Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03918

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 12 өдөр

 Дугаар 102/ШШ2024/03918

Улаанбаатар хот

 

 

 

                  Зохигчийн эвлэрлийг баталж,

                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А.Ань нэхэмжлэлийн шаардлага болох 678,152.99 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч “НББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 20,826 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,413 төгрөг, хариуцагчаас 10,413 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ