Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 549

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл

хохирогч П.Дашдондов

шүүгдэгч М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам

бүл 5, эх, ах, дүү нарын хамт

оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2

дугаар шүүхийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн

148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж,

оногдуулсан ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

М д холбогдох 1705008960163 дугаартай эрүүгийн

хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М  2017 оны 10 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 3-нд

шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл

ажиллагаа явуулах “Од” караокены үүдэнд хохирогч П.Дашдондовыг 2-3 удаа нүүрэн

тус газар нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт

холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын

хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М н шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд

өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Найзыгаа хохироосон

гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 600.000 төгрөг төлсөн. Ажил хийж

байгаад найздаа төлбөрийг нь төлнө гэв.

Хохирогч П.Дашдондов шүүхийн хэлэлцүүлэгт: Имплант шүд хийлгэхэд 3.200.000

төгрөг шаардлагатай байгаа юм. Үүнээс М  надад 600.000 төгрөг өгсөн.

Одоо би 2.600.000 төгрөг нэхэмжилж байна. Шүдээ хийлгэж авмаар байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч П.Дашдондовын мөрдөн байцаалтад“...2017 оны 1 дугаар сарын 2-ны

орой би гэртээ байж байхад манай найз Маргад-Эрдэнэ намайг дуудаад юм ярьж сууя

караокед оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 16 дугаар

хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” караокед очиход найз Маргад-Эрдэнэ танихгүй 2

охин нэг залуугийн хамт 4-үүлээ сууж байсан. Тэгээд бид нар пиво уугаад нэлээн

сууцгаасан. 2-3 цагийн дараа найз М  ганцаараа ирсэн. Тэгээд тэндээ ууж

сууж байгаад М тай жаахан маргалдсан. Би М г яагаад байгаа юм

бэ гэж хэлээд гараад ир гадаа гараад юм яръя гэж хэлсэн. Тэгээд М  бид 2

гадагшаа гарсан. Гадаа гараад М  надтай заамдалцаад намайг шууд

цохисон. М  миний нүүр рүү цохисон би тэр үед тонгойгоод байж байтал

доороос дахиад шүд рүү цохисон. Би М д андаа болъё миний шүд эвгүй

болчихлоо гэж хэлсэн. Намайг доошоо хараад сууж байхад М  дахиад миний

нүүррүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд зодолдохоо болиод буцаад караокеруу ороод би

нүүрээ угаагаад толинд хартал миний шүд унасан байсан. Тэгээд М ,

Маргад-Эрдэнэ бид нар хамт гэмтлийн эмнэлэг рүү яваад очтол тэнд хүлээж авахгүй

шүүх эмнэлэг яв гэж хэлсэн. Тэгээд гэр гэр рүүгээ харьсан. Тухайн үед надад маргааш

уулзъя гэж хэлээд явсан. Гэтэл утсаа авахгүй байна. М  миний нүүр рүү 3-4

удаа гараараа цохисон дараа нь нүүр рүү өшиглөсөн. гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/

Гэрч Э.Маргад-Эрдэнийн мөрдөн байцаалтад”...М , Дашдондов нар

миний найз. Би тухайн үед тэр хоёрыг хоорондоо зодолдохыг хараагүй дотор байсан.

Сайн мэдэхгүй байна хоёулаа гаръя гэж хэлээд хоёулаа гараад л явсан. Удаагүй хоёр

минутын дараа М  нь Дашдондовын шүдийг нь унагачихлаа гээд ороод

ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/

Яллагдагчаар М  мөрдөн байцаалтад“ Би өмгөөлөгч авахгүй. 2017

оны 10 дугаар сарын 2-ны орой гэрлүүгээ харьчихаад найз Маргадруу ярихад Маргад

нь Дашдондовын хамт караокед байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад 22 цагийн

орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Од” кино театрын доор байдаг “Од”

нэртэй караокед очсон. Намайг очиход Маргад, Дашдондов нар 2 охинтой сууж

байсан. Тэд нар жоохон уусан байсан. Тэгээд бид нар бөөнөөрөө сууцгаагаад тэндээс

гарахын өмнө 2 ширхэг том пиво уусан. Тэр үед Дашдондов жаахан согтуу байсан.

Дашдондов над руу аймаар уурлаад асаад байсан. Бид нарыг сууж байхад та нар

надтай үзэх үү гээд агсараад байсан. Би тэр үед Дашдондовт нэг үг хэлсэн одоо яг юу

гэж хэлсэнээ санахгүй байна. Дашдондов чи бол намайг Ганданд амжихгүй гэж хэлээд

дайрсан. Би жаахан уур хүрээд хоёулаа гаръя гэж хэлсэн. Тэгээд Дашдондов бид 2

гадагшаа хамт гарсан. Би Дашдондовыг тавь гэж хэлээд хоёулаа бие биенээсээ

салсан. Гэтэл Дашдондов дээгүүр хувцасаа тайлаад над руу дайрсан тэр үед нь би

Дашдондовын нүүр рүү гараараа цохисон. Тэгээд Дашдондов бид 2 хоорондоо ганц нэг

цохилцоход Дашдондов байж бай андаа миний шүд эвгүй болчихлоо гэж хэлсэн. Би

Дашдондов руу хартал түүний шүд нь унасан байсан. Дашдондов ямар ч гэсэн 2 шүд

унасан гэж байсан. Тэгээд би буцаж ороод Дашдондовын шүдийг нь унагачихлаа гэж

Маргадад хэлсэн. Тэгээд бид нар гараад гэмтлийн эмнэлэг рүү явсан...Би хэдэн удаа

цохисоноо санахгүй байна. Ам руу нь 2-3 удаа цохисон. Би Дашдондовд эмчилгээний

зардалд нийт 80,000 төгрөг өгсөн. гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12579 дугаартай:

П.Дашдондовын биед баруун, зүүн доод 1 дүгээр шүднүүдийн булгарал гэмтэл

тогтоогдлоо. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн

хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар

алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө. гэсэн дүгнэлт /хх-ийн 14/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Г.Мөнгөншгайн иргэний

үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20/, ял шалгах хуудас /хх-ийн 21/, оршин суух хорооны

тодорхойлолт /хх-ийн 19/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн

2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-

ийн 177/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М  2017 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 01

цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа

явуулах “Од” караокений үүдэнд иргэн П.Дашдондовын эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч П.Дашдондовын“...М  миний нүүр рүү цохисон би тэр үед

тонгойгоод байж байтал доороос дахиад шүд рүү цохисон. Намайг доошоо хараад сууж

байхад М  дахиад миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Маргад-Эрдэнийн“... хоёулаа гаръя гэж хэлээд хоёулаа гараад л явсан. Удаагүй

хоёр минутын дараа М  нь Дашдондовын шүдийг нь унагачихлаа гээд ороод

ирсэн.” гэсэн мэдүүлэг, яллагдагчаар М н “...би Дашдондовын нүүр рүү

гараараа цохисон гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн №12579 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон

тогтоогдлоо.

Шүүгдэгч М  хохирогч П.Дашдондов нар найз нөхдийн харилцаатай

гэх бөгөөд хоорондоо маргалдсаны улмаас М  нь хохирогч

П.Дашдондовын биед баруун, зүүн доод 1 дүгээр шүднүүдийн булгарал бүхий гэмтэл

учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэм буруугийн

санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн

үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял

хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний

хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх

шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар хохирогч П.Дашдондов шүүх хуралдаан дээр

“2.600.000 төгрөг М гаас нэхэмжилж байна” гэх боловч энэ талаар

шаардлага хангасан нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч

М г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч хохиролтой

холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн

баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М г хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М г гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын

найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг М д

мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх

төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг

тус тус дурьдсугай.

5. Хохирогч П.Дашдондов эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа

бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг

нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14

хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг

дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ