| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05189/И |
| Дугаар | 102/ШШ2024/03987 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/03987
| 2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2024/03987 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * банк ХК-ийн нэхэмжилсэн 3,058,181.47 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 254,899 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 254,850 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 255,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 255,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,738,450 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,880.9 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-оос 31,940.45 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 31,940.45 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН