Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04265

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

        Дугаар 102/ШШ2024/04265

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Зохигчид дараах байдлаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:

а/ Хариуцагч У.Ө нь 60x120 хэмжээтэй хэв 20 ширхэг, 45x120 хэмжээтэй хэв 2 ширхэг, богино түгжээ 560 ширхгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг төлснөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн үлдэгдэл төгрөгөөс татгалзана;

б/ Хариуцагч төлөхөөр тохиролцсон 1,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 500,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөрт багтаан төлнө;

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 158,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 79,242.5 төгрөг, хариуцагч нараас 79,242.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ