Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/54

 

 

 

 

 

 

 

  2022         06             30                                         2022/ДШМ/54

 

 

 

..............ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн,

            Хохирогч .............. /цахим сүлжээгээр/,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/554 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот эсэргүүцлээр ..............ад холбогдох эрүүгийн 2034002350377 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

.............. нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 91 дэх километрт “Тоёота ланд круйзер-80” маркийн ..............УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь хэсэгт заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн ..............ын жолоодож явсан “Тоёота Ланд круйзер-200” маркийн ..............УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу 95.419.756 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Төв аймгийн Прокурорын газраас ..............ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх: Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

 

Гэрч ..............ийн 1 дүгээр хавтаст хэргийн 45-47, 2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгээр хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн байна.

 

Гэтэл нөхөн үзлэгээр гэрч ..............ийн мэдүүлэгт үндэслэн зам тээврийн осол гарсан газрыг “А1” цэгээр тэмдэглэсэн нь шүүгдэгч ..............ын зорчиж явсан хэсэг дээр тавигдсан нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд бичигдэж тэмдэглэгдсэн байдал байна. Гэтэл хэргийн газрын хэмжилт хийсэн бүдүүвч, схем зураглал дээр гэрч ..............ийн мэдүүлгийн дагуу шүүгдэгч ..............ын зорчиж явсан хэсэг дээр тэмдэглэгдсэн “А1” цэг тэмдэглэгдээгүй, тусгагдаагүй ба ойлгомжгүй байна. Энэ нь хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, хэргийн газрын хэмжилт хийсэн бүдүүвч, схем зураглал хоёр зөрүүтэй нөхцөл байдал үүсч байна.

 

Өөрөөр хэлбэл гэрч ..............ын мэдүүлэгтэй холбоотой хэргийн газрын нөхөн үзлэгээр тогтоогдсон гэх “А1” цэг болон өмнөх “А” цэг хоёрын чухам аль нь зам тээврийн осол болсон хэргийн газрын “А” цэг болохыг шалгаж тодруулж тодорхойлох,

 

2. 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хийгдсэн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, гэрч ..............ын мэдүүлэг зэргийг шалгаж тодруулан дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах,

 

Жич: Шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтээр ..............ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйлдлээс болсон гэж үзэв” гэх дүгнэлт нь хэргийн газрын нөхөн үзлэг хийхээс өмнө гарсан дүгнэлт болно.

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ДШМ/14 дугаартай магадлалаар хэргийн газарт үзлэг хийж “А” цэгийг тогтооход Т.Ланд Круйзер-200 маркийн ..............УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар нөлөөлсөн, “А” цэг буруу авагдсан талаар гэрч .............. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг шалгаж тогтоолгохоор заасан тул магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх,

 

4. Түүнчлэн гэрч ..............ийн хэргийн газрын үзлэг дээр нотлох баримтыг устагсан, өөрчилсөн эсэх байдлыг шалгах нь зүйтэй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокрорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамж үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

Хавтаст хэрэгт авагдсан гэрч ..............ийн мөрдөн байцаалтын шатанд авагдсан мэдүүлгийг шалгаж тодруулаагүй гэжээ. Хэрэгт гэрч ..............ийн мэдүүлгийг шалгаж тодруулах зорилгоор тухайн зам тээврийн ослын дуудлагаар очиж ажилласан гэх замын цагдаагийн газрын байцаагч Х.Батболд хөндлөнгийн гэрч Цогтоо нараас гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан бөгөөд хэрэгт хавтаст хэргийн материалаар 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 7 дугаартай дахин дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтасны 17-20-р хуудас/ гаргуулан хэргийн оролцогч нарт танилцуулан хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллааг бүрэн хийж гүйцэтгэн хэргийг шилжүүлсэн байхад шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрт хохирогчийг гомдол гаргах эрхийг тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан болон давж заалдах шатны шүүхээс буцаасан ажиллагааг нөхөн хийж гүйцэтгэсэн. Тухайн хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил гаруйн хугацаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Хохирогч .............. /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: Хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг ба уг дүгнэлтэд эргэлзээтэй асуудал огт байхгүй байдаг. Анхан шатны шүүх гэрч ..............ийн мэдүүлгийг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг ба энэ хүн тухайн хэрэг болоход байгаагүй хүн гэдгийг анхаарч үзнэ үү. Энэ хэрэг гарснаас хойш 3 жил болж байхад өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаад гомдолтой байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан байх ба хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс ..............ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ..............ыг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Түүнчлэн шүүх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэхдээ “хохирогч”-ийн гомдол гаргах эрхийг дурдалгүй орхигдуулан техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдав.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/554 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ..............ад холбогдох эрүүгийн 2034002350377 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол ..............ад урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                             Н.НАСАНЖАРГАЛ

 

                                                                                 Ш.ТӨМӨРБААТАР