Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04130

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 11,550,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 11,300,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 3,766,667 төгрөгөөр нэхэмжлэгч Ж.Ц төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 199,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж 199,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ