Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0335

 

2024 04 15

128/ШШ2024/0335

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би Б.Мийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Мөөс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б.Мийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б би дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Тм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэл, Тм ХХК-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц болгон өөрчилсөн Тм ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн ... тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн ... дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2024 оны 01 сарын 30-ны өдрийн ... тоот тогтоолоор Тм ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.Мд шилжүүлэхийг Д.Цд даалгаж шийдвэрлэсэн. Одоо дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгч Б.М нь шүүхийн шийдвэрээр Тм ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоогдож байгаа учир Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж тухайн компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаарын асуудлаа шийдвэрлэх боломжтой болсон учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан улсын бүртгэгчийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Тм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэл, Тм ХХК-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц болгон өөрчилсөн Тм ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Б.Мөөс Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Тм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах, Тм ХХК-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц болгон өөрчилсөн Тм ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Б.Мийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн Тм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулах, Тм ХХК-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц болгон өөрчилсөн Тм ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР