Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 555

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-

Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Ц  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын

газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц т холбогдох

201726020702 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар

хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,

оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 420 дугаар

таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар

зүйлийн 123.2, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт тус тус зааснаар 300,000

төгрөгөөр торгох, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны

өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар

зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын

хугацаагаар хорих, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 02-ны

өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар

зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01

сар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны

өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус

шийтгүүлсэн, Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц  нь 2017 оны 3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны

гадаа ил байсан иргэн Д.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 97-56 УБК улсын дугаартай

Тоёота ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,

хууль бусаар хулгайлан авч 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг

холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох

баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц  мэдүүлэхдээ: “2017 оны 3

дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 хороо 16 дугаар

байрны гадна байсан ногоон өнгийн 97-56 УБК улсын дугаартай ланд крузер 80

маркийн машиныг түлхүүр тааруулж хулгайлсан. Сансарт цагдаа зогсоогоод

согтуу байна гээд машиныг журамлуулсан. Маргааш нь журмын хашааны 60,000

төгрөг, хохирогчийн машинаа хайсаны зардал 80,000 төгрөг тус тус нэхсэн тул

140,000 төгрөгийг өгч хохирогчтой эвлэрсэн” гэв.

Хохирогч Д.Дамдинсүрэн мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 3 дугаар сарын 10-

ны өдөр 12:00 цагийн үед би өөрийн эзэмшлийн 9756 УБК улсын дугаартай Ланд

Крузер 80 маркийн машиныг Баянгол дүүргийн 14-р хороо 16-р байрны гадна

зогсоол дээр тавьсан. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 03:30 цагийн

үед надруу Баянзүрх дүүргийн замын цагдаагаас яриад таны машиныг хэн унаж

яваа юм гэж асуусан. Тэр үед би өөрийнхөө машиныг хулгайлагдсаныг мэдсэн.

Тэгээд би машинаа өглөө нь журмын хашаанаас авсан. Надад гомдол санал

нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн машиныг бүрэн бүтэн хүлээж авсан. Хэргийг

хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хх 14/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 16/

Эд зүйлийн үнэлгээ /хх 17/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх

26, 28,29/

2002 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 420 дугаартай Таслан шийдвэрлэх

тогтоол /хх 33-34/

2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаартай Шийтгэх тогтоол /хх

35-36/

2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 267 дугаартай Шийтгэх тогтоол /хх

37-38/

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 264 дугаартай Шийтгэх тогтоол /хх

77-82/

Хохирогч Д.Дамдинсүрэнгийн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол

саналгүй гэх баримт /хх 67/

Оршин суух хаягын тодорхойлолт /хх 88/

Гэрэл зураг /хх 92/

Хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх 98/ зэрэг болно.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц  нь 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих

шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар

байрны гадаа ил байсан иргэн Д.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 97-56 УБК улсын

дугаартай Тоёота ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 14,000,000 төгрөгийн

хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн

мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Дамдинсүрэнгийн мэдүүлэг /хх 14/, тээврийн

хэрэгслийн гэрчилгээ /хх 16/, эд зүйлийн үнэлгээ /хх 17/, иргэний үнэмлэхийн

лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26, 28, 29/, 2002 оны 7 дугаар

сарын 09-ний өдрийн 420 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх 33-34/, 2007

оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаартай Шийтгэх тогтоол /хх 35-36/, 2009

оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 267 дугаартай Шийтгэх тогтоол /хх 37-38/, 2017

оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 264 дугаартай Шийтгэх тогтоол /хх 77-82/,

хохирогч Д.Дамдинсүрэнгийн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх

баримт /хх 67/, оршин суух хаягын тодорхойлолт /хх 88/, гэрэл зураг /хх 92/,

хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх 98/ зэрэг болон хавтаст хэрэгт

авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд заасан

журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шүүгдэгч Ц д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл

тохирсон, нотолбол зохих зүйл нотлогдсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг

хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдал

/хх 26, 28, 29, 33-34, 35-36, 37-38, 77-82/-ийг харгалзан хорих ял оногдуулах нь

зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц т оногдуулсан хорих ял дээр

өмнөх Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 264

дугаартай Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 4 сар 18 хоногийн ялыг

нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц  нь бусдад төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл

байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц  нь 244 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг

баримт шүүхэд ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт

хураагдаагүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8,

36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ыг бусдын эд хөрөнгийг хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Чөдрөн овогт Энхтайваны Ц ыг 02 /хоёр/ жилийн хорих ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Э.Цэнгэнбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн

хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн

264 дугаартай Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 4 сар 18 хоногийн

ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сар 18 хоногийн хорих

ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4

дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц т оногдуулсан хорих ялыг нээлттэй

хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2

дахь хэсэгт зааснаар Ц ын 25 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх

ялаас хассугай.

6. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй,

хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч

Ц ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж эдлэх

ялыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц т урьд

авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ