Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04187

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04187

Улаанбаатар хот

 

 

 

     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,004,433 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,404,500 төгрөгөөр нэхэмжлэгч “Бг” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 95,021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 47,510.5 төгрөг, хариуцагчаас 47,510.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ