| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2020/0486/З |
| Дугаар | 128/ШШ2020/0707 |
| Огноо | 2020-11-02 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2020/0707
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц*******, хариуцагч Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нарыг оролцуулан Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Т.Э*******, Б.О******* нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, татгалзлыг баталж өгнө үү.... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц******* нь Э ХХК-ийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Т.Э*******, Б.О******* нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Т.Э*******, Б.О******* нарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 260011226 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц*******д олгосон байх бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл з илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Т******* а******* т******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Э ХХК-ийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Т.Э*******, Б.О******* нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Т.Э*******, Б.О******* нарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 260011226 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ