| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05153/И |
| Дугаар | 102/ШШ2024/03994 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/03994
| 2024 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/03994 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *-ийн нэхэмжилсэн 4,239,000 төгрөгийг хариуцагч * бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сараас эхлэн 1,413,000 төгрөгөөр сар бүр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-ээс 41,387.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 41,387.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН