Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04398

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

       Дугаар 102/ШШ2024/04398

Улаанбаатар хот

 

 

 

 

                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,065,078 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Л” ХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 80,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 40,000 төгрөг, хариуцагчаас 40,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ