газар махыг нь ачаад Улаанбаатар хот руу Эмээлт гэх газар үхрийн махаа зарахаар явсан... Манай дүү н.Мянганбаяр Баянтал суманд малчин хийдэг. Тэгээд дүүгийнхээс үхэр авч ир гэж хэлж байсан. Тэгээд тэднийхээс авчирсан байх гэж бодсон. Өчигдөр өглөө Налайхад байдаг гэртээ манай хүү байгаа харагдсан. Тэгээд өчигдөр би гадуур ажилтай явж байгаад гэртээ ирэхэд байхгүй байсан. Хаачсан талаар утсаар асуух гэхэд холбогдохгүй байсан. Тэгээд өнөө өглөө над руу манай хүү утсаар залгаад ааваа үхэр хийчихлээ та ирж ачих уу гэж хэлсэн. Яг ямар ажлаар явсныг мэдэхгүй... Манай хүү .............., н.Аагий гэх залуу, бас нэг танихгүй залуу байсан. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, миний буруу” /хх-ийн 26-27, 57-58 тал/,

 

            Шүүгдэгч ..............гийн: “...Манай аав намайг Төв аймгийн Баянжаргалан суманд амьдардаг н.Батаа гэх хүнээс 3 тооны үхэр авч ир гэж явуулсан, мөнгийг нь өгөөгүй байгаа борлуулж өгөхөөр тохиролцсон байгаа гэж хэлсэн. Тэгээд үхрээ авахаар н.Алтангэрэл гэх портер машинтай залуутай үнэ хөлсөө тохиролцоод Баянжаргалан сум руу аваад явсан юм. Тэгээд Баянжаргалан сумын төвөөс баруун урагшаа багцаагаар 40 гаран км яваад н.Батаа гэх айлын ойролцоо очоод үхэрнүүдээ ачаад буцаад Налайх руу явсан. Тэгээд үүрээр 4 цагийн үед орж ирээд Өвөршандад байдаг манай найз н.Бат-Өлзий гэх айлын хашаанд үхэр ачсан машинаа оруулаад би жижиг машинаа унаад н.Бадралынд байдаг н.Чөдрөө гэх залуугаар мал хийлгэх санаатай очиход н.Чөдрөө байхгүй байсан. Тэгэхээр нь тэднийд нэг ах хүү байхаар нь мал хийгээд өгөөч гэхэд тэр ах зөвшөөрсөн. Тэгээд би ах хүүг дагуулаад Өвөршандад очоод үхэр ачсан машинаа дагуулаад Цайз дээр байдаг н.Билгээ гэх таньдаг ахын хашаанд оруулаад үхэрнүүдээ машинаас буулгаад нядалсан. Энэ хооронд гаднаас манай аав .............. өөрийнхөө машинтайгаа орж ирээд үхэрнүүдийн махыг ачаад хот руу оруулж зарна гээд явчихсан... Тэгээд худаг дээр мотоцикльтой хүнтэй тааралдаад .............. гуайнх гэртээ байгаа юу гэж асуухад байхгүй, сумын төв явсан гэхээр нь үхэрнүүд нь хаана байгааг асуухад өдөр ус уугаад гэрээсээ хойшоо гарсан, энүүхэнд ойрхон байгаа байх гэж байсан... Цаг орой болсон байсан болохоор яараад гарал үүслийн гэрчилгээ авч чадаагүй, малын эзнийх нь дугаар холбогдохгүй байсан. Сүлжээгүй газар байсан болохоор аавтай ярьж чадаагүй. Тэгээд хэсэг явж байгаад уулын орой дээр гараад аавтай утсаар холбогдоод эзэн нь байхгүй байна, ямар үхэр байгааг асуухад улаан халзан, хар халзан үхэрнүүд байгаа гэж байсан. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” /хх-ийн 30-31, 55-56 тал/,

 

Гэрч ийн: “...Өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр н.Дамбаа над руу утасдаад портер болохгүй байна аа чиний портер явж байна уу надад юманд яваад өгөөч гэхэд нь би хаашаа явах гэж байгаа юм гэхэд урагшаа явна, чи юу ч гэсэн Налайхад хүрээд ир гэхээр нь би тухайн үед хотод явж байсан. Тэгээд Налайхад ирээд н.Дамбатай уулзахад мөнгөний хэрэг гарсан малаасаа хэдэн мал авч ирэх хэрэг байна гэхэд нь би зөвшөөрөөд хөлсөө ярилцахад түлш хийж өгье, дээр нь 100,000 төгрөг өгье гэж тохиролцсон. Тэгээд нь н.Дамба бид хоёр урагшаа Говьсүмбэр чигтээ явж байгаад багцаагаар 3 цаг шахам явсан. Тэгээд замаасаа баруун салаад 20-иод км яваад нэг айлын гадаа очоод үхэрнүүдийг хашаанд оруулж байгаад 3 тооны үхэр барьж аваад машиндаа ачаад буцаад Налайх руу явсан. Тэр айлд нэг залуу байсан би ороогүй машин дотроо сууж байсан. Харин н.Дамба уулзчихаад гарч ирээд Налайх явсан. Машинаа оруулчхаад хэсэг зуур унтаж байтал н.Дамба гаднаас орж ирээд нэг танихгүй хүн дагуулчихсан байсан. Тэгээд би машинаа асаагаад цэргийн ангийн урд талын нэг хашаанд оруулаад үхэрнүүдээ буулгаад н.Дамба сүхээр цохиж унагаад н.Дамба дагуулж ирсэн хүнтэй хамт шулаад эхэлсэн. Энэ үед гаднаас н.Дамбын аав н.Дэвээ гэх хүний цэнхэр өнгийн Портер машинтай орж ирээд үхэрнүүдийн махыг ачаад яваад өгсөн, ... Би одоо явлаа шүү гэхэд н.Дамба түр байж бай эд нарыг хогийн цэг дээр хаячих гэж байсан. Тэгээд мал нядалсан газраа цэвэрлэж байтал цагдаа нар ирсэн. Анх удаа н.Дамбатай цуг үхэр ачиж ирэхээр явсан.” /хх 32-33/,

 

Гэрч Ч.Зоригбаатарын: “...Өнөө өглөө буюу 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Бадрал 10-25 тоотод байрлах дүүгийндээ унтаж байсан чинь н............... гэх залуу орж ирээд ахаа дүүдээ хоёр үхэр нядлаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд н...............гийн жижиг цагаан машинд суугаад Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын нэг гудамжинд очоод айлын гадаа ирэхэд хашаан дотор цэнхэр өнгийн портер машин дотор 3 тооны үхэр ачсан байсан. Тэгээд н.Дэвээ, машины жолооч хоёрыг сэрээгээд үхэр ачсан байсан машинаа дагуулаад цэргийн ангийн замын урд талд байдаг нэг хашааны үүдэнд очоод н............... хаалга онгойлгоод дотогшоо ороод хашааны хаалга хаасан. Тэгээд машин дээрээс үхэрнүүдээ буулгаад н............... сүхээр үхэрнүүдийг цохиж унагаагаад махалсан. Тэгээд .............. нядалсан нэг үхрийн ширээ дэвсээд дээр нь махаа ачаад хашаанаас гараад явсан. Хашаа явсныг нь мэдээгүй.” /хх 34-35/,

 

Иргэний нэхэмжлэгч ..............гийн “...Би “..............ТӨА” улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг Да хүрээ техникийн захаас 2015 онд 7 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би автомашинаа аваад 6 сар унаж байгаад .............. ахад унаж хэрэглүүлэхээр өгчихсөн байсан чинь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байсан. Би дараа нь журмын хашаанд орчихсон байхад нь мэдсэн. Уг нь надаас .............. ах надаас 6 000 000 төгрөгөөр авна гэж тохиролцчихсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх 192/ гэх мэдүүлгүүд,

 

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39/,

 

- “Эм жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 158-164/,

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 202-203/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг хассан бол мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинээр зарим үйлдлүүдийг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байна. Мөн урьд нь “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж байсан бол 2020 оны 1 дгээр сарын 16-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд дээрх хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл хүндэрч өөрчлөгдсөн байна.

 

Шүүгдэгч  .............., .............. нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байгаа боловч прокурор шүүгдэгч нарт холбогдох хэргийг өөрчлөлт оруулсан хуулиар, эсхүл өмнөх хуулиар зүйлчилсэн нь тодорхойгүй байх тул шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамласан өөрчлөлт  оруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч .............. “Шийтгэх тогтоолд заасан 26-р хорооны нутаг дэвсгэрээр тогтоож гэснийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч .............. нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгч ..............ийг Увс аймгийн Өндөрхаан сумын 3-р багийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч ..............г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-т заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэдэг онцлогтой ял юм. Шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийг тэдний оршин суудаг баг, хорооны хэмжээнд хүртэл багасган тогтоосон нь тэдний ажил хөдөлмөр чөлөөтэй эрхэлж, гэр бүлээ тэжээх боломжийг хязгаарлах цаашлаад зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхгүй байх хүртэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бусад ял шийтгүүлсэн, цагаатгасан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч ..............гийн гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгч ..............ийг Увс аймгийн Өндөрхаан сумын нутаг дэвсгэрээр, шүүгдэгч ..............г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож хязгаарлалтын бүсийг өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч ..............гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт

“ 1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч .............., .............. нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй” гэсэн заалт шинээр нэмж,

 

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ыг 3 /гурав/ жил хорих ялаар, шүүгдэгч ..............г 2 /хоёр/ жил хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ыг 3 /гурав/ жил хорих ялаар, шүүгдэгч ..............г 2 /хоёр/ жил хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.” ,

 

-  4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..............д оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч ..............д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ..............д оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч ..............д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай”,

 

- 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч .............. нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгч ..............ийг Увс аймгийн Өндөрхаан сумын 3-р багийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч ..............г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч .............. нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгч ..............ийг Увс аймгийн Өндөрхаан сумын нутаг дэвсгэрээр, шүүгдэгч ..............г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн Тогтоох хэсгийн 1-11 гэсэн дугаарлалтыг 1-12 гэж өөрчлөн дугаарлаж, шүүгдэгч ..............гийн давж заалдах гомдлыг хангасугай.  

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                               Н.НАСАНЖАРГАЛ

 

                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ