Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 493

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

  нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

  улсын яллагч Б.Батжаргал,

  шүүгдэгч У.С, түүний өмгөөлөгч Л.Цэндоо /ҮД:0004

  шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/, А.Ганбат /ҮД:0656 /

  шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Аийн Г, Х овогт Дгийн Г, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Уын С нарт холбогдох  1741000030001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод оршин суух, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, О овогт Аийн Г /РД:.../,

            Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Уын С /РД:.../,

            Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,... тоотод оршин суух,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Дгийн Г /РД:.../, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг: Яллах талын нотлох баримтууд.

            1.1.Шүүгдэгч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хэрэг болсон шөнө анх цагдаагийн байгууллагад баригдаж ирэхдээ сэжигтнээр мэдүүлэг өгч болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан. Манай найз Д.Г нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19-20 цагийн үед гэрт ирээд орцны үүдэнд уулзсан. Г надад хэлэхдээ нэг ийм юм байна /хар тамхины төрлийн зүйл/ чи асааж үзэхүү гэхээр нь тэгье гээд 2 удаа сорж хэрэглэсэн. Тэрийг хэрэглэх үед миний зүрхний цохилт ихсээд сандрал, айдас төрөөд, хөлс гараад сонин мэдрэмж төрсөн. Би дахиж хэрэглэж үзмээр санагдаад, сонирхоод энэ чинь хэд гэдэг юм бэ гэхэд Г надаас хэдэн төгрөг байна гэхээр нь би 350.000 төгрөг байсныг Гт байгаа нь энэ байна гэж хэлээд өгсөн. Би хэрэглэсэн юмныхаа үлдэгдлийг Пүрэсүрэнг сонирхож үзэхүү гээд гэрийнх нь ойролцоо очоод өгсөн. П нь намайг янз бүрийн юм хэрэглэж үзэх юм бол найздаа сонирхуулаарай гээд өмнө нь хэлж байсан болохоор нь би Пд үлдэгдлээ өгсөн. Тэндээсээ Г нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байснаа хоёулаа 1 дүгээр хороололд очиж хүнээс юм авъя гээд 34 дүгээр байрны гадаа очсон. Замдаа Г тэр эмэгтэйд ах нь одоо мөнгө аваад очиж байна шүү гээд яриад байсан. Ингээд 34 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд очоод надаас авсан мөнгөө Г авч машинаас буугаад 20 орчим минут болоод буцаж гарч ирэхдээ 1 жижиг ууттай цагаан өнгөтэй, мөс надад өгсөн. За за одоо болсон биз дээ, би эндээ үлдлээ, тэгж байгаад гэртээ харина гэхээр нь би машинтайгаа тэндээс хөдлөөд найз Птэй утсаар яриад гэртээ ганцаараа байна гэхээр нь уулзахаар болсон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ар талын байрны гадаа очоод Птэй уулзах гэж байтал араас цагдаа нар гарч ирээд бариад авсан. …” гэсэн мэдүүлэг /1 хх 115-116, 242 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

           

            1.2.Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед миний найз А.Г над руу залгаад мөс олдох уу, байвал өгөөч, эсвэл олоод өгөөч гээд байн байн гуйгаад байхаар нь би яах гэж байгаа юм гэхэд бэлгийн чадвхи сайжруулаад сэргээдэг гэж байна, би хэрэглэж үзмээр байна гээд байсан. Өмнөх өдрийн 16 цагийн үед С над руу залгаад чамд мөнгө байна уу, надад жоохон юм байна гэхээр нь надад 50.000 төгрөг байна гээд би Сд мөнгөө өгөөд маш бага хэмжээний мөс авсан. Тэрнээсээ би өөрөө хэд сорж хэрэглэчихээд үлдэгдлээ Гийн гэрийн тэнд очиж уулзаад өгсөн. Г гэр рүүгээ орж машиныхаа түлхүүрийг аваад гараад ирье гээд удалгүй гарч ирсэн. Тэгээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орьё гээд тэр хавьд Г машинаасаа бууж хүнтэй уулзчихаад буцаад суусан, тэндээс Г намайг мөс олоод өг гээд амар заяа үзүүлэхгүй, үхэх гэж байгаа юм шиг гуйгаад, дуугүй болохгүй байхаар нь би С рүү яриад юм байна уу гэхэд байгаа мөнгө аваад ганцаараа манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Гоос 350.000 төгрөгийг нь аваад Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн ар талын ... дэх хаалга буюу 28 тоотод Сгийн гэрт орсон. Би 350.000 төгрөг Сд өгөөд мөс аваад гарахад арай 1 грамм хүрэхгүй болохоор нь энэ чинь арай жоохон юм биш үү, чи нэмээд өгчих гэхэд чи байж байгаад ав, одоо энэнээс өөр алга гэж хэлсэн. Би ууттай мөсөө авч гараад Гт өгөөд явуулсан. Би Гоос чи одоо хаашаа явах гэж байгаа юм гэж асуухад буцаад цэцэрлэгт хүрээлэн орлоо гэхээр нь би үлдсэн. Г ууттай мөсөө хараад энэ чинь арай жоохон юм байна ш дээ гэхээр нь байж байгаад гүйцээгээд авахаар боллоо. Би нэмээд авчих юм бол чам руу ярьж байгаад өгье гэж хэлээд явуулсан. Би тэндээ үлдээд Сгийн гэр рүү ороход удалгүй С юм олоод ирье гэж гараад би гэрт нь ганцаараа үлдсэн. Шөнө С орж ирээд 0,1-0,2 грамм орчим маш бага мөс өгөхөөр нь би гэртээ хрилаа гээд тэднийхээс гараад орцон дотор баригдсан. Миний биеээс хураагдсан Сгээс авсан ууттай мөсөө би Гт өгөх гэж байсан юм. ... гэсэн мэдүүлэг /1 хх 123-124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            1.3.Гэрч М.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би мансууруулах бодис гэж юу болох, хэрхэн хэрэглэдэг талаар А.Гоос мэдэж авсан. Тэгээд цагдаад баригддаг өдрөө хэрэглэж үзмээр санагдаад сонирхолдоо автан Гоос мансууруулах бодис байвал олж өгөөч гэж гуйж аваад хэрхэн яаж хэрэглэдэг талаар заалгаад цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байдаг эмийн сангаас шилтэй тарианы ус аваад доторхи усыг нь асгаад Гоос авсан бага хэмжээний мансууруулах бодисоо хийгээд доороос нь асаагуураар халаагаад гарах утааг нь сорж хэрэглэсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 57-58 х/

 

            1.4.Гэрч Л.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Г ах мансууруулах бодис зарж байсан эсэх талаар би мэдэхгүй, мөн би Г ахаас худалдан авсан асуудал байхгүй. Тухайн хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Д.Г над руу яриад танидаг авто засварын газар байна уу, машин хядхан оруулаад өгөөч гэхээр нь би танидаг хүнтэйгээ яриад янзлуулахаар болсон ба бид хоёр яриад зогсож байхад Д.Г ах тарианы усны шил гаргаж ирээд хуучин хэрэглэж байсан юм. Дотор нь жоохон үлдсэн байгаа хоёулаа хэрэглэж үзье гээд нэг нэг удаа сорсон. Гэхдээ бараг юм байгаагүй, тэгээд Д.Г ахаас дахиад юм олдвол амсуулаарай гэж хэлээд салсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр надад жаахан мөнгө байна олбол хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд 02 цагийн орчимд Д.Г ах над руу залгаад Сгийн гэрт байна. Сд мөнгөө өгөөд юм захичихсан, чамд хэдэн төгрөг байна, С юмтай ирвэл чи авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд Д.Г ахаар Сгийн гэрийг заалгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ар талын ... давхарт Г ахтай утсаар яриад ирчихлээ гэж хэлэхэд бууж ирээд 200.000 төгрөг аваад С юмаа аваад удахгүй ирнэ, ирэхээр нь би чам руу яръя гэж хэлээд дээшээ явсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 224-225 х/

 

           1.5.А.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгийн жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл .... илрэв./1 хх 4-7 х/

            1.6.Д.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл ... илрэв. ....” /1 хх 11-14 х/

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            1.7.Шинжээчийн 7533 дугаар дүгнэлт:

            1.2.3.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “№2 шилэн гаанс, соруул” гэж хаягласан хуванцар гуурс бүхий шилэн гаанс мэт зүйл, “№1 0,6 грамм”, “№3 0,3 грамм” /Д.Г гэж хаягласан цагаан өнгийн талстлаг мөс/ мэт зүйл зэргээс метамфетамин /methamphamine/-ийн агуулга илэрч байна.

            Илэрсэн Метамфетамин /methamphamine/ нь” сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /1 хх 76 х/

 

            1.8.Шинжээчийн 7464 дугаар дүгнэлт:

            1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г 2017 оны 07 дугаар сарын 31/ гэж хаягласан, М.П ... гэж хаягласан , “А.Г” ... гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

            2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г 2017 оны 07 дугаар сарын 31 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/  илэрч байна. ..., “А.Г” гэж хаягласан шээс, М.П гэж хаягласан  шээс тус бүрт метамфетамин /methamphamine/ илэрч байна.

            3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphamine/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1 хх 78 х/

 

            1.9.У.Сгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 48-53 х/

 

            Хоёр: Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд:

            2.1.Шүүх сэтгэц эмгэг судлалын 737 дугаар дүгнэлт:

            1.Д.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

            2.Одоогоор Д.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3.Д.Г мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай байна.

            4.Д.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            5.Д.Г мансууруулах донтой мансууруулах сэтгэцийн идэвхит бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

            6.Д.Г мансууруулах донтой, мансууруулах сэтгэц идэвхит бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

            7.Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

            8.Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд эмчлэгдэх боломжтой.

            9.Д.Г нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардалагагүй байна. /1 хх 84-85 х/

 

            2.2.Шүүх сэтгэц эмгэг судлалын 738 дугаар дүгнэлт:

            1.А.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

            2.Одоогоор А.Г нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

            3.А.Г мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай байна.

            4.А.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            5.А.Г мансууруулах донтой мансууруулах сэтгэцийн идэвхит бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

            6.А.Г мансууруулах донтой, мансууруулах сэтгэц идэвхит бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7.Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

            8.Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд эмчлэгдэх боломжтой.

            9.А.Г нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /1 хх 88-89 х/

 

            2.3.Шүүх сэтгэц эмгэг судлалын 829 тоот дүгнэлт

            1.У.С нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.

            2.У.С нь одоо сэтгэцийн эмгэггүй байна.

            3.У.С нь сэтгэцийн эмгэггүй байна.

            4.У.Сүнжимдмаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5.У.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            6.У.С нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралгүй байна.

            7.У.С нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралгүй байна. гэсэн дүгнэлт /1 хх 222 х/

                       

            2.4.У.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 137 х/

            2.5.У.Сгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 138 х/

            2.6.Д.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 152 х/

            2.7.Д.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 153 х/

            2.8.А.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 169 х/

            2.9.А.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 170 х/

            2.10.А.Гийн хувийн байдлын талаарх баримтууд /1 хх 173-178 х/

            2.11.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /2 хх 14-16 х/,

 

            Гурав:Бусад нотлох баримтууд.

            3.1.Шүүгдэгч У.Сгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би мэнгэ Гтой 2017 оны 07 дугаар 30-ны өдөр 11-12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ойролцоо явж байгаад тааралдаад мэнд мэдээд, ойр зуурын юм ярьсан. Үүнээс өмнө 2017 оны өвөл Г хар тамхины хэрэгт холбогдсон байгаа. Мөнгөний хэрэг байна, өмгөөлөгч авах гэсэн юм мөнгө зээлээчё гэхээр нь би 300.000 төгрөг өгч байсан. Тийм болохоор би Гтой тааралдахдаа мөнгөө асуугаад боломжтой бол миний мөнгийг буцаагаад өгөөч, би өөрөө хэрэгт холбогдсон, өмгөөлөгчийнхөө мөнгийг өгмөөр байна гэхэд Г орой найз нь чадвал зохицуулаад өгье гэртээ байж байх юм уу гээд салсан. Орой 22-23 цагийн үед би гэртээ ганцаараа унтаж байтал Г над руу задгаад манай гэрт ирээд 300.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би хүнтэй уулзлаа гээд гэрээсээ гарах гэтэл чи удахгүй бол би танай гэрт байж байя гээд Г манайд үлдсэн. Би гадагшаа гарч хүнтэй уулзах гэж байгаад болиод удалгүй гэртээ буцаад ортол Г манай гэрт унтчихсан байсан. Намайг ороход Г хүнтэй утсаар ярьж байгаад за за би явлаа гээд гараад явсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй. ...” гэсэн мэдүүлэг / 1 хх 129-130 х/,

 

            3.2.Шүүгдэгч У.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зарж борлуулаагүй, харин өгсөн нь үнэн. Өөр хэлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

3.3. У.Сд хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 хх 236 х/

3.4. А.Гт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 хх 237 х/

3.5. Д.Гт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 хх 238 х/

3.6. А.Гийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /1 хх 101 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Дөрөв:Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

            4.1. А.Г нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 20-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34б  байранд оршин суух У.Сгаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж 0.6 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг авч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 364 дүгээр байр хүртэл худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            - Шүүгдэгч А.Гийн “… Манай найз Д.Г нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19-20 цагийн үед гэрт ирээд орцны үүдэнд уулзсан. ... Тэндээсээ Г нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байснаа хоёулаа 1 дүгээр хороололд очиж хүнээс юм авъя гээд 34 дүгээр байрны гадаа очсон. Замдаа Г тэр эмэгтэйд ах нь одоо мөнгө аваад очиж байна шүү гээд яриад байсан. Ингээд 34 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд очоод надаас авсан мөнгөө Г авч машинаас буугаад 20 орчим минут болоод буцаж гарч ирэхдээ 1 жижиг ууттай цагаан өнгөтэй, мөс надад өгсөн. ... би машинтайгаа тэндээс хөдлөөд найз Птэй утсаар яриад гэртээ ганцаараа байна гэхээр нь уулзахаар болсон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ар талын байрны гадаа очоод Птэй уулзах гэж байтал араас цагдаа нар гарч ирээд бариад авсан. …” гэсэн мэдүүлэг /1 хх 115-116, 242 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

           

            - Шүүгдэгч Д.Гийн “…2017 оны 07 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед миний найз А.Г над руу залгаад мөс олдох уу, байвал өгөөч, эсвэл олоод өгөөч гээд ... би С рүү яриад юм байна уу гэхэд байгаа мөнгө аваад ганцаараа манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Гоос 350,000 төгрөгийг нь аваад ... ууттай мөсөө авч гараад Гт өгөөд явуулсан. ... гэсэн мэдүүлэг /1 хх 123-124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           - А.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгийн жижиг гялгар уутанд хийсэн “мөс” мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл .... илрэв./1 хх 4-7 х/,

 

4.2. А.Г нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхии “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг иргэн М.Пд худалдаалах зорилгогүйгээр өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            - Шүүгдэгч А.Гийн... Би хэрэглэсэн юмныхаа үлдэгдлийг Пг сонирхож үзэхүү гээд гэрийнх нь ойролцоо очоод өгсөн. П нь намайг янз бүрийн юм хэрэглэж үзэх юм бол найздаа сонирхуулаарай гээд өмнө нь хэлж байсан болохоор нь би Пд үлдэгдлээ өгсөн. /1 хх 115-116, 242 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            - Гэрч М.Пгийн “...Би мансууруулах бодис гэж юу болох, хэрхэн хэрэглэдэг талаар А.Гоос мэдэж авсан. Тэгээд цагдаад баригддаг өдрөө хэрэглэж үзмээр санагдаад сонирхолдоо автан Гоос мансууруулах бодис байвал олж өгөөч гэж гуйж аваад хэрхэн яаж хэрэглэдэг талаар заалгаад цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байдаг эмийн сангаас шилтэй тарианы ус аваад доторхи усыг нь асгаад Гоос авсан бага хэмжээний мансууруулах бодисоо хийгээд доороос нь асаагуураар халаагаад гарах утааг нь сорж хэрэглэсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 57-58 х/,

 

            - Шинжээчийн 7464 дугаар дүгнэлт:

            1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г 2017 оны 07 дугаар сарын 31/ гэж хаягласан, М.П ... гэж хаягласан , “А.Г” ... гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

            2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г 2017 оны 07 дугаар сарын 31 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphеtamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. ..., “А.Г” гэж хаягласан шээс, М.П гэж хаягласан  шээс тус бүрт метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1 хх 78 х/,

 

            4.3. Д.Г нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 34б дүгээр байрны 1 дүгээр  орцонд оршин суух У.Сгаас авсан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - Шүүгдэгч Д.Гийн “… Сгийн гэр рүү ороход удалгүй юм олоод ирье гэж гараад би гэрт нь ганцаараа үлдсэн. Шөнө С орж ирээд 0,1-0,2 грамм орчим маш бага мөс өгөхөөр нь би гэртээ харилаа гээд тэднийхээс гараад орцон дотор баригдсан. ... гэсэн мэдүүлэг /1 хх 123-124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            - Гэрч Л.Гантөмөрийн “... 02 цагийн орчимд Д.Г ах над руу залгаад Сгийн гэрт байна. Сд мөнгөө өгөөд юм захичихсан, чамд хэдэн төгрөг байна, С юмтай ирвэл чи авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд Д.Г ахаар Сгийн гэрийг заалгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ар талын 34 дүгээр байр 1 дүгээр орцны 6 давхарт Г ахтай утсаар яриад ирчихлээ гэж хэлэхэд бууж ирээд 200,000 төгрөг аваад С юмаа аваад удахгүй ирнэ, ирэхээр нь би чам руу яръя гэж хэлээд дээшээ явсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 224-225 х/

            - Д.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл ... илрэв. ....” /1 хх 11-14 х/

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

            - Шинжээчийн 7464 дугаар дүгнэлт:

            1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г 2017 оны 07 дугаар сарын 31/ гэж хаягласан, ..., “А.Г” гэж хаягласан шээс ... гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

            2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г 2017 оны 07 дугаар сарын 31 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/  илэрч байна. ..., “А.Г” гэж хаягласан шээс, ... метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphamine/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1 хх 78 х/,

 

 4.4.У.С нь Сонгинорхайрхан дүүргийн 17 дугаар хороо ... тоотод  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 2 тусдаа ууттай нийт 0.9 грамм, 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,  2017 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 22-23 цагийн орчимд Д.Гт 350,000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            - Шүүгдэгч А.Гийн “…А.Г нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байснаа хоёулаа 1 дүгээр хороололд очиж хүнээс юм авъя гээд 34 дүгээр байрны гадаа очсон. Замдаа Г тэр эмэгтэйд ах нь одоо мөнгө аваад очиж байна шүү гээд яриад байсан. Ингээд 34 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд очоод надаас авсан мөнгөө Г авч машинаас буугаад 20 орчим минут болоод буцаж гарч ирэхдээ 1 жижиг ууттай цагаан өнгөтэй, мөс надад өгсөн. …” гэсэн мэдүүлэг /1 хх 115-116, 242 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

           

            - Шүүгдэгч Д.Гийн “…2017 оны 07 дугаар сарын 31-ний орой ... Өмнөх өдрийн 16 цагийн үед С над руу залгаад чамд мөнгө байна уу, надад жоохон юм байна гэхээр нь надад 50.000 төгрөг байна гээд би Сд мөнгөө өгөөд маш бага хэмжээний мөс авсан. ... Г намайг мөс олоод өг гээд амар заяа үзүүлэхгүй, үхэх гэж байгаа юм шиг гуйгаад, дуугүй болохгүй байхаар нь би С рүү яриад юм байна уу гэхэд байгаа мөнгө аваад ганцаараа манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Гоос 350.000 төгрөгийг нь аваад Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн ар талын ... дэх хаалга буюу ... тоотод Сгийн гэрт орсон. Би 350.000 төгрөг Сд өгөөд мөс аваад гарахад арай 1 грамм хүрэхгүй болохоор нь энэ чинь арай жоохон юм биш үү, чи нэмээд өгчих гэхэд чи байж байгаад ав, одоо энэнээс өөр алга гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг /1 хх 123-124 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            - Гэрч Л.Гантөмөрийн “... маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр надад жаахан мөнгө байна олбол хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд 02 цагийн орчимд Д.Г ах над руу залгаад Сгийн гэрт байна. Сд мөнгөө өгөөд юм захичихсан, чамд хэдэн төгрөг байна, С юмтай ирвэл чи авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд Д.Г ахаар Сгийн гэрийг заалгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ар талын ... давхарт Г ахтай утсаар яриад ирчихлээ гэж хэлэхэд бууж ирээд 200.000 төгрөг аваад С юмаа аваад удахгүй ирнэ, ирэхээр нь би чам руу яръя гэж хэлээд дээшээ явсан. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 224-225 х/,

 

            - А.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгийн жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл .... илрэв./1 хх 4-7 х/,

 

            - Д.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... жижиг гялгар уутанд хийсэн мөс мэт талстлаг өнгийн тунгалаг зүйл ... илрэв. ....” /1 хх 11-14 х/

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       - Шинжээчийн 7464 дугаар дүгнэлт:

            1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г 2017 оны 07 дугаар сарын 31/ гэж хаягласан, М.П ... гэж хаягласан , “А.Г” ... гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

            2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Г 2017 оны 07 дугаар сарын 31 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/  илэрч байна. ..., “А.Г” гэж хаягласан шээс, М.П гэж хаягласан  шээс тус бүрт метамфетамин /methamphamine/ илэрч байна.

            3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1 хх 78 х/,

 

            - У.Сгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 48-53 х/ гэсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

           

Шүүгдэгч А.Г, Д.Г нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон байдаг.

“Сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэхээр зааж өгсөн.

 Метамфетамин /methamphetamine/ буюу “Мөс” нь дээрх конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан бөгөөд чанар байдлын хувьд 90-98%-ын өндөр цэвэршилттэй, хайлах температур нь өндөр, сэтгэцэд нөлөөлөх чадал нь маш хүчтэй бодис бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж айдас түгшүүрт автах, булчин шөрмөс хөших, биеийн халуун нэмэгдэх, ам хатах зэргээр олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, худалдахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг Монгол Улсын Эрүүгийн хуулиар Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт оруулж хуульчилан заасан.

 

Иймээс энэ төрлийн бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох /өрөнд өгөх г.м/ зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг “худалдсан” гэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гардуулах, мэдэлд шилжүүлэх, өглөг болгох зэргээр хариу төлбөргүй бусдад шилжүүлэхийг “бусдад өгсөн” гэж ойлгох бөгөөд дээрх ойлголтуудад хамаарах үйлдлүүд хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, А.Г, Д.Г нарын хувьд дээрх бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар бусдад шилжүүлсэн, хариу төлбөр авсан гэх үйлдлүүд тогтоогдоогүй, харин У.Сгийн хувьд бусдад бэлэн мөнгөөр зарсан болох нь тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газраас А.Гийг Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилггогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, Д.Гийг  Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, У.Сг Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэж мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч А.Г-г  “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн,

Д.Г-г “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

У.Сг “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Өмгөөлөгч нарын гаргасан саналын талаарх шүүхийн дүгнэлт:

Өмгөөлөгч Л.Цэндоо: У.С нь эрүүл мэндийн хувьд өндгөвчний үрэвсэлтэй, эмчилгээ хийлгэж байгаа, гэм буруугаа хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн,

Өмгөөлөгч Н.Намжилцогт: А.Г Мансууруулах бодисын хамааралгүй болох нь шинжилгээгээр тогтоогдсон, буруу ойлгож хэрэглэж байсан, гэм буруугаа хүлээж байгаа, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн,

Өмгөөлөгч А.Ганбат, Г.Сүхээ нар: Д.Г нь бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь одоо жирэмсэн, энэ хүнээс өөр орлого олдог хүн гэр бүлд нь байхгүй, засрах боломжтой тул нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргасан:

Өмгөөлөгч нарын дээр дурьдсан нөхцлүүдийн аль нь ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй, А.Г нь уг гэмт хэргийг өөрөө хүсэж, зориуд санаатай үйлдсэн тул өмгөөлөгч Н.Намжилцогтын “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх дүгнэлт нь үндэслэлгүй, Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хохирол шаардахгүй, хуульд заасан үйлдэл хийснээр төгссөнд тооцогддог, уг гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их тул олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамааруулсан, шүүгдэгч Д.Г, У.С нар хувийн байдлын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байгаа, А.Г нь уг сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэхийн зэрэгцээ бусдад хэрэглүүлсэн нөхцөл байдлууд тогтоогдсон зэргийг харгалзан өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Өмгөөлөгч Л.Цэндоо: У.С нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хар тамхины хэргээр 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлээр хорих ял шийтгүүлсэн бөгөөд уг шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан байгаа тул уг асуудлыг шийдвэрлэтэл шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь өмгөөлөгчийн гаргасан дээрх санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлд заасан хэргийг түдгэлзүүлэх, 34.16 дугаар зүйлд заасан хэргийг хойшлуулах, 34.17 дугаар зүйлд заасан хэргийг түдгэлзүүлэх, 34.18 дугаар зүйлд заасан хэргийг тусгаарлаж хэлэлцэх үндэслэлүүдэд хамаарахгүй, тус гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэсэн зэргийг харгалзан энэ гэмт хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж шүүх үзсэн болно.

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            А.Г, Д.Г, У.С нарын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч А.Г, Д.Г, У.С нарын үйлдэлд ял хөнгөрүүлэх, хүндрүүлэхээр хуульд заасан нөхцөл байдлууд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй, Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их, шүүгдэгч Д.Г нь хувийн байдлын хувьд урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж ял эдэлж байсан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан А.Гт 2 жилийн, Д.Гт 2 жил 3 сарын, У.Сд 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, тэдгээрийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

            Цагдан хоригдсон хугацааны талаар:

            Шүүгдэгч У.Сг энэ хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ түүнд аваагүй, харин 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул 10.25-11.27-ны өдөр хүртэл нийт 33 хоног цагдан хоригдсон,

            А.Гийг 1 дүгээр хавтаст хэргийн 92, 93 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар Цагдан хорих 461 дүгээр ангид 2017 оны 07 сарын 31-ний өдрийн  03 цаг 30 минутанд хүлээлгэн өгсөн, мөн хавтаст хэргийн 99 дүгээр хуудсан дахь Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдэж, холбогдох хүмүүс гарын үсэг зурсан зэргээс үзэхэд А.Г нь 01 хоног цагдан хоригдсон,

            Д.Гийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоол 07 сарын 31-ний өдөр үйлдэгдсэн /хх 94, 95 х/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж /1 хх 98, 203/, 08 сарын 01-ний өдөр гарсан, 09 сарын 28-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамж /1 хх 233 х/ гарсан тул 07.31-09.28-ний өдөр хүртэл 58 хоног цагдан хоригдсон,

            Иймд шүүгдэгч нарын цагдан хоригдсон дээрх хоногуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.

                        Бусад асуудлын талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.5 см х 2.5 см хэмжээтэй 4 талыг хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.4 грамм “Мөс” гэх нэршилтэй  сэтгэцэд нөлөөлөх бодис, 14 см урттай, холбосон шилэн гаанс, хуванцар соруул, 2.5 см х 2 см хэмжээтэй амсарыг нь хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.2 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан баримтуудаар тогтоогдсон, А.Гт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, А.Г, Д.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, У.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.О овогт Аийн Г-г  “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн,

Х овогт Дгийн Г-г “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

Г овогт Уын Сг “Мөс” гэх нэршилтэй Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм бутуутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Гийг 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Сг 03 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Г, Д.Г, У.С нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуваарилагдах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А.Гийн цагдан хоригдсон 1 хоног, Д.Гийн цагдан хоригдсон 58 хоног, У.Сгийн цагдан хоригдсон 33 хоногуудыг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. А.Гт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, Д.Г, А.Г нарт урьд авсан Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, У.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.5 см х 2.5 см хэмжээтэй 4 талыг хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.4 грамм “Мөс” гэх  нэршилтэй  сэтгэцэд  нөлөөт бодис, 14 см урттай, холбосон шилэн гаанс, хуванцар соруул, 2.5 см х 2 см хэмжээтэй амсарыг нь хайлуулж наалдуулсан гялгар ууттай 0.2 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Г, Д.Г, У.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ