| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/03891/И |
| Дугаар | 102/ШШ2024/03850 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/03850
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/03850 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Тж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Т” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 29,075 төгрөг, хариуцагчаас 29,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ