Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 552

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх

хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр

Х д холбогдох 1705009570234 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны

12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай,

эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, Сити их сургуулийн 3 дугаар дамжааны

оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт

тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч Х  нь 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20

дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав үйлчилгээний төвийн урд талын зам дээр иргэн

Б.Энхцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х  мэдүүлэхдээ: “Би найз залуутайгаа маргалдаад гэртээ

байж байгаад Энхцэцэгтэй интернетээр холбогдсон. Тэгтэл Энхцэцэг надтай сүмд хамт явдаг дүүтэй хамт

байсан. Бид хоёр уулзаагүй удсан байсан ба нэг нэгнийгээ таниад Энхцэцэгтэй хамт манай гэрт ирсэн.

Тэгээд бид нар пиво авч уусан. Би Ханын материал орж найзаасаа мөнгө авах гэж яваад буцаж явахдаа

Укаг гэртээ харилаа гэхэд Энхцэцэг түүнийг явуулахгүй байсан. Тэгэхээр нь би “Укаг явуул, чи өөрөө

манай гэрт очиж хоно” гээд хоорондоо маргалдаад түүний нүд рүү цохисон. Тэгээд машинаа зогсоож

учраа олох гэж бууж байхдаа хоорондоо маргалдсан. Энэ явдлаас болж цагдаа дуудаад Энхцэцэг эцэг,

эхээ дуудсан. Шинжээчийн дүгнэлтэд Энхцэцэгийн хамранд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гэмтэл

учирсан гэж бичсэн байсан. Би Энхцэцэгийн хамар руу хатуу мохоо зүйлээр цохиогүй. Мөн би Энхцэцэгт

пиво аваад ир гэж түүнд хэлээгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Х  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн

талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Х  нь иргэн Б.Энхцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт

хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах

баримтууд болох:

Хохирогч Б.Энхцэцэгийн “2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед найз Укагийн гэрт

найз Одноотой хамт байхад найз Х аа надтай фэйсбүүкээр видео дуудлага хийгээд “би найз

залуугаа зодоод явуулчихлаа ганцаараа хэцүү байна, манайд хүрээд ирээч” гэсэн юм. Би удалгүй 19 цаг

өнгөрч байхад Х аагийн гэрт Ука, Одноо хоёртой очсон юм. ... Одноо бид хоёр ойролцоох

дэлгүүрээс 1.5 литрийн 2 ширхэг Сэнгүр пиво авч өгсөн. Тухайн пивыг Х аа гэртээ байсан хөрш

эрэгтэй дүүтэйгээ хувааж уусан. Хөрш эрэгтэй дүү нь удалгүй яваад өгсөн. ... Х аа Навааншарав гэх

машинтай ахыгаа дуудаад бид гурвыг цуг яваад өгөөч гэхээр нь хамтдаа Ханын материалын эцсийн

буудал дээр очсон. ... Х аа намайг Ханын материалын эцсийн дэлгүүрээс пиво аваад өгөөч гэж

гуйхаар нь би 2.5 литрийн 1 ширхэг пиво авч өгөөд тэр Укатай хамт хувааж уусан. Х аа пивоо

дийлэнхийг нь ганцаараа ууж дуусаад их согтсон байсан. ... Х аа хажуугаас орж ирээд Укаг

явуулдаггүй чи хэн бэ гээд намайг үсдэж байгаад толгойн ар дагз, толгой руу гараа атгаж байгаад олон

удаа цохисон. Навааншарав тэр үед машинаа зогсоотол Х аа намайг машинаас чирч буулгаад

үсдээд цементэн зам дээр мөргүүлэх гээд байсан. Мөн миний хамар, дух, зүүн нүд рүү гараараа 3-4 удаа

цохисон. Мөн намайг тонгойгоод дөрвөн хөллөсөн байх үед миний миний ахар сүүл рүү 2 удаа

хөлөөрөө өшиглөсөн. ... Навааншарав бид нарыг машиндаа суулгаад Х аагийн гэр лүү явсан бөгөөд

тэр гэртээ харих замдаа намайг үсдэж миний нуруу, толгой руу олон удаагийн давтамжтайгаар цохиод л

яваад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №12516

дугаартай шинжээчийн

“1. Б.Энхцэцэгт хамрын нурууны хугарал, дух, хуйх, баруун чихний дэлбэнд цус хуралт, хүзүүнд

зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар

сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 17

дугаар хуудас/

Шүүгдэгч Х ы сэжигтнээр өгсөн “ 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 16 цагийн үед би

гэртээ байхдаа Энхцэцэгтэй фэйсбүүкээр видео калл хийсэн... Ука надтай яриад аниа танайд очъё гэхээр

нь би тэг гэсэн. ...ирээд хэсэг юм ярьж сууж байгаад Энхцэцэг, Ука хоёр дэлгүүр гарахаар гарсан ба 1.5

литртэй хоёр Сэнгүр аваад ирсэн байсан. Тэр пивыг Энхцэцэг, Одноо, Ука бид 4 хувааж уусан. ...Буцаж

явах замд Ука надад аниа би 13 дугаар хороололд байдаг гэртээ харимаар байна гэж хэлэхээр нь хариуд

нь би хүргээд өгье гэж хэлсэн. Тэгтэл Энкүүш урд талын суудал дээр сууж байснаа эргэж хараад Укад

хандаад чи хариад үзээрэй ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хүний хүүхдийг хариулаачээ, хонох

мөрөөрөө чи өөрөө манайд хоно гэхэд Энхцэцэг чи дуугай байгаарай чамд хамаагүй пизда минь гэж

хэлсэн. ...Би түүний цамцнаас нь татаж байгаад нүд рүү нь гараараа цохисон ба тэр үед машин зогссон.

Бид 2 машинаас буугаад барилцаж үсдэлцсэн. Навааншарав, Ука, Одноо бид хоёрыг салгаад манай гэр

лүү явсан. Энхцэцэг гэрт нь хүргэж өгөх гэтэл гэртээ харихгүй гээд байсан. Удалгүй тэр цагдаад дуудлага

өгсөн байсан. Цагдаа нар болон түүний ээж хэсэг хугацааны дараа ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25

дугаар хуудас/

“...Би урьд сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар зөвөөр мэдүүлэг өгсөн. Одоо

нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин

гэмт хэрэг үйлдэхгүй, Энхцэцэг бид 2 сайн дураараа эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дугаар

хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Х ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул

түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх

дүгнэлээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол

гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх

боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн

болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын

сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас

учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний

улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгч, хохирогчийн хүсэлт, эрүүгийн

хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд

болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан

баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан

“шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах

саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг

буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх

хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн

хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх

нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч

хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,

37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт

хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х ыг 450

/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр

торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х  торгох ялыг 6 сарын

хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х  торгох

ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х

баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Х  нь хохирогч Б.Энхцэцэгт учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлөхөө

илэрхийлсэн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч,

тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны

прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар

зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн

хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг

түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан

сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ