Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 554

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-

Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Б д холбогдох 1705000000024 дугаартай эрүүгийн

хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Дундговь аймагт

төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжих машины оператор

мэргэжилтэй, “Хабрид” засварын газар ажилтай,

ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан

бүрэн, Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б  нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол

дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” зочид буудлын

үүдэнд Б.Отгонжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт

хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох

баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн

байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг

өгөхгүй” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Отгонжаргал мэдүүлэхдээ: “...2017 оны 7

дугаар сарын 23-ны өдөр “Аянчин” зочид буудалд урд өдөр нь найзынхаа төрсөн

өдрийг тэмдэглээд 23-ны өглөө гэр лүүгээ харихаар гарах гэтэл найз Мөнхбаярын

найз гэх танихгүй хүн явуулахгүй гээд араас ирээд надтай зууралдаад намайг

цохиод миний зүүж явсан шилийг хугалсан. Гараа атгаж байгаад миний нүүр рүү

нэг удаа цохиж унагасан. Миний хамар хавдсан, толгойгоор өвдөж байна. Намайг

цохьсон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн нилээн согтолттой, орчноо мэдрэх

чадвартай байсан...” гэжээ. /хх 6 хуу/

Хохирогч Б.Отгонжаргал дахин байцаалтад мэдүүлэхдээ: “2017.7.22-ны

өдөр бидний хэсэг хүмүүс Баянгол дүүргийн 19-р хороо Аянчин зочид буудалд

найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд маргааш өглөө нь буюу 2017.7.23-ны өглөө

буудлаас гараад байж байтал манай найз Мөнхбаярын найз гэх нэг залуу буюу

Б  намайг явуулахгүй хүлээж бай гээд зууралдаад байсан юм. Тэгэж

байгаад намайг цохиод авсан. Миний нүүрлүү цохиод миний зүүж байсан шилрүү

цохисон. Ингэж цохиулаад миний шил хугараад миний хамарт гэмтэл учирсан

байгаа. Би Б эс хохирлын мөнгө болох 300,000 төгрөгөө бүрэн хүлээж

авсан байгаа. Надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ. /хх 60/,

Илтгэх хуудас: “Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн

цагдаа, дэд ахлагч Батхааны “Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Аянчин зочид

буудалд хүн зодож танхайрсан дуудлагын дагуу очиж ЗБ92072212 регистерийн

дугаартай Баярсайхан овогтой Бум-Эрдэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн

үедээ зөрчил гаргасан тул эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөв гэх тэмдэглэл /хх

2/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7

дугаар сарын 27-ний өдрийн 9444 дугаартай дүгнэлт: “1. Отгонжаргалын биед

хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн

шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4 дээрх гэмтэл нь мохоо зүйлийн

үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх

гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх 12 хуу/

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх 31, 34 хуу/,

Хохирогч Б.Отгонжаргалын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт

/хх 63/ зэрэг болно.

Шүүхийн дүгнэлт:

Яллагдагч Б  нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол

дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” зочид буудлын

үүдэнд Б.Отгонжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох

нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Отгонжаргалын /хх 6 хуу, 60 хуу/ мэдүүлэг,

Илтгэх хуудас /хх 2/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7

дугаар сарын 27-ний өдрийн 9444 дугаартай дүгнэлт /хх 12 хуу/,

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх 31, 34 хуу/,

Хохирогч Б.Отгонжаргалын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт

/хх 63/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон

тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул

шүүгдэгч Б.Бум-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт

хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй

байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, ажил

хөдөлмөр эрхэлж байгаа, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан торгох ял

оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба торгох ялыг биелүүлэх хугацааг өөрийнх нь

хүсэлтээр тогтоосон болно.

Шүүгдэгч Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол

саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримт илрүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон

хоноггүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогчид 300,000

/гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8,

36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б хүний эрүүл

мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Б д 450 нэгжтэй тэнцэх

хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Б  нь торгох ялыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний

дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй

тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг

анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт

хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300,000

төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын

яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б д урьд

авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ