| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/05168/И |
| Дугаар | 102/ШШ2024/03993 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/03993
| 2024 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/03993 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.Ч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,730,055.75 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 730,055.75 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,500,000 төгрөгөөр нэхэмжлэгч “МБ” ХХК-д төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0дугаар хороо, 0дүгээр хороолол,0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн нийт 208,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 104,423 төгрөг, хариуцагчаас 104,423 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ