Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 553

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-

Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч Э.Алтантогос,

Шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч Л.Азжаргал нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Б өд

холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт

зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705009340164 дугаартай, 1

хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс

аймгийн Улаангом суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд

боловсролтой, дархан мэргэжилтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 31 дүгээр

цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт

оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Э.Алтантогосын

эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд

бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баянмөнх мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгосон. Эхнэрээсээ уучлалт гуйгаад бид

хоёр эвлэрсэн. Харъяа гэхэд явахгүй байсан. Тэгээд намайг явах гэхэд янз бүрээр

хэлээд байхаар нь ганц цохисон гэв.

2

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Алтантогос мэдүүлэхдээ:

Гэм буруугаа ойлгосон, дахин ийм асуудал гаргахгүй гэсэн. Урьд нь надад гар

хүрч байгаагүй. Хааяа маргалдаж байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч

нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б ийн өгсөн:

“... 2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой ... Алтантогос бааранд байсан.

Тэгэхээр нь би дагуулж гараад гэртээ харья гэсэн чинь харихгүй, хамгаалагч нараа

авраарай туслаарай гээд орилоод байхаар нь би орхиод хүүгээ дагуулаад явах

гэсэнд араас хөгшин зөнөг зайлаач гээд орилохоор нь тухайн үед миний уур маш их

хүрээд Алтантогосын хацар руу 1 удаа алгадчихаад хүүгээ дагуулаад гэртээ харьсан.

... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би гараараа цохиж зодож

учруулсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-

27 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Алтантогосын өгсөн:

“... Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн найз

Х.Байгалмаатай хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг байх Дурсахуй

бааранд байж байхад нөхөр Б  гаднаас орж ирээд, намайг дагуулж гараад

зодсон, элдэв үгээр доромжилсон тул цагдаад хандаж байна. Миний зүүн хацар

хавдсан, хиймэл шүд хугарсан, толгой өвдөж байна. ... Шинжээчийн дүгнэлтэд

тусгагдсан гэмтлүүдийг нөхөр Б  гараараа цохиж учруулсан ...” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 8, 13 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Байгалмаагийн өгсөн:

“... 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр найз Алтантогосын хамт урьд өдөр

нь төрсөн өдөр нь болсон гээд уулзаад хорооллын дурсахуй нэртэй бааранд орсон.

... Алтантогосын нөхөр орж ирээд чирээд аваад гарсан. Би араас нь гадаа гарсан

чинь Алтантогосын нөхөр муухай муухай үг хэлээд доромжлоод байсан. ...

Алтантогос одоохон харина шүү дээ гэсэн чинь солиор чи банзал минь гээд нүүр

рүү нь гараараа түлхэж байгаад 1 удаа хүчтэй цохисонд Алтантогос хана

тогойгоороо мөргөж унаад уйлсанд Б  яваад өгсөн. ... Алтантогос Б тэй

сууснаасаа хойш удаа дараа өөрийг нь цохиж зодож байсан талаар надад гомдолж

байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны

өдрийн шинжээчийн 12111 тоот:

1. Э.Алтантогосын биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, уруулын

дотор салстад язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

3

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

Шүүгдэгч Б ийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батхүлэгийн өгсөн:

“... Миний төрсөн аав Б  ... ар гэрийнхэндээ халамжтай, архи дарс огт

уудаггүй, тайван дөлгөөн зантай ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дугаар

хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн

тодорхойлолт /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж

авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт

цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын

дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,

мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,

хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх

нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой Баянгол

дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсахуй” баарны гадна гэр

бүлийн хамаарал бүхий хүн болох иргэн Э.Алтантогосыг зодож, гэр бүлийн

хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг

үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б ийн “... Гэм буруугаа

ойлгосон. Эхнэрээсээ уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Харъяа гэхэд явахгүй

байсан. Тэгээд намайг явах гэхэд янз бүрээр хэлээд байхаар нь ганц цохисон ...” гэх,

хохирогч Э.Алтантогосын “...Гэм буруугаа ойлгосон, дахин ийм асуудал

гаргахгүй гэсэн. Урьд нь надад гар хүрч байгаагүй. Хааяа маргалдаж байсан. Гомдол

санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Э.Алтантогосын “... 2017 оны 9 дүгээр

сарын 22-ны өдөр өөрийн найз Х.Байгалмаатай хамт Баянгол дүүргийн 18 дугаар

хорооны нутаг байх Дурсахуй бааранд байж байхад нөхөр Б  гаднаас орж

ирээд, намайг дагуулж гараад зодсон, элдэв үгээр доромжилсон тул цагдаад хандаж

байна. Миний зүүн хацар хавдсан, хиймэл шүд хугарсан, толгой өвдөж байна ...” гэх,

 гэрч Х.Байгалмаагийн “... Алтантогосын нөхөр орж ирээд чирээд аваад

гарсан. Би араас нь гадаа гарсан чинь Алтантогосын нөхөр муухай муухай үг хэлээд

доромжлоод байсан. ... Алтантогос одоохон харина шүү дээ гэсэн чинь солиор чи

4

банзал минь гээд нүүр рүү нь гараараа түлхэж байгаад 1 удаа хүчтэй цохисонд

Алтантогос хана тогойгоороо мөргөж унаад уйлсанд Б  яваад өгсөн ...

Алтантогос Б тэй сууснаасаа хойш удаа дараа өөрийг нь цохиж зодож байсан

талаар надад гомдолж байсан ...” гэх мэдүүлэг болон Шүүх шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн 12111 тоот

дүгнэлт, хохирогч Э.Алтантогосын Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “...

1998 оноос хойш 18 жил амьдрах хугацаанд байнга зодож, доромжлуулж, хэвтэрт

орж байсан. Энэ хүний догшин ширүүн авираас болж миний бие зүрхний хэм

алдагдаж, ухаан санаа юм мартдаг болж, тархи дандаа дүүрч, чих шуугидаг болсон

...” гэх өргөдөл зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б өд холбогдуулан Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг

зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Э.Алтантогос нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул

шүүгдэгч Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ анх удаа

гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл

байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан

хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус

дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б ийг гэр бүлийн хүчирхийлэл

үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар Б өд торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож,

энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван

5

нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус

тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг

дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол

шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

Б өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ