| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/04665/И |
| Дугаар | 102/ШШ2024/04568 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/04568
| 2024 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/04568 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П.О нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 16,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.А төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О нараас 267,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ