Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03530

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 04 өдөр

   Дугаар 102/ШШ2024/0005000

Улаанбаатар хот

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н

 

Хариуцагч: А

Хариуцагч: Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Хариуцагч М. итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Хариуцагч Б.А өмгөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч АА, ББ нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч НН миний бие хариуцагч ААтай 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ” мөн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж ААы өмчлөлийн 00 тоотод байрлах, 000.1 м2 талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Эдгээр гэрээгээр хариуцагч АА нь үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, харин миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн.

Уг үл хөдлөх хөрөнгийн 1 м2 талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож, нийт 54,180,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд миний бие 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг төлж, тус байрныхаа түлхүүрийг хүлээн авч амьдарч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Үүнээс хойш миний бие гэрээний үүргээ бүрэн ухамсарлаж, үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл төлбөр болох 004,180,000 төгрөгийг хариуцагч ААгийн дансанд хэсэгчлэн төлж, 2021 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр гэхэд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан. Миний бие гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусаад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэж хүсэхэд, хариуцагч АА түр хүлээж байгаарай би найдвартай хэмээн удаж, өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй сүүлдээ бүүр утсаа авахгүй алга болоод байна.

Ингээд би ААд итгэж удахгүй өмчлөх эрхийг шилжүүлж өгөх байх, би төлбөрөө бүрэн төлж дуусгасан юм чинь хэмээн бодож байрандаа амьдарч байхад 20200 оны 8 дугаар сард 0 тоот дугаараас залгаж “би наад байрыг чинь өрөндөө авсан” гэж нэг хүн хэлсэн. Би тус хүнтэй холбогдож байрныхаа гэрчилгээг явуулчих энэ байрыг би худалдаж авсан гэж хэлэхэд гэрчилгээний хуулбарыг явуулсан бөгөөд 20200 оны 00 дугаар сард тус үл хөдлөх эд хөрөнгийг ББ хэмээх хүний нэр дээр шилжүүлж өгсөн байна.

Миний бие тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 54,180,000 төгрөгийг бүрэн төлж худалдан авсан өмчлөгч бөгөөд хариуцагч АА нь миний худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй миний эрхийг зөрчиж намайг ихээхэн хохироож байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 байр, 00 давхарт байрлах, 00 тоотод байрлах, 000.1 м2 талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр миний бие ННыг тогтоож, хууль бус өмчлөгчийн өмчлөх эрхийг хүчингүй болгож өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ББ шүүхэд гаргасан тайлбартаа: ББ миний бие тус шүүхэд хянагдаж буй Ннын нэхэмжлэлтэй үл хөдлөх эл хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус өмчлөгчийн өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч тайлбарыг гаргаж байна.

ББ миний бие “Кк” ХХК авто ломбардад эдийн засагчаар ажилладаг бөгөөд тус ломбард нь автомашин барьцаалж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

Манай байгууллагаас зээл авсан иргэн АА гэх хүн манай ажил дээр ирж надтай уулзахдаа танайх зээлийн төлбөртөө байр худалдан авдаггүй гэж байна чи надаас 60,000,000 төгрөгөөр хямдхан байр худалдан авах уу гэж санал гаргасан.

Ингээд би саналыг хүлээн зөвшөөрч иргэн ААтай 20200 оны 00 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 000.1 м2 талбайтай, нэг өрөө орон сууцыг худалдан авч, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэгдэж 0 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм.

Орон сууцыг худалдан авах үед АА нь манай эгч байранд түр амьдарч байгаа орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгнө гэсэн боловч хүлээлгэж өгөөгүй алга болсон. Бүр сүүлдээ ААы утас нь холбогдохоо больсон.

Худалдан авсан орон сууц дээр очиход хүн байхгүй байдаг байсан учир хаалган дээр бичиг наан үлдээхэд Нн гэх утсаар холбогдож энэ байрыг ААгаас худалдаж авсан гэдэг тайлбар хэлэн маргах болсон.

Иймд миний бие Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 000.1 м2 талбайтай 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эл хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус өмчлөгчийн өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

00. Хариуцагч АА шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АА болон НН нар “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр АА Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол /10005/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 000.1м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдахаар болсон. Энэ гэрээний заалтаар сар болгон тогтмол 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр төлбөр хийх, нэг жилийн хугацаанд тухайн байрны үнийн дүнг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцсан тохиролцсон.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүрэг буюу сар болгон тогтсон төлбөр хийх үүргээ удаа дараа зөрчөөд байсан учир 2021 онд дахин гэрээ байгуулж, өмнөх гэрээтэй адилхан сар болгон 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр төлбөр төлөөд 1 жилийн хугацаанд гэрээг дуусгах үүргийг хүлээсэн. Гэвч мөн л нэхэмжлэгч нь дахин гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж эхэлсэн учир гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээг цуцлах, гэрээний зүйл болох орон сууцаа хариуцагч АА буцаан авсан нөхцөл байдал үүссэн.

Хариуцагч АА үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор орон сууцыг өөр хүнд худалдах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, дараа нь ББ гэдэг хүнд шилжүүлсэн. Нэгэнт байрыг бусдад худалдсан, мөнгөө авсан учир нэхэмжлэгчээс төлсөн 54,180,000 төгрөгийг буцаан өгнө. 

Харин маргаан бүхий байрны өмчлөл ББт шилжсэн тул ННд шилжүүлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4/, 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-ний хуулбар /хх5/, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-ний хуулбар /хх6/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх7/, “” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний №16/01 тоот “Орон сууц шилжүүлэн өгөх тухай” албан бичгийн хуулбар /хх8/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх00-10/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх11-26/, Шинэ хороолол СӨХ-ны 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх87/, Нийслэлийн Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх88/, “” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 400 тоот тодорхойлолт /хх800/, дансны хуулга /хх000-008, 101-114/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудын бүрдүүлсэн. Үүнд:  Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 200-ний өдрийн 5/7272 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх75-86/.

 

6. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх58, 66, 67/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20200 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/шз20200/16868 дугаар захирамжийн хуулбар /хх700/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20200 оны 11 дүгээр сарын 100-ны өдрийн 102/шз20200/100484 дүгээр захирамжийн хуулбар /хх74/, 2024 оны 5 дугаар сарын 200-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /хх000/, 2022 оны 10 дугаар сарын 100-ны өдрийн №КК22100505 дугаартай “Зээлийн гэрээ” /хх004-007/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх008-1000/, “Кк” ХХК-ийн 20200 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №200/08 тоот “Гэрээг дуусгавар дуусгавар болгох шийдвэр” /хх1005/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан. Үүнд:

 

1. 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АА /эрх шилжүүлэгч/, НН /эрх хүлээн авагч/ нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ АА нь Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, Ард аюушийн гудамж, шинэ гэмтлийн ард “Шинэ хороолол” 00 давхар, 00 тоот хаягт байршилтай, 000.1м2 талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлнэ.

2/ Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 54,180,000 төгрөг байна.

00/ 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлнэ.

4/ Үлдэх төлбөрийг нэг жилийн хугацаатай, сар бүрийн 28-000-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөс дээш дүнтэй төлж барагдуулна.

 

2. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр АА /худалдагч/, НН /худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Уг гэрээгээр Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, Ард аюушийн гудамж, шинэ гэмтлийн ард “Шинэ хороолол” 00 давхар, 00 тоот хаягт байршилтай, 000.1м2 талбайтай, 1 өрөө, орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон үнийг төлөхтэй холбоотой талуудын харилцааг зохицуулна. 

2/ Үл хөдлөх эд хөрөнгийг 54,180,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. 

00/ Төлбөр төлөх нөхцөл: Урьдчилгаа 40,500,000 төгрөгийг ААы данс руу шилжүүлсэн, үлдэгдэл 100,680,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай гэрээнд заасан графикийн дагуу төлнө. 

 

00. 20200 оны 02 дугаар сарын 20-ны өдөр АА /худалдагч/, ББ /худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол /10005/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 000.1м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр худалдана.

2/ 20200 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг ААы Голомт банк дахь дансанд төлж дуусгасан.  

 

Хоёр.

 

1. Нэхэмжлэгч НН нь хариуцагч АА болон ББ нарт холбогдуулж эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол /10005/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 000.1м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус өмчлөгчийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 54,180,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 20100 онд бичгээр гэрээ байгуулсан ба 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлснөөр байранд нүүж орон өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2021 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Гэтэл хариуцагч АА 20200 оны 02 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийг ББ гэх хүний нэр рүү шилжүүлж миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Иймд уг байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

00. Хариуцагч АА нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа “...20100 онд талууд худалдах-худалдан авах гэрээг байгуулснаас хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрөө гүйцэд төлөөгүй, ...гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн учир үл хөдлөх эд хөрөнгийг ББт худалдсан, ...нэхэмжлэгчээс авсан мөнгийг нь буцааж өгнө” гэж,

хариуцагч ББ өөрийн татгалзлаа “...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлж шударгаар олж авсан, шударга өмчлөгч тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлав.

 

4. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хууль бус өмчлөгчийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулах хэсэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

 

Гурав.

 

1. Эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол /10005/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 000.1м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2020 оны 00 дүгээр сарын 04-ний өдөр “Үүр тээл” ХХК-ийн өмчлөлд,

2020 оны 00 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр ААы өмчлөлд,

20200 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр ББын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч ННын зүгээс маргаан бүхий дээрх орон сууцыг өмчлөх эрхтэй гэж маргаж буй тохиолдолд хариуцагч ББын хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар шилжүүлж авсан эсэх, Иргэний хуулийн 1000 дүгээр зүйлийн 1000.00-т заасан “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй” гэсэн зохицуулалт үйлчлэх эсэхийг шүүхээс шалгана. 

 

Тодруулбал, Иргэний хуулийн 1800 дугаар зүйлийн 1800.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” зааснаар баталгаажсан ББын улсын бүртгэлийг үгүйсгэх үндэслэл байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байна.

 

00. Иргэний хуулийн 2400 дугаар зүйлийн 2400.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба худалдах-худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Харин өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн хэлбэрийг Иргэний хуулийн 1000 дүгээр зүйлийн 1000.2, 1000.00, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан. 

 

4. 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АА /эрх шилжүүлэгч/, НН /эрх хүлээн авагч/ нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр АА /худалдагч/, НН /худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч НН болон хариуцагч АА нарын хооронд Иргэний хуулийн 2400 дугаар зүйлийн 2400.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан байна.

 

Тодруулбал, АА өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ННд худалдах, нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэл зоригоо дээрх 2 гэрээгээр хэн аль нь бүрэн илэрхийлсэн байх тул гэрээ үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр байна.

 

5. 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.1-д “үл хөдлөх эд хөрөнгийг 54,180,000 төгрөгөөр эрх шилжүүлэхээр тохиролцов”, 2.2-т “Төлбөр төлөх нөхцөл: Урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 20100/11/18-ны өдөр ААы ...тоот данс руу шилжүүлнэ. Үлдэгдэл төлбөрийг нэг жилийн хугацаатай сар бүрийн 28-000-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөс дээш дүнтэй төлж барагдуулна” гэж,

2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.2-т “Төлбөр төлөх нөхцөл: Урьдчилгаа 40,500,000 төгрөгийг ААы ...тоот данс руу шилжүүлсэн, үлдэгдэл 100,680,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай графикийн дагуу төлнө” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч НН 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийн урьдчилгаанд төлсөн, үлдэх төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулга, нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна. 

 

6. Зохигчид гэрээний төлбөрийг төлөх хугацаа, хэмжээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу тогтоосон, өөрчилсөн ба нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн буюу төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлж дуусгасан байна. Иймд хариуцагч ААы “...нэхэмжлэгч нь сар бүр гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй, ...2 гэрээг зөрчсөн тул гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан” гэсэн агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

 

7. Эсрэгээрээ, хариуцагч АА нь гэрээний үүргээ биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн орон сууцыг хариуцагч ББт шилжүүлсэн ба тэрээр өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

8. Нэхэмжлэгч НН 20100 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд төлснөөр маргаан бүхий орон сууцыг өөрийн эзэмшилд авсан талаар зохигчид маргаагүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн орон сууцны эзэмшил, ашиглалтын зардлуудыг холбогдох газруудад төлж байсан нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

00. Талуудын тайлбар, хариуцагч ББын өмчлөх эрхийг олж авсан цаг хугацааг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан судлахад ББ нь  маргаан бүхий орон сууцыг бусдад борлуулсан эсэх, бусдын эзэмшилд шилжсэн эсэхийг шалгах, ингэснээр эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шударгаар олж авах бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна.

 

10. Ингэснээр хариуцагч ББын өмчлөх эрх үгүйсгэгдэж, харин нэхэмжлэгч ННын хувьд Иргэний хуулийн 2400 дугаар зүйлийн 2400.1-д зааснаар хариуцагч ААаас шаардах эрх үүссэн гэж шүүхээс дүгнэлээ. Иймд нэхэмжлэгчийн хоёр хариуцагчид холбогдуулж гаргасан шаардлагын хүрээнд түүнийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь Иргэний хуулийн 2400 дугаар зүйлийн 2400.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 428,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ННд олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 2400 дугаар зүйлийн 2400.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол /10005/, ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 000.1 м2 талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ННыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 428,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ННд олгосугай. 

 

00. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1100 дүгээр зүйлийн 1100.4, 1100.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ