Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 223

 

                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох 1721000000115 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1976 оны 05 сарын 05-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 60-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 10 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 60 дугаар байрны 14 тоотод хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын 22-ны орой нөхөр хамтаар танил дүү байрны найранд оролцохоор очоод архи уугаад тасарчихсан байсан. Тэгээд гэрээс хэзээ гарсан, яаж гэртээ очсон талаар мэдэхгүй байна. Ингээд шөнө гэртээ очиход манай хадам ээж нь манай гэрт ирчихсэн байсан. Тэгээд хадам ээж бид хоёр маргаж муудалцаад зууралдан бие биенээ харилцан цохиж байсан...гадаа зогсож байхад хадам ээж цагдаад дуудлага өгч намайг эрүүлжүүлсэн...Ямар ч байсан маргаж муудаад зууралдаж хадам ээжийн нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохьж байснаа санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...шөнө 02 цаг өнгөрч байхад хаалга тогшсон. Би хаалга тавих гээд босож хаалга руу очиход цаанаас түлхүүрээр хаалга онгойлгоод манай бэр ******* ганцаараа орж ирсэн. Би *******ээс “та хоёр хоёулаа хамт ирээгүй юм уу” гэхэд ******* “111-ээс асуугаач, ямар ядаргаатай юм бэ” гэж уурласан. Би хувцсаа өмсөөд 13 дугаар байранд очиж унтдаг юм билүү гэж бодоод сууж байхад ******* нэг хүнтэй утсаар яриад нөгөөдөх чинь яаж байна гэж асуухад цаанаас нь “унтаж байна” гэж хэлж байсан...дахиад утас дуугарахад ******* надад хандаж “Хөөе хүү чинь утасдаж байна, хүүтэйгээ яриач” гэж зандрангуй хэлсэн. Тэгээд нээрээ хүү маань ярих гэж байгаа юм байна гэж бодоод *******ийн унтдаг өрөө рүү ороод цонхны хажууд зогссон чинь ******* гэнэт миний ар талаас ирээд нүүр нүдгүй гараараа цохиод байсан. Би *******т хандаж “яаж байна, болиоч” гэхэд “танай хүү чинь намайг ингэж зоддог” гээд нүүр рүү зангидсан гараараа цохиод байсан. Би *******т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 633 тоот дүгнэлтэд: “*******гийн биед хамрын таславчийн муруйлт, хуйханд баруун зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун, зүүн хацар шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, дээд, доод уруул орчмын цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, доод уруулын дотор салстын цус хуралт, зүүн мөр, баруун бугалганы цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн хамрын таславчийн муруйлт нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн /хх-ийн 17/ дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 10 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 60 дугаар байрны 14 тоотод хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг зодож биед хамрын таславчийн муруйлт, хуйханд баруун зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун, зүүн хацар шанаа, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, дээд, доод уруул орчмын цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, доод уруулын дотор салстын цус хуралт, зүүн мөр, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Хадам ээж бид хоёр зууралдан бие биенээ харилцан цохиж байсан... Ямар ч байсан маргаж муудаад зууралдаж байхдаа хадам ээжийн нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж байснаа санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, түүнийг давхар нотолсон хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...*******ийн унтдаг өрөө рүү ороод цонхны хажууд зогссон чинь ******* гэнэт миний ар талаас ирээд нүүр нүдгүй гараараа цохиод байсан. Би *******т хандаж “яаж байна, болиоч” гэхэд “танай хүү чинь намайг ингэж зоддог” гээд нүүр рүү зангидсан гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 633 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч *******гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн зүгээс хохирогчийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа санаатай цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******гийн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 633 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР