| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/05507/И |
| Дугаар | 102/ШШ2024/04083 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/04083
| 2024 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/04083 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,595,116 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 3,595,116 төгрөгөөр нэхэмжлэгч “Нэ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 120,472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 60,236 төгрөг, хариуцагчаас 60,236 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ