| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/05728/И |
| Дугаар | 102/ШШ2024/03863 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/03863
| 2024 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/03863 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ц, т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин б 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин ч нарыг эх т асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгүүд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т болон хариуцагч С.Ц нар хүүхдийн тэтгэлэг, нэмэлт зардал, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хүрээнд дараах байдлаар эвлэрснийг баталсугай. Үүнд:
1/ Хариуцагч С.Ц нь охин Ц.Ч “Ж” дунд сургуулийн сургалтын төлбөр, бусад сургалт болон хүүхдийн хэрэгцээт зүйлсийн бүх зардлуудыг, нэхэмжлэгч Б.Т нь охин Ц.Б “Ж” сургуулийн сургалтын төлбөр, бусад сургалт болон хэрэгцээт зүйлсийн зардал төлбөрүүдийг тус тус хариуцан төлнө;
2/ Хариуцагч С.Ц охин Ц.Ч “Ж” сургуулийн 2024-2025 оны сургалтын төлбөрийг 9 дүгээр сарын 01-ний өдөр, Ц.Ч 2022-2023, 2023-2024 оны сургалтын төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний дотор тус тус төлж дуусгана;
3/ Зохигчид хүүхдүүдийн сургалтын төлбөр болон бусад сургалт хэрэгцээт зүйлсийг харилцан төлж байхаар тохирсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй;
4/ Хариуцагч С.Ц нь 500,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Б.Т өмчлөлд шилжүүлэх, тохирсон үнэлгээ бүхий орон сууцыг хугацаандаа шилжүүлээгүй тохиолдолд 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Т төлнө;
5/ Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнгээс 500,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц С.Ц нь Б.Т өгөхөөр тохирсон тул гэр бүлийн дундын хөрөнгө болон дундын өмчлөлийн орон сууцнаас оногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын дүн 2,388,833,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзсан;
6/ Эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо,0 дүгээр байрны 0 тоотод байрлалтай, 0 м2 талбайтай, 0 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө Голомт банкны барьцаанаас чөлөөлж Б.Т нэр дээр буцаан шилжүүлэх, байрыг буцаан шилжүүлж өгөөгүй тохиолдолд үнэ болох 150,000,000 төгрөгийг Б.Т төлнө.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т 750,000 төгрөг, хариуцагч С.Ц 750,000 төгрөгийг тус тус гаргуулан “х ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,758 төгрөгөөс 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 312,558 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ