| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05293/И |
| Дугаар | 102/ШШ2024/03991 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/03991
| 2024 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/03991 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжилсэн 8,699,911.85 төгрөгийг хариуцагч * бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн, сар бүрийн 10-ны өдөр 1,449,986 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,149 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-аас 77,074.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 77,074.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН