| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/02308/И |
| Дугаар | 102/ШШ2024/04445 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/04445
2024 оны 09 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2024/04445 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ..... нэхэмжлэлтэй,
хариуцагч: ........холбогдох,
36 576 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....
хариуцагчийн өмгөөлөгч.... нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан худалдан авсан цементний үнэ 36 576 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь ..... нь 2020 оны 08 сарын 12-ны өдөр ..... цемент зарж борлуулахаар, 55.55 тонн цементийг нэгжийн үнэ болох 230,000 төгрөгөөр бодон 12,776,500 төгрөгийн цементийг олгосон. Үүний дараа 2021 оны 6 сард дахин 100 тонн цементийг нэгжийн үнэ болох 238,000 төгрөгөөр бодон 23,800,000 төгрөгийн цементийг ... хүлээлгэж өгсөн. Нийт 36,576,500 төгрөгийн цементийг .....авсан. Уг цементийг авахдаа хариуцагч нь өөрийн биеэр ирж авсан бөгөөд .....-ийн ажилтнууд төлбөр тооцоогоо хэрхэн хийх вэ гэж асуухад хэд хоногоос хийнэ гээд зарлагын баримт дээр гарын үсэг зураад авч явсан. Уг гарын үсэг зурсан зарлагын баримтад ямар нэгэн маргаан байдаггүй. Компанийн зүгээс хариуцагчтай холбогдон цементийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч боломжгүй байна, дараа төлье гэх мэтээр тайлбар хэлсээр байгаад одоог хүртэл төлбөр тооцоог төлж барагдуулаагүй байгаа. Иймд .....-ийн зүгээс ....д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч .с дээрх цементи...йн төлбөр болох 36,576,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3.Хариуцагч хариу тайлбартаа ... .....-тай ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй гэж тайлбарладаг. Зарлагын баримт дээр гарын үсэг зурсан талаар н.Мэндбаяр гэдэг хүнтэй хамт явж байгаад гарын үсэг зурчих гэхээр нь зурсан гэж тайлбарладаг. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа цементийг огт хараагүй, хүлээж аваагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, хүлээж авсан баримт дээр ямар нэгэн гарын үсэг зураагүй. Тэгэхээр талуудын хооронд ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа байгаагүй. Өөрт нь ямар ч хамааралгүй гэж тайлбарладаг... гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
шүүхэд гаргасан нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/
....-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/
2021.06.03-ны өдрийн зарлагын баримт /хэргийн 5 дугаар тал/
2020.08.12-ний өдрийн зарлагын баримт /хэргийн 6 дугаар тал/
2023.01.24-ний өдрийн .... тоот Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх магадлал /хэргийн 11-15 дугаар тал/
хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 31-32 дугаар тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
хариу тайлбар /хэргийн 20 дугаар тал/
итгэмжлэл /хэргийн 41 дүгээр тал/ зэрэг баримтууд,
6.Шүүхээс бүрдүүлсэн
2023.11.23-ны өдрийн ...тоот Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот /хэргийн 92 дугаар тал/
2023.11.21-ний өдрийн №115 тоот Авто тээврийн үндэсний төвийн албан тоот /хэргийн 93 дугаар тал/
тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 94 дүгээр тал/
2023.12.07-ны өдрийн ....тоот Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хэргийн 105 дугаар тал/
хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хэргийн 106 дугаар тал/
2024.02.02-ний өдрийн ....тоот Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хэргийн 114 дүгээр тал/
2024.03.05-ны .... тоот Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг /хэргийн 123 дугаар тал/
2024.04.02-ний ....тоот Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг /хэргийн 130 дугаар тал/
2024.04.26-ны өдрийн... тоот Хил хамгаалан ерөнхий газрын албан бичиг /хэргийн 137 дугаар тал/
2024.08.21-ний өдрийн ....тоот Хан-Уул дүүргийн прокурорын газрын албан тоот /хэргийн 138 дугаар тал/
2022.07.28-ны өдрийн ... тоо Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Хан-Уул дүүргийн прокурорын тогтоол /хэргийн 138 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ...цементний үнэ 36 576 500 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...2 удаагийн зарлагын баримтаар цемент худалдан авсан гэрээний үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...цемент хүлээн аваагүй, хамт явж байсан н.Мэндсайхан баримтад гарын үсэг зурчих гэхээр нь зурсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2020 оны 08 сарын12-ны өдөр хариуцагч .... нэхэмжлэгч .... ХХК-аас 55.55тн цементийг 1тн-ийг 230 000 төгрөгөөр тооцож 12 776 500 төгрөгөөр, 2021 оны 06 сарын 03-ны өдөр 100тн цементийг 1тн-ийг нь 238 000 төгрөгөөр тооцож 23 800 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар амаар хэлцэл хийж төлбөрийг хэд хоногоос удаахгүй өгөхөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн .......өмнө ч гэсэн манайхаас цемент аваад төлбөрөө төлөөд явдаг байсан. Барилгын ажил эхлүүлэх гэсэн юм, хэд хоногийн дараа төлбөрөө өгнө гээд эхний цементийг аваад явсан. Дараа нь зарлагын баримт дээр гарын үсэг зураад энэ ажил бүтчих юм бол нэг мөсөн гэрээний мөнгө орж ирнэ гэсэн учраас манайх цементээ өөрсдийнхөө машинаар.....н хэлсэн газарт нь хүргэж өгсөн. Хэд хэдэн удаагийн ажилд хамтарч бие биедээ цемент зээлээр өгч, дараа нь төлбөр мөнгөө авдаг асуудал байсан. Иймд ... итгэлцлийн үндсэн дээр өгсөн байгаа... гэх тайлбар, 2ш зарлагын баримтаар тогтоогдож байна.
4.Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.
5. Гэрээний дагуу нэхэмжлэгч буюу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй нийт 155.55тн цементийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч буюу худалдан авагч нийт 155.55тн цемент хөрөнгөө хүлээн авч нийт үнэ 36 576 500 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүрэг хүлээжээ.
6.Нэхэмжлэгч “...цемент хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн...” гэж, хариуцагч “...цементийг хүлээн аваагүй хамт явж байсан ... баримтад гарын үсэг зурчих гэхээр нь зурсан...” гэж маргаж байна.
7.Хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй бөгөөд түүний татгалзал нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны 08 сарын 12-ны өдрийн худалдан авагчийн нэр: .... , бүтээгдэхүүн материалын нэр: хөтөл цемент, хэмжих нэгж: тн, тоо ширхэг: 55.55, нэгжийн үнэ: 230 000, үнэ 12 776 500, хүлээн авсан:...арын үсэг гэх бичвэр /нэхэмжлэгчийн тайлбараар/ бүхий Зарлагын баримт, 2021 оны 06 сарын 03-ны өдрийн худалдан авагчийн нэр: .... бүтээгдэхүүн материалын нэр: мон цемент, хэмжих нэгж: тн, тоо ширхэг: 100, нэгжийн үнэ: 238 000, үнэ 23 800 000, хүлээн авсан: Баярсүрэнгийн гарын үсэг гэх бичвэр /нэхэмжлэгчийн тайлбараар/ бүхий Зарлагын баримт гэх 2 ширхэг баримт, нэхэмжлэгчийн ... манай байгууллага цемент худалдаж, хүлээж авч байгаагаа Зарлагын баримтаар баримтжуулдаг... гэх тайлбар баримтуудаар үгүйсгэгдэж байна.
8.2ш Зарлагын баримтын “хүлээн авсан” гэсэн хэсэгт байх нэхэмжлэгчийн ...хариуцагч... гарын үсэг... гэх гаргацгүй бичвэрийг хариуцагч өөрийн гарын үсэг биш гэж маргаагүй, нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүй.
9.Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэжээ.
10.Хариуцагч 2 ширхэг Зарлагын баримтад худалдан авч байгаа бараа хөрөнгийн нэр, тоо ширхэг, нэгжийн үнэ, нийт үнэ болон худалдан авагчийн нэр регистрийн дугаар зэргийг тодорхой бичсэн баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан үйлдэл хийсэн нь хариуцагчийг худалдан авсан хөрөнгөө хүлээн авсанд тооцох үндэслэл болно.
Тодруулбал хариуцагч ийнхүү худалдан авсан цемент хөрөнгөө хүлээн авснаа баталгаажуулж, Зарлагын 2 ширхэг баримтад гарын үсэг зурсан үйлдлээр түүнийг хөрөнгөө хүлээн авсан гэж үзнэ.
11.Мөн хариуцагч худалдан авсан цементийн чанар байдлын талаар маргаагүй, нэхэмжлэгч биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн гэж үзэх тул хариуцагч хариу үүрэг буюу худалдан авсан цементийн үнийг төлөх үүрэгтэй.
12.Талууд худалдан авсан цементийн үнийг төлөх хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой тогтоогоогүй тул нэхэмжлэгч цементийн үнийг төлөх үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, хариуцагч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй.
13.Хариуцагч өнөөдрийг хүртэл хугацаанд худалдан авсан цементийн үнэ 36 576 500 төгрөгийг төлөөлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.
14.Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.2, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 36 576 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 340 832 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 340 832 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ