Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/03834

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

 Дугаар 102/ШШ2024/03834

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,013,159.13 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “ТББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 63,160.54 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 31,580 төгрөг, хариуцагчаас 31,580 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ