Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/04349

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 16 өдөр

       Дугаар 102/ШШ2024/04349

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О нь хүлээн зөвшөөрч, эрхийн бүртгэлийн Г- дугаартай, Баянгол дүүрэг, 0дүгээр хороо, Горькийн 0 дугаар гудамж, 0 тоот хаягт байршилтай, 0 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0 м2 талбай бүхий газрыг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ