Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/03947

 

 

 

 

 

20200 оны 08 сарын 13 өдөр

    Дугаар 102/ШШ20200/039007

Улаанбаатар хот

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ОО

 

Хариуцагч: НН

 

Хариуцагч: ГГ

 

Нэхэмжлэлийн шаардлага: хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0012 дугаарт бүртгэгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э

Хариуцагч НН өмгөөлөгч Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

/Хариуцагч ГГд хурлын тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч НН, ГГ нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Миний бие ЭЭ төрсөн ганц охин нь юм. Намайг 6 саргай байхад хойд ээж болох ННтэй манай аав хамтран амьдарч эхэлсэн юм. Ингээд 2005 оноос хойш 3, 00 дүгээр хороолол, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод би охин н хойд эх НН хамт амьдарч байтал  хойд ээж НН нь салаад явсан, 20100 оноос хойш бид тусдаа амьдарч байна.

2020 оноос аавын бие муудаж эхэлсэн бөгөөд Турк улс руу эмчилгээ хийлгэхээр болж Турк улсыг зорьсон боловч эмчилгээ авалгүй 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Турк улсын эрүүл мэндийн яам Анталяа хотын судалгаа, сургалтын эмнэлэгт миний асрамжид байж байгаад нас барсан юм.

Аавыг өнгөрөхөөс сүүлийн 2, 3 жил НН нь аавын хажууд байгаагүй бөгөөд дээрх байранд би охин, хүү, зээтэйгээ амьдарч тог цахилгаан ус дулааны мөнгийг төлөн өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр НН нь гэнэт над руу утсаар залгаж энэ миний байр болсон хурдан байрыг суллаж өг гэж утсаар ярихад тус байр нь НН өмчлөлд шилжсэнийг би мэдсэн. Ингээд гайхаад тус орон сууцыг шалгахад НН нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн тойргийн нотариатч ГГгийн үйлдлээр дээрх орон сууцанд өвлөх эрхийн 0012 дугаартай гэрчилгээ нээлгэсэн байсан.

ОО миний бие Иргэний хуулийн 000 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны өвлөгч байхад нотариатч ГГ нь хууль ёсны өвлөгч байхгүй гэж үзэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн 0012 дугаартай гэрчилгээ нээсэн байх ба үүний дагуу НН нь улсын бүртгэлийн газарт хандаж тус орон сууцыг өөрийн нэр дээр өмчилж авсан байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1/ ЭЭ хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 00 дугаар байр, 00 тоотод 000м2 орон сууцнаас өөрт оногдох хувь буюу 86,760,000 төгрөгийг гаргуулах;

2/ Нотариатч ГГгийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0012 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөлийн талаар маргахгүй, зөвхөн уг хөрөнгөөс ногдох хэсгээ мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

2. Хариуцагч НН шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие НН нь иргэн ЭЭтай 0089 онд танилцаад миний эцэг Нацагдоржийн гэрт бид хамт амьдарч эхэлсэн ба нийт 25 гаруй жил албан ёсны баталгаатай гэр бүл болон амьдарсан юм. Энэ хугацаанд нөхөр ЭЭад ажиллаж байсан байгууллагаас албаны Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байр, 00 тоотод байршилтай, 000м2 орон сууцыг бидэнд өгсөн тул бид 2 манай аавынхаас тусдаа гарч уг байранд амьдрах болсон.

Улмаар дээрх байр нь 20000 оны 5 дугаар сарын 200-ний өдрийн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 10 дугаар тогтоолоор хувьчлагдаж нөхөр бид хоёрын дээр бүртгэгдэн бидний хууль ёсны өмч болсон. Бидний гэрлэлтийг улсын бүртгэлд бүртгэж, 0 тоот гэрчилгээгээр баталгаажуулсан. Иймд НН миний бие нь ЭЭ хууль ёсны гэр бүл буюу эхнэр нь бөгөөд уг орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

Нөхөр маань байгууллагынхаа шийдвэрээр Замын-Үүдэд шилжин томилогдож ажиллаж байхдаа нэг эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас миний бие сэтгэл санааны гүн хямралд орж өвдсөн тул өөрийн хүүхдийн асаргаанд очсон. Энэ хойгуур нөхөр тэтгэвэрт гарч тэтгэмжийн мөнгөөрөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2 өрөө байр худалдаж аваад тухайн эмэгтэйтэйгээ хамтран амьдарснаас бус би салж явсан юм огт байхгүй.

Миний нөхөр ЭЭ нь Турк улсад эмчилгээ хийлгэхээр яваад 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нас барсан, ер нь нэхэмжлэгч ОО өөрөө Турк улсад нөхрийн хамт амьдардаг байсан бөгөөд тэрээр аавыгаа асрамждаа байлгах хугацаа ч болоогүй, миний нөхөр очингуутаа эмнэлэгт хэвтээд 5 хоносны дараа өнгөрсөн.

Нэхэмжлэгч ОО нь нэхэмжлэлийн шаардлагадаа ЭЭ хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, өөрт оногдох хувийг гаргуулахыг хүссэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

1/ Нэхэмжлэгч ОО нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д нас барсан өдрөөс өв нээгдэх үе эхэлнэ, 008 дугаар зүйлийн 008.2-д “...өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор”, Нотариатын тухай хуулийн 003 дугаар зүйлийн 003.2.5-д зааснаар бичгээр хүсэлт гаргаагүй, талийгаачийг хэзээ нас барсан он, сар, өдрийг сайн мэдэж байсан бөгөөд хуульд заасны дагуу миний нөхрийг нас барснаас хойш 1 жилийн хугацаандаа өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй. Иргэний хуулийн 008 дугаар зүйлийн 008.3-т зааснаар хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй нь өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэл болохоор байна.

2/ Нэхэмжлэгч хүсэлтээ хуульд зааснаар гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

3/ ОО нь насанд хүртлээ өвөө эмээгийнхээ асрамжид амьдарсан, гэрлэснийхээ дараа болон талийгаачийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй, одоо ч гэсэн тухайн байранд амьдардаггүй өөрийн нөхрийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хүннү моллын хажууд байранд амьдардаг. Тэгээд ч нэхэмжлэгч нь Турк улсад байнга шахуу амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

00/ Миний бие Иргэний хуулийн 008 дугаар зүйлийн 008.1-т заасны дагуу нөхөртэйгөө хамгийн сүүлд хамт амьдарч байсан. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу хууль ёсны өвлөгч тул хуульд заасны дагуу 1 жилийн хугацаа өнгөрмөгц баримтаа бүрдүүлээд өвлөх эрхээ нээлгүүлж, байрны өмчлөлөө өөрийн нэр дээр шилжүүлж авсан минь хууль зөрчөөгүй гэж бодож байна.

5/ Нөхөр бид хоёр 25 жил амьдарсан, хууль ёсны баталгаатай гэр бүл, уг орон сууц бол зөвхөн бид хоёрын өмч, манай ам бүлд өөр хүн байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ГГ хариу тайлбар гаргаагүй.

 

00. Нэхэмжлэгч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх5/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх6/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх7/, Төрийн банкны төлбөрийн баримт /хх9-22/, нас барсны бүртгэл /хх23/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх200/, Тээвэрлэх зөвшөөрөл, орчуулгын хамт /хх25-28/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2/6910 тоот албан бичиг /хх500/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх161-181/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх222-230/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/9175 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх75-92/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж ажиллуулсан /хх1100-138/, үзлэгийн тэмдэглэл /хх0000-200/.

 

6. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх38/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх39/, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх000/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх001/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх002/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх0000/, итгэмжлэл /хх00, 55, 232/, Өвийн бүртгэлийн хуудас /хх93/, Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх900/, Өв хүлээн авах хүсэлт /хх95/, Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт /хх00/, орон сууц хувьчилсан гэрчилгээ /хх98/, Монголын Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа /хх100/, ХУР системээс авсан хөрөнгийн лавлагаа /хх101/, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх103-1000/.

 

7. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хил хамгаалах Ерөнхий газрын 20200 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2-006/29800 тоот албан бичиг /хх201/, Хил хамгаалах Ерөнхий газрын 20200 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2-36/3713 тоот албан бичиг /хх211/, Хил хамгаалах Ерөнхий газрын 20200 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2-006/00299 тоот албан бичиг /хх237/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

1. ЭЭ болон НН нар гэр бүл болсныг 0090 оны 3 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгожээ /хх38/.

 

2. Нэхэмжлэгч ОО нь 0077 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ЭЭ төрсөн охин байна. 

 

3. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЭЭ нь өвчний улмаас нас баржээ /хх23/.

 

Хоёр.

 

1. 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч ОО нь хариуцагч ННт холбогдуулж ЭЭ хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 000м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хувьд 86,760,000 төгрөг гаргуулах,

хариуцагч ГГд холбогдуулж нотариатч ГГгийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0012 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. 

 

2. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...өөрийн эцэг болон ЭЭтай нас барах хүртэл нь хамт амьдарч байсан, гэтэл нотариатч нь миний энэ байдлыг шалгаж үзэлгүй шууд өвлөх эрхийн гэрчилгээг хариуцагчид олгосон нь хуульд нийцэхгүй, ...хууль ёсны өвлөгч учир орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулнагэсэн агуулгаар  тайлбарласан. Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий байрны өмчлөлийн талаар маргаагүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь учир ногдох хэсгийг өгөх боломжгүй, ...нэхэмжлэгч нь талийгаачтай хамт амьдарч байгаагүй, ...өвөөс татгалзсангэж тайлбарлаж байна. 

 

00. Нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл зориг нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах ба “…хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох” хэсэг нь шаардлагын үндэслэл байна. 

 

Гурав. Нотариатын үйлдэл:

 

1. Нотариатч нь үйлдэл хийхдээ буюу өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 003 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын болон Иргэний хуулийн холбогдох заалтуудыг мөрдөх үүрэгтэй. Харин ямар тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзахыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд жагсаан бичжээ. 

 

2. Эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 000м2 талбайтай, 3  өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь талийгаач ЭЭ болон хариуцагч НН нарын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 0012 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ННийг бүртгэсэн байна. 

 

3. Тодруулбал, ЭЭ нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нас барсан  ба үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаачид ногдох хэсгийг түүний эхнэр НН 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0061 тоот өв хүлээн авах хүсэлтийг үндэслэн  2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 0012 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр түүнд өвлүүлжээ.

 

00. 0012 тоот өвлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа хариуцагч ГГ нь “...гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа”, Хур системээс авсан хөрөнгийн лавлагаа, Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Оршин суугаа газрын тодорхойлолт зэргийг үндэслэсэн. 

5. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0012 тоот өвлөх эрхийн гэрчилгээний “Бусад өвлөгчдийн мэдээлэл” гэсэн хэсэгт “Татгалзсан болно” гэжээ. Гэтэл Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Оршин суугаа газрын тодорхойлолтод “...өвлүүлэгчийг нас барах хүртэл амьдарч байсан өвлөгч: эхнэр НН, ...охин: ОО” гэж тусгасан байна. 

 

6. Нотариатын тухай хуулийн 003 дугаар зүйлийн 003.1-д “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно”, 003.2-т “Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ:”, 003.2.1.-т “өвлөгч болохыг нотлох баримт бичиг”, 003.2.5.-д “өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт”, 003.3.-т “Өвлөгч нь Иргэний хуулийн 008.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасан байна.

 

7. Харин Иргэний хуулийн 008 дугаар зүйлийн 008.5-д “Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.6-д “Хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчдийн зарим нь өөрт оногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно” гэж тус тус заажээ.

 

8. Дээр дурдсанчлан Нотариатын тухай хуулийн 003 дугаар зүйлийн 003.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо тодорхой баримт бичгийг үндэслэх бөгөөд үүнд нь хууль ёсны өвлөгч өвөөс татгалзсан болохыг нотлох баримт бичиг хамаарч байна.

 

9. Хариуцагч буюу нотариатч ГГ нь ННт өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч ООы байр суурийг тодруулалгүй ННт өвлөх эрхийн гэрчилгээг олгосон явдал нь хууль зөрчсөн байх тул Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч ГГгийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0012 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцох нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нийцнэ.

 

Дөрөв.

 

1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэхийг мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д заасан байна.

 

2. Эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 000м2 талбайтай, 3  өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу талийгаач ЭЭад ногдох хэсэг нь зохигчийн маргааны зүйл буюу өвлөгдөх хөрөнгө байна.

 

3. Иргэний хуулийн 000 дугаар зүйлд зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжийн өв залгамжлагчид юм. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ОО болон хариуцагч НН нарыг нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгч гэж үзэх ба тэд Иргэний хуулийн 000 дугаар зүйлийн 000.1-д зааснаар талийгаач ЭЭ өвлөгдвөл зохих хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй. 

 

00. Харин Иргэний хуулийн 008 дугаар зүйлийн 008.1, 008.2, 008.3-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үздэг бол бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үздэг. Гэхдээ дээрх хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх болно.

 

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хүлээнэ. Харин дээрх үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхэд хүсэлт гаргах замаар олж авах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг. 

 

6. Нэхэмжлэгч ОО нь өөрийн төрсөн эцэг буюу талийгаач ЭЭтай хамт амьдарч байсан, өвөөс татгалзаагүй гэх нөхцөл байдлаа тодруулах үүднээс хэрэгт 2016-20200 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах орон сууцны ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн охин У.Золзаяа нараас төлсөн баримтууд, өрхийн бүртгэл, талийгаач ЭЭ шарилыг Турк улсаас Монгол улс руу тээвэрлэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

 

7. Дээрх бичгийн баримтуудыг маргаан бүхий 00 дугаар байрны 00 тоот хаяг дахь өрхийн бүртгэлд талийгаач ЭЭ, хариуцагч НН, нэхэмжлэгч ОО, ООы охин У.Золзаяа, У.Мэндбаяр нар бүртгэлтэй байдал,

20200 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу 00-00 тоот хаягт үзлэг хийсэн /орон сууцны бодит эзэмшил хэн дээр байгааг тодруулах зорилгоор/ тэмдэглэл, фото зургууд,

гэрч У.З “...ээж ОО нь өвөөтэй 20100 оноос уг байранд амьдарч эхэлсэн, ...Наранцэцэг 20100 оноос хойш тухайн байранд өвөөтэй хамт амьдраагүй” гэсэн мэдүүлэгтэй харьцуулан судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна /хх9-22, 200, 25-28, 161-181, 0000-200, 222-230/. Үүнд:

 

1/ Хариуцагч НН нь ЭЭтай гэрлэлтийн бүртгэлээ шүүхийн журмаар цуцлуулаагүй боловч тэд 20100 оноос тусдаа амьдарсан. Нэхэмжлэгч ОО нь өвлүүлэгч ЭЭтай нас барах хүртэл нь хамт амьдарч байсан, өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авах тухайгаа холбогдох этгээдэд мэдэгдээгүй буюу өвийг хуульд заасны дагуу хүлээн авсан. Нэхэмжлэгч ОО Турк улс руу орж гардаг байсныг шууд утгаар нь “…хамт амьдардаггүй байсан” гэж дүгнэх нь өрөөсгөл болно.

2/ Хариуцагч буюу нотариатч ГГ нь ННт өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч ООы байр суурийг тодруулаагүй үйлдлийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзсэн.  

3/ Хариуцагч НН нь Иргэний хуулийн 008 дугаар зүйлийн 008.2-т заасан хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, мөн нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 008 дугаар зүйлийн 008.3-т зааснаар хариуцагч ННийг орон сууцнаас талийгаачид ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

00/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдон ажилласан шинжээч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 173,000,000 төгрөгөөр тогтоосон. Иймд нэхэмжлэгч ОО нь талийгаач ЭЭад ногдох хэсэг болох 86,760,000 төгрөгийг хариуцагчаас бүхэлд нь шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 000 дугаар зүйлийн 000.1.1, 008 дугаар зүйлийн 008.2, 008.3, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.

 

8. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч ОО нь Иргэний хуулийн 000 дугаар зүйлийн 000.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч мөн байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас “...хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох” тухай хэсгийг шаардлагын үндэслэл, тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Тав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1000,0000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1000,0000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч ГГгийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцсугай. 

 

2. Иргэний хуулийн дугаар зүйлийн 532.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ННээс  86,760,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ООд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1000,0000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1000,0000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

00. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 100 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.00, 100.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 100 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ