Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0631

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би, С******* ХХК болон Т******* ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сонгон шалгаруулалтын комисст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нарын төлөөлөгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* ХХК-ийн төлөөлөгч Ч.М******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... С******* ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүгээр сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн төлөөлөгч Б.Н******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Т******* ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүгээр сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах ..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч С******* ХХК болон Т******* ХХК-ийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагаврыг ойлгож, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч С******* ХХК болон Т******* ХХК нар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С******* ХХК болон Т******* ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02-05/2599 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ