Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0651

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Ч******* би, К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М*******т нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нь К******* ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М*******ийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М*******т холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М******* нь К******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд гаргасан тайлбараар илэрхийлжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан К******* ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М*******ийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Х*******д даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ