Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 550

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А эд

холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Сайхан

суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн

тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 А эд холбогдуулан ирүүлсэн эрүүгийн 1705012720236

дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16

дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М2 нэртэй бааранд иргэн Н.Баасандулам руу

архины хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт

холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн

судлав. Үүнд:

Шүүгдэгч А  шүүхийн хэлэлцүүлэгт “ Миний мөрдөн байцаалтанд өгсөн

мэдүүлэг үнэн зөв. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид 1 сая төгрөг өгсөн.

Надад прокуророос санал болгож байгаа торгуулийн ялыг би хүлээн зөвшөөрч байгаа

гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Баасандуламын мөрдөн байцаалтад” Би 2017 оны 10 дугаар сарын 25-

ны орой М2 бааранд бүжиглэж байхад үл таних хүн архины шилэн хундагаар цохиж

гэмтээсэн. Тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлсэн бас сорвины хэд хэдэн тос авсан,

албан ёсоор эмнэлэгт үзүүлээгүй. Шилэн хундагаар цохисон хүнийг харвал танина. Би

энэ асуудлаас болж дээд уруулын баруун талд зүсэгдсэн гэмтэл авсан юм. Тэгээд бас

хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан, ажилдаа явж чадахгүй байгаа, надад

хэцүү байна, нүүрний хэсэгт сорви тогтчихвий гэхээс л сэтгэл санааны хувьд хүнд

байна. Би уг хүнээс сэтгэл санаа болон бусад зүйлээрээ хохирсон тул 500,000 төгрөг

нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/

...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, уг хүн өөрийн алдааг хүлээн

зөвшөөрч надаас уучлалт гуйж миний баруун дээд уруулын эмчилгээний зардал өгсөн.

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлэгтээ 500,000 төгрөг нэхэмжилсэн нь

үнэн. Уг хүн надтай уулзаж эмчилгээний зардал болон сэтгэл санаагаар дэмжиж надаас

уучлалт гуйсан, өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Уг хүнээс авсан мөнгөөрөө эм

болон сорвины тос, эм авч хэрэглэсэн. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх

зүйл байхгүй. Энэ хэргийг хаалгамаар байна. Би уг хүнтэй сайн дураараа эвлэрсэн.

..надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Гэрч Т.Солонгын мөрдөн байцаалтад”Өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 25-

ны орой 20 цагийн үед гаднаас хоёр эрэгтэй хүн орж ирээд 4 дүгээр ширээн дээр суусан

юм. Тэгээд хажуу талын 3 номерын ширээн дээр 7-8 гадаад улсын иргэд сууж байхад

шил шидсэн ах байсхийж байгаад тэр гадаад хүмүүс рүү орилоод, та нар эндээс зайл

гээд орилж хашгираад байхаар нь манай хамгаалагч очиж болиулсан юм. Тухайн үед уг

хоёр хүн гаднаас орж ирээд 0,5 гр титэм нэртэй архи худалдан аваад сууж байсан. Ер

нь бол тэр гадаад хүмүүс рүү дайраад агсараад байхаар нь би цагдаагийн байгууллагад

дуудлага өгөх гээд зогсож байхад ширээн дээрээ байсан архины хундагыг шидэх үед

манай бүжигчин охин Баасандуламыг оночихсон юм. Тэгээд би цагдаа дуудаад нэг их

удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Гаднаас орж ирэхдээ гайгүй л харагдаж байсан,

тэгээд 0,5 гр титэм нэртэй архи нэгийг авч уусан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч Н.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад” Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны орой

20 цагийн үед өөрийн ажилладаг баар болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо М2

нэртэй бааранд ирээд 21 цагийн үед бүгд зааланд гарцгааж бүжиглэцгээж байсан юм.

Тэгээд би арын өрөөнд усанд орж байхад манай дүү Баасандулам гаднаас уйлчихсан,

цустайгаа холилдчихсон орж ирэхээр нь би юу болсон юм бэ, гэж асуухад заалны 4

дүгээр ширээн дээр сууж байсан хоёр ахын нэг нь стакан аваад шидчихсэн чинь миний

уруул дээр оночихлоо гэж байсан. Тэгэхээр нь би зөрөөд заал руу гарахад 4 дүгээр

ширээн дээр хоёр эрэгтэй хүн сууж байсан, тэр хавийн хүмүүс рүү агсараад байсан,

тухайн үед манай баарны бармен цагдаа дуудчихсан байсан, тэгээд нэг их удалгүй

цагдаа нар ирээд нөгөө хоёр эрэгтэй хүний шил шидсэнийг нь аваад явсан юм.” гэсэн

мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Д.Жавхланбаярын мөрдөн байцаалтад” 2017 оны 10 дугаар сарын 25-ны

өдөр 16 цагийн орчим өөрийн найз А ийн гэрийн гадаа уулзаад тэндээсээ бид

хоёр нэрийг нь мэдэхгүй байна нэг пабад орж хоол идээд би нэг шил пиво уугаад

А  100 гр авч ууцгаагаад тэндээсээ гараад такси бариад Циркийн хажуу талд

байрлах 5 давхар байр, дугаарын нь мэдэхгүй байна, нэг хуурай ах Батболдын гэрт

очиж бид гурав нийлж 0,75 гр-ын нэг шил архи хувааж уугаад тэндээсээ А  бид

хоёр хамтдаа гараад шууд модны хоёрын М2 нэртэй бааранд орсоноо бол санаж

байна, уг бааранд дотор бид хоёр архи пиво уусан юм. Тухайн үед манай найз босоод

хүн амьтантай маргалдах гээд байхаар нь чи битгий босоод яваад бай, нааш ир суу гэж

хэлж байснаа бол санаж байна, өөр зүйл санахгүй байна, нийлээд архи уугаад

муудчихсан байсан. А ийг юунаас болж хундага авч шидсэнийг бол би мэдэхгүй

байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Яллагдагчаар А ийн мөрдөн байцаалтад“ 2017 оны 10 дугаар сарын 25-

ны өдөр 16 цагийн үед өөрийн найз Жавхаатай утсаар яриад гэр болох Баянгол

дүүргийн 16 дугаар хороо Орхоны 5 дугаар гудамжны гадна уулзаад тэндээсээ хамт

доошоо яваад нэрийг нь сайн санахгүй байна, нэг караоке пааб гэсэн газар орж хоол

авч идээд, би нэг 100 гр архи авч уугаад, харин манай найз Жавхаа нэг ширхэг пиво

уугаад, хоорондоо юм ярьж суугаад 17 цагийн үед уг газраасаа гараад нэг танил хуурай

ахын гэр болох циркийн хажууд байрлах байрных нь дугаар тоотыг санахгүй байна, нэр

нь Батболд байх, жаахан согтчихсон байсан сайн санахгүй байна, шууд Баянгол

дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М2 нэртэй бааранд орж бид хоёр

100х100 грамм архи худалдан авсан байх, ямар ямар архи, пиво авсан гэдгээ сайн

санахгүй байна. Тэгээд цааш нь юу болсон гэдгийг үнэхээр санахгүй байна,

тасарчихсан байсан. Гэхдээ энэ хүний биед санаатай гэмтэл учруулаагүй, шилэн

хундага уг эмэгтэй рүү шидье гэж огт бодоогүй, жаахан архи уучихаад үйлдэлээ хянаж

чадаагүй ийм зүйл хийсэн байна лээ. Би анх Жавхаатай уулзаад М2 баар орсон хүртлээ

санаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь Баянгол дүүргийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх

байранд ирчихсэн байсан. Ямартай ч миний санаж байгаагаар бол монгол охидыг өвөр

дээрээ гаргачихсан бүжиглүүлээд байсан юм. Тэрэнд л би их зэвүүцсэн юм шиг байгаа

юм, тэгээд л жаахан уур хүрсэн байх. Би тэр хүн рүү шидье гэж шидээгүй байх, ямартай

ч их согтсон жаахан муухай зан гаргаж ойр орчимдоо таагүй уур амьсгал төрүүлсэн

байна лээ. Тэгээд л ийм зүйл болсон байна. Би ер нь нэг их архи ууж идээд байдаггүй

юм. Би өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-

49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн

шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №13467 тоот дүгнэлтэд:

“...Н.Баасандуламын биед уруулын дээд баруун хэсэгт амны хөндий рүү нэвтэрсэн

шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 11/ гэсэн дүгнэлт,

шүүгдэгч А ийн хувийн байдалтай холбоотой түүний ял шалгах хуудас

/хх-ийн 34/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 35/, гэрлэлт бүртгэлгүй тухай

лавлагаа /хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны

нутаг дэвсгэрт байрлах М2 нэртэй бааранд Н.Баасандулам руу архины хундага шидэж эрүүл мэндэд нь

хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч Н.Баасандуламын”...М2 бааранд бүжиглэж байхад үл таних хүн архины шилэн хундагаар

цохиж гэмтээсэн, гэрч Т.Солонгын”... ширээн дээрээ байсан архины хундагыг шидэх үед манай бүжигчин

охин Баасандуламыг оночихсон юм, гэрч Н.Лхагвасүрэнгийн”...Баасандулам гаднаас уйлчихсан,

цустайгаа холилдчихсон орж ирэхээр нь би юу болсон юм бэ, гэж асуухад заалны 4 дүгээр ширээн дээр

сууж байсан хоёр ахын нэг нь стакан аваад шидчихсэн чинь миний уруул дээр оночихлоо гэж байсан,

яллагдагч А ийн“...Би тэр хүн рүү шидье гэж шидээгүй байх, ямартай ч их согтсон жаахан муухай

зан гаргаж ойр орчимдоо таагүй уур амьсгал төрүүлсэн байна лээ. Би өөрийн гаргасан алдаагаа хүлээн

зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд

холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж

шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд

заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд

ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг

хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг

дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн

хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж баримтыг

ирүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль

зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “Баасандуламыг гэмтээсэн нь үнэн, хийсэн

хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт,

хохирогчоос гаргаж өгсөн бид ярьж тохиролцсоны эцэст эвлэрч гомдол саналгүй

болсон гэсэн нотариатаар баталгаажуулсан хүсэлт, Алсансүхтэй сайн дураар эвлэрч

бие сэтгэл санааны хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй, тул уг хэргийг

хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын

төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх

баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх

хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 төгрөгөөр

торгох саналыг А эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал

нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх

тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

“...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт

хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж

шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан

хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ийг хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

А ийг дөрвөн зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000

/дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид

төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас

хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг

дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

А эд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ