| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2020/0459/З |
| Дугаар | 128/ШШ2020/0600 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2020/0600
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн, О.Баясгалан нарыг оролцуулан Д.Өлзиймөнхийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзиймөнх нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие шүүхэд тухайн компанийн хувьцааны хувь, хэмжээ болон компанийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар маргаан байхгүй болохыг дахин баталж байгаа ба хуульч Б.Эрдэнэцогтод 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгосон №604 тоот итгэмжлэл болон бусад бүх нэхэмжлэлээс татгалзаж байна. Д.Эрдэнэцогт нь намайг төлөөлөн улсын бүртгэлийн газарт холбогдуулан Захиргааны шүүхэд гаргасан Баясах трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Өлзиймөнхийн хувьцааны хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн захиргааны актууд хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд уг хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзиймөнх нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Д.Өлзиймөнхийн хувьцааны хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2004 оны 06 дугаар сарын 8-ны өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн захиргааны актууд хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно", 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Д.Өлзиймөнх нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр ирүүлж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Нэхэмжлэгч Д.Өлзиймөнх нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Өлзиймөнх нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Д.Өлзиймөнхийн хувьцааны хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2004 оны 06 дугаар сарын 8-ны өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн захиргааны актууд хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ