Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/04567

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

       Дугаар 102/ШШ2024/04567

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “” ХХК, Э.Г “К” ХХК-иуд нь нэхэмжлэлийн шаардлага болох 672,672,710 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-нд 20,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-нд 20,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-нд 38,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-нд 38,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-нд 278,336,355 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-нд 278,336,355 төгрөгөөр нэхэмжлэгч “Х” ХК-д төлж барагдуулахаар,

заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд эрхийн улсын 0 талбайтай контор, ногооны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

эрхийн улсын 0 талбайтай зоорийн зориулалттай газар эзэмших эрх,

эрхийн улсын 0 талбайтай зоорийн зориулалттай газар эзэмших эрхүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 3,591,514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 1,795,757 төгрөг, хариуцагч нараас 1,795,757 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ