Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 556

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор

Г.Ганхөлөг,

шүүгдэгч Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан

журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Бэсүд овогт Эрдэнэ-Очирын Д т холбогдох

эрүүгийн 1705 0109 90247 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн

Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер

мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 0-4 настай 2 хүүхдийн хамт

оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны

10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт

байрлах “Шонхор” караоке дотор иргэн Ж.Жаргалсайхантай хувийн таарамжгүй

харьцаанаас маргалдаж, улмаар Ж.Жаргалсайханы эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд

нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д  мэдүүлэхдээ:

Би хохирогчтой ажлын талаар маргалдсан бөгөөд Жаргалсайхан засалчин хийдэг

ба би инженер нь байсан. Гэтэл тэр намайг ажлаа хийж чаддаггүй гээд байхаар нь

түүнийг цохьсон. Прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, 450 000

нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын

саналыг зөвшөөрч байна. Хохирогчтой тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан

хохирлыг төлөхөөр тохирсон. Хохирогч надаас 1 000 000 төгрөг нэхэмжилснээс би 500

000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг хохирогчтой тохиролцоод ирэх долоо хоногт

өгөхөөр болсон гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим хорооллын эцэст

байрлах “Шонхор” нэртэй караокед хамт ажилладаг Д , Юндэндорж, Даваажав

нартай хамт нэг өрөө авч, нэг цаг авсан. Дуулах зуураа 0.75 грамм хэмжээтэй Чингис

архи аваад бид 4 хуваагаад уусан. Цаг дуусаад гарах үед бид нар халамцаж,

хоорондоо юм ярьж байтал Юндэндорж, Даваажав 2 түрүүлээд гарсан. Д  бид

хоёр үлдээд их согтчихсон ажил ярьж байтал /юу ярьж байснаа сайн санахгүй байна/

Д  гэнэт уурлаж, намайг хэд хэдэн удаа цохиод, тэгээд өрөөнөөс гарах үедээ

намайг пивоны шилээр миний баруун хөмсөг рүү цохьсон. Тэр үед цус ихээр гарч, би

нүүрээ дараад үлдэхэд Д  гараад явсан. Тэгээд би цусаа гоожуулаад гарахад

Юндэндорж, Даваажав хоёр гадна байсан бөгөөд “Д  ийм болтол нь зодчихож

байгаа юм уу, гэмтлийн эмнэлэг явж үзүүл” гээд намайг авч явсан. Д  бид хоёр

хоорондоо эвлэрч, тохиролцоод 1 000 000 төгрөг авахаар болоод Д  надад 500

000 төгрөг өгсөн. Одоо 500 000 төгрөг авах дутуу байгаа. Тэр мөнгөө авах юм бол

гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна

гэжээ. (хавтаст хэргийн 10, 14 дүгээр хуудас)

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар

сарын 17-ий өдрийн 13114 тоот дүгнэлтэд:

 1. Ж.Жаргалсайханы биед баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дотор

булан, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, баруун, зүүн дотор булан, дээд, доод

зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д

зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.

(хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны

10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт

байрлах Шонхор караоке дотор иргэн Ж.Жаргалсайхантай хувийн таарамжгүй

харьцаанаас маргалдаж, улмаар Ж.Жаргалсайханыг зодож, эрүүл мэндэд нь баруун

хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дотор булан, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт,

баруун, зүүн дотор булан, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн

хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн

мэдүүлэг, хохирогч Ж.Жаргалсайханы мэдүүлэг, Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13114 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан

бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай

гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн,

хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д т холбогдох хэргийг 2015 оны

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч,

прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 000 нэгжтэй тэнцэх

хэмжээгээр буюу 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар

зөвшөөрсөн болно.

Д  нь хохирогчид 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эмчилгээний

зардалд 500 000 төгрөг төлж, 2017 оны 11 дүгээр 30-ны 500 000 төгрөг төлөхөөр төлбөр

барагдуулах тухай хэлцэл байгуулсан хэдий ч шүүхийн хэлэлцүүлэг хүртэл төлөөгүй

байна. Өнөөдрийн хуралдаанд шүүгдэгч нь 7 хоногийн хугацаанд хохирогчид 500 000

төгрөг төлөхөө илэрхийлж байна.

Хохирогч Ж.Жаргалсайхан 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч

Д тэй эвлэрсэн гэсэн хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг

эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Д  нь өөрийгөө өмгөөлж хуралдаанд

оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8

дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч

Д ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д

нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан

Д  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15

нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж

эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д  нь хохирогч Ж.Жаргалсайханд 500 000 төгрөгийг 7

хоногийн дотор төлөхөө илэрхийлснийг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, Д  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т

зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,

эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч,

дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т

зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д т авсан

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН