Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/04077

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/04077

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,192,253 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,164 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-аас 16,582 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 16,582 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН