Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/04224

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 06 өдөр

      Дугаар 102/ШШ2024/04224

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,950,029 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “АБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 78,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 29,075 төгрөг, хариуцагчаас 39,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ