| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/03773/И |
| Дугаар | 102/ШШ2024/03919 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/03919
| 20200 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ20200/03919 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: АА
Хариуцагч: ОО
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Т.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир хэргийг эзгүйд нь хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Д.О холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Т.А миний бие 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 000в байрны 00 тоот хаягт байрлах 005 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг нэг сарын 800,000 төгрөгөөр хөлслүүлэхээр М.Б орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.
Гэтэл хөлслөгч М.Б сүүлийн 3 сарын буюу 2023 оны 00 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй. Түрээсийн төлбөрөө төлөхийг шаардахад төлнө гэж хэлж хойшлуулсаар ирсэн бөгөөд бүр сүүлдээ арга буюу М.Б уулзахаар түрээсийн байран дээр очиход О гэх өөр хүнд давхар түрээслүүлсэн байсан.
Тиймээс тухайн орон сууцанд амьдарч байгаа Д.О гэх хүнд би байранд өөрөө амьдрах хүсэлтэй байгаа хэлж байрыг суллаж өгөх шаардлага тавьсан боловч тэрээр “...М.Б байрны түрээсийн мөнгө бөөнөөр төлсөн, гарах хугацаа болоогүй” гэх зэргээр орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа болно.
Иймд Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 000в байрны 00 тоот хаягт байрлах орон сууцнаас Д.О болон түүний гэр бүл, эд хөрөнгийн хамт албадан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Д.О миний бие тус шүүхэд хянагдаж буй Т.Аийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Д.О миний бие болон манай нөхөр болох Э.Б бид 2020 оны 6 дугаар сард “Бридж рийл стэйт” ХХК-д 00,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн хүүнд нь Баянгол дүүрэг, 00 хороололд байх 000в байрны 00 тоот 2 өрөө орон сууцанд суухаар тохиролцож зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.
2020 оны 6 дугаар сард 12,000,000 төгрөгийг Хаан банкны 5 тоот М.Бгийн дансанд шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг шинэчлэн хийж тухайн өдрөө үлдэгдэл 5,000,000 төгрөгийг дээрх М.Бгийн данс руу шилжүүлсэн.
“Бридж рийл стэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох М.Б бидэнд анх тайлбарлахдаа уг байрны эзэн болох Т.А урт хугацаагаар гадаад явсан ба бид нар орон сууцыг нь хөлслөх гэрээ хийсэн, бусдад хөлслүүлэх эрхтэй, та нараас 00,000,000 төгрөг зээлж зээлийн гэрээ болон хөлслөх гэрээ албан ёсоор хийхэд санаа зовох зүйлгүй” гэж хэлсэн. Бид хэлсэн ёсоор гэрээнд заасан үүргээ бүгдийг биелүүлсэн ба бидний орон сууц хөлслөх гэрээг жил болгон сунгаж жилд 5,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлж байхаар тохиролцсон юм. Сүүлийн төлбөрийг бид 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг хийж 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэрээгээ сунгасан. Би М.Бгийн дансанд 27,000,000 төгрөгийн төлбөр хийсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх3/, 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ” /хх00-8/, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10800 тоот итгэмжлэл /хх9/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх0000/.
00. Хариуцагч Д.О шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 00/, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” /хх18, 19/, “Бридж реал стэйт” ХХК болон Э.Батжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ /хх20-22/, бэлэн мөнгөний болон шилжүүлгийн баримтууд /хх25/, итгэмжлэл /хх005/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Д.О холбогдуулж Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 000/в дүгээр байрны 00 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,
хариуцагч М.Бд холбогдуулж 2023 оны 00 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 сарын түрээсийн төлбөр 2,0000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.
2. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч М.Бд холбогдох өөрийн шаардлагыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 2,0000,000 төгрөг, зуучлалын хөлс 1,900,000 төгрөг, барьцаа мөнгө 500,000 төгрөг, нийт 00,800,000 төгрөгөөр ихэсгэсэн.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч М.Бд холбогдох Т.Аийн нэхэмжлэлээс хариуцагч Д.О холбогдох “...үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай шаардлагыг тусгаарласан.
Хоёр.
1. Эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 000/в дүгээр байрны 00 тоот хаягт байршилтай, 005м2 талбайтай 2 өрөө орон сууц нь иргэн А.Сайнжаргалын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10800 тоотод бүртгэлтэй итгэмжлэлээр нэхэмжлэгч Т.Ат “…бусдад түрээслүүлэх” эрхийг олгосон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
2. Хариуцагч Д.О холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “…Д.О нь ямар нэг түрээсийн гэрээгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна” гэж тайлбарласан.
3. Хариуцагч Д.О нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа “…М.Б гэж хүнээр дамжуулан орон сууцыг түрээслэн авсан, …М.Бд төлбөрийг төлсөн учир байрыг чөлөөлөх боломжгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Гурав.
1. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.00 дэх хэсгүүдэд заасан.
2. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.
3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.А болон хариуцагч Д.О нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч Д.О үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшигч, өмлөгчийн зөвшөөрлийн дагуу ашиглаж байгаа нь тогтоогдоогүй.
00. Иймд хариуцагч Д.Огийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ.
Дөрөв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Огийн хууль бус эзэмшлээс эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 000/в дүгээр байрны 00 тоот хаягт байршилтай, 005м2 талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 100 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
00. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.00, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 100 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ